Санчир гаригийн бүслүүр хэзээ үүссэн бэ?

Бархасбадь гаригийн цаана орших манай нарны аймгийн 2 дахь хамгийн том гариг санчир нь тод бүслүүрээрээ нэн алдартай билээ. Тэгвэл санчирын бүслүүр хэдий хэмжээний настай вэ? Хэн ч энэ асуултын хариуг одоо хүртэл тодорхой мэдэхгүй байна. Зарим судалгааны ажилууд нь ердөө 100 орчим сая жилийн өмнө буюу манай гаригийг үлэг гүрвэлүүд эзэгнэдэг байхад сартай ойролцоо хэмжээ бүхий гариг гариг санчиртай хэт ойртон задарж бутарсанаас үүдэн бий болсон байх бололцоотой гэж үздэг.

Санчир гаригийн бүслүүр хэзээ үүссэн бэ?

Тухайлбал санчирын бүслүүр нь маш хөгшин байсан бол өдийд олон тэрбум жилийн турш бичил солируудаар тогтмол бөмбөгдүүлсний улмаас одоогийнх шиг тод хэмжээтэй байхгүй, дээрээс нь бүслүүрийн динамикийн тэнцвэрийн судалгаан дээр үндэслээд нас нь залуу гэсэн онол мөн дэвшүүлж байгаа. 

Санчир гаригийг тойрон эргэх Кассини хөлгийн авсан доорх зураг нь санчирын олон тооны бүслүүрүүд болон түүний олон янзын дагуулуудын нэг Тетисийг харуулж байна. Тетистэй ойролцоо тойрог замаар санчирыг тойрон эргэдэг Энкеладус дагуул нь сансарт байнга их хэмжээний мөс шидэлж байх ба зарим хэсэг нь ойролцоо яваа бусад дагуулуудын гадрага дээр унаж гэрэл ойлгох чанарыг нь ихэсгэдэг байж болох юм. 

Гэтэл саяхан хийгдсэн өөр нэгэн судалгаагаар бүслүүр нь хэдэн тэрбум жилийн настай маш хөгшин, бараг санчир гариг шиг хөгшин байж магадгүй гэж дүгнэсэн байна.

Санчир гаригийг тойрон эргэж буй НАСА-ийн Кассини хөлгийн явуулсан зургууд дээр үндэслээд нийт бүслүүрийг бүрдүүлж буй олон тусдаа жижиг бүслүүрүүдийн заримуудад нь мөсөн “тоосонцор" болон чулуулаг нь үе үе хэсэг газраа түр бөөгнөрч хоорондоо хүчтэй мөргөлдөж байдгийг илрүүлжээ. Ингэж үе үе мөргөлдөх болгонд их хэмжээний жижиг мөсний ширхэгүүд бүслүүрийн гэрэл ойлгох чанарыг нь огцом ихэсгэж, олон тэрбум жилийн турш тод хэвээр нь хадгалдаг байж магадгүй гэсэн үг юм.

Дээрх бодит өнгөний зургийг санчирыг тойрон эргэж буй Кассини хөлөг өнгөрөгч оны 10-р сарын сүүлчээр авсан бөгөөд дэлхийгээс жижиг дурангаар ганц тод бүслүүр мэт харагддаг зүйл нь угтаа маш олон тооны янз янзын бие даасан бүслүүрүүдээс тогтдог гэдгийг тодорхой харуулж байна.

Харин зургийн доод талд тод гарсан бөөрөнхий биет нь санчирын маш олон дагуулуудын нэг Тетис юм. Ингэж тод харагддагийн шалтгаан нь түүний “эгч" Энкеладус дагуулаас сансарт цацагдах их хэмжээний мөсний зарим хэсгийг Тетис мэтийн дагуулууд эх гаригаа тойрон эргэх замдаа хурааж өөртөө хурааж гэрэл ойлгох чанараа ихэсгэдэгээс үүдэлтэй байж магадгүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()