Айлд хулгай хийхээр ороод "урам нь хугарсан" Энэтхэг эр гэрийн эзэнд нь хөгжилтэй зурвас үлдээжээ

Хүн хичнээн буруу зүйл хийсэн ч зүтгэл нь талаар болвол урам хугарах нь мэдээж юм. Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн Дева дүүргийн нэгэн албан тушаалтны гэрт хулгайч нэвтрэн оржээ. Гэвч эрх мэдэлтэй хүн гэртээ их мөнгө хадгалж байгаа гэж бодсон мань эрийн бодол талаар болсон тул гэрийн эзэнд гомдсон зурвас үлдээгээд гарсан байна.

Айлд хулгай хийхээр ороод "урам нь хугарсан" Энэтхэг эр гэрийн эзэнд нь хөгжилтэй зурвас үлдээжээ

Орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлж буйгаар тус байшин нь дүүргийн дэд шүүгч Трилочан Сингх Гаурын эзэмшил аж. Хохирогч гэрээсээ бэлнээр 30 мянган рупи (400 ам.доллар) болон үнэт эдлэлээ хулгайд алдсан байна. 

Шүүгч хүн гэртээ их хэмжээний бэлэн мөнгө эсвэл үнэ хүрэх зүйлс хадгалж байж магадгүй гэж хулгайч бодсон бололтой. Учир нь тэрээр "Мөнгө байхгүй юм бол хаалгаа түгжиж яах гэсэн юм" гэсэн зурвас бичиж үлдээжээ. 

Шүүгч Сингх 2 долоо хоногийн турш өөр газар байж байгаад, Бямба гарагийн үдэш ирээд гэрт нь хулгай орсныг мэдсэн гэжээ. Сонирхолтой нь түүний амьдардаг хороололд цагдаагийн хэд хэдэн томоохон албан тушаалтнууд мөн амьдардаг аж.

Сингх гэрээсээ дээрх зурвасыг олсон бөгөөд хулгайч түүний тэмдэглэлийн дэвтрээс авсан цаасан дээр үзгээр нь бичиж үлдээжээ. 

Цагдаа нар хэрэг үүсгэн шалгаж байгаа ч одоогийн байдлаар хэрэгтний гадаад төрхийг тодорхойлж чадаагүй байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()