АDMC Алтан койн дээр “алалцах” бололтой

Сүүлийн үеийн койны мэдээнд сүр дагуулсан нэг явдал болсон нь “Алтан Дорнод Монгол” койн гаргахаа зарлалаа. Учраа олсон олоогүй түмэн амьтан бужигнаж байхад уул уурхайн том гигант койн гаргах болсон нь зах зээлийг оволзуулж байна.

АDMC Алтан койн дээр “алалцах” бололтой

Ямар ч хөрөнгөөр баталгаажаагүй, ардаа эзэн нь тодорхойгүй койнууд самар шиг шажигнаж байхад алтан койн дээр алаан болох нь тодорхой. Дэлхий даяараа хийгээд байгаа наймааг ковидын үед хоорондоо хэрэлдэхэээс өөр ажилгүй болсон бидний монголчууд ч бас оролдоод зарим нь мөнгөө олоод том төслөө хөдөлгөөд зарим нь арилжаа хийж орлогоо нэмээд байхад буруу юу байхав.

Монголын томоохон бизнесмен Т.Ганболдын алтан койн ажиллагаа мега төсөл, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эргэлдэж, бүтээн байгуулалт өрнөнө гэсэн таамаг ч олны дунд яригдсаар байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.