2021 оны "Зэрлэг байгалийн шилдэг гэрэл зурагчин" тэмцээнд ялсан бүтээлүүд

"Зэрлэг байгалийн оны шилдэг гэрэл зурагчин" уралдаан нь 1965 оноос эхлэн олон улсын хэмжээнд жил бүр зохиогдож ирсэн юм. Энэ жил тус уралдаанд 95 орны гэрэл зурагчдаас 50 мянга гаруй бүтээл өрсөлдсөн аж. Тус уралдааныг Лондонгийн Байгалийн түүхийн музей явуулдаг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн шилдэг зургуудаа танилцуулснаас та бүхэнд хүргэж байна. 

2021 оны "Зэрлэг байгалийн шилдэг гэрэл зурагчин" тэмцээнд ялсан бүтээлүүд

1 "Ургамал ба мөөгөнцөр" төрлийн ялагч: Гоёмсог тусгал

Төрөл бүрийн далайн ургамал дунд суух шумбагчийн энэхүү зургийг гэрэл зурагчин Жастин Гиллиган даржээ. Шүрэн арлын ойролцоох энэхүү замган ойг хамгаалахын тулд хүмүүс хэрхэн зүтгэж байгааг Гиллиган энэхүү бүтээлээрээ харуулахыг хүссэн аж. Өдөрт 40 минут л үргэлжилдэг далайн түрлэгийн үеэр ийм зураг дарах боломжтой тул Гиллиган гурван өдрийн турш ажиллаж байж төгс зураг авсан байна. 

"Ургамал ба мөөгөнцөр" төрлийн ялагч: Гоёмсог тусгал

2 "Шувууд" төрлийн ялагч: Дотносол

Хэрээ нь өвлийн улирлын ид дундуур үржилд ордог шувуу юм. Яг энэ үеэр гэрэл зурагчин Шейн Калин эрэгчин хэрээ нь эмэгчиндээ таалагдахын тулд юу хийдэг болохыг харуулах зургуудыг авчээ. 

"Шувууд" төрлийн ялагч: Дотносол

3 "Фото сэтгүүл зүй" төрлийн ялагч: Өрөөн дэх заан

Усан сан дотор үзүүлбэр үзүүлж байгаа зааны зургийг Адам Освелл авчээ. Хэдийгээр энэхүү үзүүлбэр нь танин мэдэхүйн зорилготой байсан ч Адамд маш өрөвдмөөр сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Амьтны эрх хамгаалах байгууллагууд зааныг энэ мэт аюултай үзүүлбэр хийлгэж байгаа явдалд туйлын эмзэглэх болсон юм.

Ерөнхийдөө Ази даяар заан үзэх гэж аялдыг жуулчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд бүр Тайландад тэжээвэр заан нь зэрлэгээсээ олон болсон байна.  Дээр нь цар тахлын нөлөөгөөр жуулчлалын салбар зогсонги байдалд орсноос болж тэднийг тэжээхэд хүндрэл учирч эхэлжээ. 

"Фото сэтгүүл зүй" төрлийн ялагч: Өрөөн дэх заан

4 "Хөхтөн амьтад" төрлийн ялагч: Тулаан

Шпицберген арал дээр хоёр цаа буга орооныхоо үеэр мөргөлдөж буй мөчийг гэрэл зурагчин Стефано Унтертинер буулгажээ. Тулаанд зүүн талын буга дийлж, нийллэгэд орох боломжтой болсон байна.

"Хөхтөн амьтад" төрлийн ялагч: Тулаан

5 "11–14 насны зурагчин" төрлийн ялагч: Наран цэцэг дээрх дууч шувуу

Андрес Луис Домингес Бланко хэмээх хүү дууч шувуу наран цэцэг дээр суугаад донгодож байхыг харжээ. Тэрээр аавынхаа машинд нуугдангаа энэ зургийг дарсан аж. 

"11–14 насны зурагчин" төрлийн ялагч: Наран цэцэг дээрх дууч шувуу

6 "Фото сэтгүүлчийн сурвалжлага" төрлийн ялагч: Халамж

Анчдаас болж өнчирсөн шимпанзе бичнүүдийг асрах төвийн захирал шинээр ирсэн шимпанзег арай томтой нь танилцуулж байгаа мөчийг фото сэтгүүлч Брент Стиртон буулгасан байна. Энэ мэтээр ижилсүүлснээр нялх бичнүүд сэтгэлзүйн болон бие махбодийн гэмтлээ хурдан давж гардаг гэжээ. 

"Фото сэтгүүлчийн сурвалжлага" төрлийн ялагч: Халамж

7 "Хоёр нутагтан ба мөлхөгчид" төрлийн ялагч: Аварга гүрвэлийн нийллэг

Жоао Родригес үерт автсан ой дунд хос гүлмэр үржилд орж байгаа энэхүү зургийг даржээ. Таван жилд нэг удаа энэхүү ойн бүс үерлэж, нуур үүсгэдэг аж.

"Хоёр нутагтан ба мөлхөгчид" төрлийн ялагч: Аварга гүрвэлийн нийллэг

8 "Сээр нуруугүй амьтад" төрлийн ялагч: Өлгий оёж байгаа нь

Зурагчин Гил Визен нэгэн аалз шүлсээрээ өндгөө шахах хүүдий нэхэж байгаатай таарчээ. 

"Сээр нуруугүй амьтад" төрлийн ялагч: Өлгий оёж байгаа нь

9 "Шинэ залуу гэрэл зурагчин" төрлийн ялагч: Усанд сэрүүцэж буй цагаан баавгайнууд

Туйлын цагаан баавгай зуны улиралд далайн эрэг дээр хэрхэн зугаацаж буйг харуулсан энэхүү зургийг Мартин Грегус даржээ. Зуны халуун өдөр хоёр эмэгчин баавгай сэрүүцэж тоглохоор далайн түрлэгийн гүехэн усанд орж буй агшинг авахын тулд Грегус дрон ашигласан байна. 

"Шинэ залуу гэрэл зурагчин" төрлийн ялагч: Усанд сэрүүцэж буй цагаан баавгайнууд

10 "Намгархаг газар" төрлийн ялагч: Сүйрэлд хүргэх зам

Намаг дундуур хөндлөн гарсан энэхүү зам бүс нутгийн экосистемд хэрхэн нөлөөлж буйг гэрэл зурагчин Хавьер Лафуенте буулгажээ. Энэхүү намаг нь 100 гаруй зүйлийн шувууны амьдрах гол бүс юм.

"Намгархаг газар" төрлийн ялагч: Сүйрэлд хүргэх зам

11 "Усан доор" төрлийн ялагч: Үржил

Загаснуудын үржилд орж буй ховор мөчийг гэрэл зурагчин Лоран Баллеста буулгажээ. Таван жилийн турш Баллеста болон түүний багийнхан далайн гүнд өдөр шөнөгүй шумбаж, ийм агшныг хүлээсэн байна. 

"Усан доор" төрлийн ялагч: Үржил

12 "15-17 насны зурагчин" төрлийн ялагч: Өндөрт нисэх бялзуухай

Хоол хүнсээ нөөцлөхийн тулд гацуур модны орой хооронд нисч буй Сибирийн бялзуухайн зургийг Лассе Куркела алсын удирдлагатай камераар даржээ. 

"15-17 насны зурагчин" төрлийн ялагч: Өндөрт нисэх бялзуухай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()