1
Сил (Seal)
Дуучин Сил багадаа чонон хөрвөсөөр өвдөж байсны улмаас нүүрэндээ өвөрмөц сорвитой үлджээ. Тэрээр тус өвчний үед илэрдэг шинж тэмдгүүдийг бараг арилгаж чадсан ч төрөлхийн дархлалын хомсдолтой учраас өвчнөө бүрэн илааршуулж чадаагүй байна. Тиймээс Сил одоо ч гэсэн эмчилгээгээ таслах юм бол амиа алдах эрсдэлтэй байдаг гэнэ.
2
Энди Гарсиа (Andy Garcia)
Жүжигчин, найруулагч Энди Гарсиа сиамын ихэр болж төрсөн аж. Түүнтэй мөрөөрөө залгагдаж төрсөн ихэр нь дутуу хөгжилтэй буюу теннисний бөмбөгнөөс томгүй биетэй байсан тул амьд үлдээгүй ажээ.
Эмч нар тэднийг салгахад хүндрэл учраагүй бөгөөд Энди ихрээ хүндэтгэх үүднээс сорвио хадгалж үлджээ.
3
Сандра Буллок (Sandra Bullock)
Жүжигчин Сандра Буллок багадаа голын чулуун дээгүүр үсэрч яваад хальтирч унаснаас болж зүүн нүднийхээ ойролцоо сорвитой болжээ. Үүний дээр жүжигчин бүсгүйн төрсөн дүү нь мөн хүүхэд байхдаа нүүр рүү нь тохойгоороо цохиж, хамрыг нь хугалсан байна. Тиймээс Сандра гоо сайхны мэс засалд орохоос өөр сонголтгүй болсон аж.
4
Оуэн Вилсон (Owen Wilson)
13 жилийн өмнө Оуэн Вилсон найз бүсгүй Кайт Хадсонаас салсныхаа дараа амиа хорлох гэж оролджээ. Тэрээр эхлээд нойрсуулах эм ууж үзсэн бөгөөд дараа нь судсаа ханасан аж. Азаар Вилсоныг амжиж эмнэлэгт хүргэсэн учраас амийг нь аварч чаджээ. Энэхүү явдлаас болж Оуэн гаран дээрээ сорвитой болсон байна.
5
Хоакин Феникс (Joaquin Phoenix)
Хоакин сэтэрхий уруултай төрсөн бөгөөд бага насандаа мэс засалд орж, түүнийгээ засуулжээ. Өдгөө тэрхүү сорвийг нь илхэн харж болно.
6
Ханхүү Уильям (Prince William)
Их Британийн ирээдүйн хааны духан дээр хуучин ангийн анд нь гольфын цохиураар "бэлэг" үлдээсэн байна.
7
Гаспар Ульель (Gaspard Ulliel)
Францын жүжигчин эр 6 настайдаа унтаж буй доберман нохойг цочоож сэрээхээр шийдсэний үр дүнд хацар дээрээ сорвитой болжээ.
8
Кейли Куоко (Kaley Cuoco)
"The Big Bang Theory" цувралаар олонд танигдсан жүжигчин маань бага наснаасаа эхлээд морь унах дуртай байсан бөгөөд гэмтэл авсан ч гэсэн хоббигоо орхиогүй байна.
10 жилийн өмнө нэгэн удаа тэрээр мориноосоо унахад цочсон адуу хөл дээр нь гишгэж хугалжээ. Эмч нар Кейлигийн хөлөнд төмөр суулгаж тэгшилсэн бөгөөд тэрхүү хагалгааны дараа жүжигчин бүсгүй 2 том сорвитой үлдсэн байна.
9
Шарон Стоун (Sharon Stone)
Шарон Стоун мөн хүүхэд байхдаа морь унаж яваад хувцас хатаах хэцийг харалгүй мөргөж, хүзүүгээ зүссэн аж.
10
Кайли Женнер (Kylie Jenner)
Кайли Женнер хүүхэд байхдаа эгч нартайгаа нуугдаж тоглож байгаад хөлөндөө сорвитой болсон байна. Төмөр хашааны хаалган дээгүүр давах гэж байгаад байгаад ёрдойсон төмөрт нь хөлөө зүссэн аж.
11
Катерин Зета-Жонс (Catherine Zeta-Jones)
Катерин Зета-Жонс багадаа хүнд томуугаар өвчилж, амьсгалахад хүндрэлтэй болсон тул эмч нар гуурсан хоолойд нь хагалгаа хийхээс өөр аргагүй болжээ.
Уг мэс ажилбараас болж түүний хүзүүн дээо жижигхэн сорви үлдсэн байна. Хэдий тэрхүү жижигхэн сорвийг арилгуулахаас амархан зүйл байхгүй боловч Катерин өөрөө "Энэ сорвигүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байна. Үүний ачаар би амьдрал ямар хэврэгхэн зүйл болохыг ойлгосон" хэмээн хэлсэн байна.
12
Жона Хилл (Jonah Hill)
Жүжигчин Жона Хилл баруун гарын тохойн дээрх сорвио далдлахыг хүсдэггүйн учир нь түүний өнгөрсөн амьдралтай нь холбоотой. Өсвөр насны хүүхэд байхад нь түүний ээж хорт хавдар тусч, үхэл амьдралын ирмэг дээр иржээ.
Энэ үед хүү жинхэнэ дураараа аашлах болж, бүтэхгүй хүмүүстэй нийлж, хичээлдээ ч муудах болов. Нэгэн удаа тэрээр найзтайгаа хамт машин хулгайлжээ. Жолоо барьж буй найз нь болгоомжгүй давхиж, үүнд хөөрсөн Жона цонхоор ил гаран, гараа даллаж байжээ. Ийнхүү болох юм болдгоороо болж, машин хажуугаараа унах үед Жонагийн гар зам дээр чирэгджээ.
Эмнэлэгт хүргэгдсэний дараа эмч нар гар нь дэндүү хүнд гэмтэл авсан учраас тайрах хэрэгтэй гэв. Үүнийг сонссон ээж нь цурхиран уйлж байгааг Жона хараад эцэг эхийнхээ урмыг дахин хугалахгүй байхаар шийджээ. Азаар түүний гарыг тайрах шаардлага гараагүйн дээр ээж нь ч хорт хавдраа ялан дийлж чадсан байна.