Энэхүү асуултын хариултыг олох их үйлсэд эцэг, эхчүүд туслахаар таамаглалуудаа дэвшүүллээ. Удирдлаганы эрэлд гарсан бусад эцэг эхчүүдэд бага ч болов тус болох болов уу?
- Хөргөгчинд байх магадлал 80% шүү
- Өмсөөгүй удсан гутлан дотроо үзээрэй. Угаалгын машинд хааяа байх тохиолдол бий.
- Манайх бол буйдангын завсраас л олддог юм даа. Буйдангаа бүр салгаж аваад үзээрэй.
- Болохгүй бол CU ороод аваарай. Зардаг болчихсон байналээ. Олохгүй гэдэгтэйгээ эртхэн эвлэрсэн нь дээр шүү.
- Хэрэв эрэгтэй хүүхэд бол ачааны машиных нь ачаан дотор байдаг. Эмэгтэй бол шинэ удирдлага аваарай.
- Аргаа бараад шинээр авсан. Авснаас 4 хоногийн дараа өмнөх нь гарч ирлээ. Хүүгийнхээ ачаар хос удирдлагатай болоод байна даа.
- Хөшигний ар тал, хүүхдийн тэрэгний халаас, угаах гэж бэлдсэн хувцас, жижиг шургуулга гэх мэт нам дор газар л байх ёстой.
- Шинийг ав өө. Би л лав 4 хоног хүүхдийн суваг үзсэний эцэст тэсгэл алдаад шинийг авсан.
- Зовлон нэг юм байна. Хогийн саван дотор хийснийг нь мэдэлгүй хогоо гаргаад асгачхав уу? гэж хардаж сууна. Одоогоор 2 хоног гэр бүлээрээ хүүхэлдэйн кино л үзэж байна.
- Зурагтын доод талын шүүгээнээс хэд хэдэн удаа олж байсан. Харин нэгийг бол ёстой олоогүй, шинийг авсан.
- Мартчих аа. Тэгж байтал өөрөө олоод гаргаад ирдэг юм. Олон жилийн туршлагаас үзэхэд ингэж зөвлөх байна.
- 1 метрээс доод төвшинд эрэн сурвалжлах ажил явуулж сайтар самнах хэрэгтэй. Удирдлагыг амьдаар нь авч ирж өгсөн хүнд өндөр шан харамж амла.
- CU-д Юнивишнийн удирдлага зардаг болсон байна лээ. Болохгүй бол шинийг л авахаас өөр аргагүй дээ.
- Хөлдөөгчөөсөө олж байсан. Одоогоор манай удирдлага бүрэн бүтэн байгаа ч өөр нэг зүйлээ алдаад өдөржин хайлаа. Олдоггүй ээ.
- 15 хоног “baby shark” үзлээ. Бяцхан чөтгөрүүдийг яах вэ?
- Лам, бөөгөөр яваад үзэх үү? Сураг гаргаж өгч магадгүй шүү.
- Балконы завсраар шидчихдэг юм байна лээ шүү. Эвгүй гарууд.
- Baby TV-ийн бүх дуу, шүлэг, бүжгийг цээжилсэн. Ер нь энэ сувагт дасаж, дуртай болж эхэлж байх шиг байна. Удирдлагаа хайхаа больсон.
Хаана байж болох вэ? Коммент хэсэгт таамаглалаа дэвшүүлээрэй