Анжелина Жоли хэрхэн Брэд Питтийг эхнэрээс нь салгаж, өөрийн болгосон бэ?

Анжелина Жоли, Брэд Питт хоёрын харилцаа үргэлж л дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг байлаа. Тэднийг Холливудын хамгийн гэгээлэг хосууд хэмээн нэрлэж, тэднээс үлгэр жишээ авдаг хүмүүс маш олон байв. Гэтэл тэдний харилцаа нэг л өдөр дуусаж, хос хоёр 2016 онд салж буйгаа нийтэд зарласан юм. Тухайн үедээ өмнөх амьдралынх нь сайхан бүхнийг хуурамч байсан гэж хэлэх хүмүүс байсан ч үнэн хэрэг дээрээ тэд бусад хосуудын туулдгийг л туулсан юм. Тэр ч байтугай харилцааны эхлэл нь драм киноноос дутахааргүй халуухан үйл явдалтай байжээ.

Анжелина Жоли хэрхэн Брэд Питтийг эхнэрээс нь салгаж, өөрийн болгосон бэ?

Жоли, Питт нарын салалтын дараах маргаан үргэлжилсээр байгаа ч одоо хүмүүсийн анхаарлыг нэгэнт татахаа байжээ. Харин тэдний харилцааны эхэн хэсэг хэрхэн өрнөсөн нь Жолигийн хамгийн онцгүй талыг нийтэд дэлгэсэн юм. Хүссэнээ авч байж салдаг Жоли Питтийг харсан даруйдаа "шуналын" харцаа унагасан гэдэг. 

Тэр үед Брэд Питт Женнифер Энистонтой харилцаагаа дуусгах үгүйгээ удаан бодож явсан гэдэг. Энэ үеэр нь Анжелина Жоли түүнийг ятгаж, салах шалтгаан нь болжээ.

Жоли, Питт нарын харилцаа анх "Ноён ба Хатагтай Смит" киноноос эхлэлтэй. Зураг авалтын эхний өдрөөс л тэдний хооронд дурлалын оч үсэрснийг кино багийнхан анзаарчээ. Жолигийн зальтай бөгөөд ухаалаг үйлдлүүд тэдний хооронд үсэрсэн очийг гал болон дүрэлзүүлсэн юм. 

Жолигийн хувьд түүний эхнэр Энистон тийм ч том бэрхшээл байгаагүй гэнэ. Харин ч эсрэгээрээ түүнтэй сайхан харилцаа тогтоосон гэдэг.

Нэгэн удаа Жоли, Питт хоёрын нууц болзооны зураг олонд тарсанд жүжигчин залуу үнэхээр цочирджээ. Учир нь энэ болзооны талаар тэр хоёроос өөр хүн мэдэх учиргүй байж.

Жолиг тэр үед зурагчин хөлсөлж, албаар тэр зургийг тараалгасан гэх таамаг сүүлийн үед гараад байгаа юм. Энэ нь зөвхөн ганц тохиолдол биш бөгөөд Брэд Питт-тэй хамт буй мөчүүдээ хэвлэлд өгч, олны дунд цуу яриа дэгдээх замаар Женнифер Энистоны тэвчээрийг барах түүний нарийн төлөвлөгөөний нэг хэсэг байжээ.

Энистоны гаргах хариу үйлдэл тодорхой байлаа. Нөхөр нь ганц бие бүсгүйтэй хамт сэтгүүлийн хуудсыг байнга чимэх болсныг харсан тэрээр удалгүй салах өргөдлөө өгсөн юм.

Харамсалтай нь Питтийн фенүүд Энистоныг Холливудын хамгийн сайхан залууг хайрлаж чадалгүй алдсан, мөн хүүхэдтэй болмоор байхад нь  байнга татгалздаг байсан болохоор Питт салахаас өөр арга байгаагүй гэх мэтээр буруу ойлголттой болжээ. Энэ нь үнэхээр ор үндэслэлгүй бөгөөд Женнифер Энистон түүнтэй амьдрах хугацаандаа хоёр ч удаа зулбаж байсныг дурдах хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()