Хосоо хайсан энэтхэг эрчүүд танихгүй дугаарууд руу залгаж, "азаа үзэх" болжээ

Ганцаардсан Энэтхэг эрчүүд ирээдүйн эхнэрээ олохын тулд санаанд оромгүй арга хэрэглэх болжээ. Тэд ирээдүйн ханьтайгаа таарч магадгүй хэмээн ямар ч хамаагүй дугаар руу залган, яриа өдөх нь сүүлийн үед эрс нэмэгдсэн байна. Чухамдаа ийм "Утасны цаадах Ромео"-ийн үзэгдэл Энэтхэг болон хөрш Бангладеш оронд багагүй төвөг учруулах болсон гэнэ.

Хосоо хайсан энэтхэг эрчүүд танихгүй дугаарууд руу залгаж, "азаа үзэх" болжээ

Танихгүй хүмүүс залгаж, өдөж хоргоогоод байгаа тухай дуудлага Энэтхэгийн Лакнау хотын цагдаагийн газар хэт их ирэх болсон учраас хохирогчдын гомдлыг шийдвэрлэх тусгай дуудлагын төв хүртэл байгуулжээ. Тус төв өдөрт 700 гаруй гомдол хүлээн авдаг гэнэ. 

Хохирогчдын нэг болох нүүр будалтын мэргэжилтэн 24 настай Геетика Чакраварти хэмээх бүсгүй өөрийн ажилладаг гоо сайхны салоны фэйсбүүк дээр холбогдох утасны дугаараа тавьжээ. 

Тэрээр богинохон хугацааны дотор 200 өөр дугаараас дуудлага хүлээн авсан учраас бүгдийг нь блоклосон байна. 

Геетика энэ талаар "Тэд яг юу горьдож залгадгийг би ойлгохгүй байна. Зарим нь залгаад "Би чамд хайртай" гэж хэлдэг бол зарим нь "Би Сонятай ярьмаар байна’" гэдэг. Өөдөөс нь "Би Соня биш" гэж хэлэхэд тэд "За, тэгвэл чамтай танилцаж болох уу?" гэж асуудаг" хэмээн ярьжээ. 

Цагдаа нар 24 настай Премсагар Тивари хэмээх залууг баривчлаад нэгжлэг хийж, найман сим карт зэрэг ашигладаг болохыг илрүүлжээ.. Тэрээр өдөрт дунджаар 500 гаруй эмэгтэйтэй холбоо барьдаг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Цагдаагийн офицер Сатъяавар Сачан "Тивари өөрийгөө хэт туранхай, мөртлөө өндөр биетэй учраас эмэгтэйчүүдэд таалагдахгүй гэж үздэг." хэмээн ярьсан бол Тавари өөрөө "Надад хэн ч байхгүй. Би заяаны ханиа олохын тулд ямар ч аргаар хамаагүй арга хэрэглэнэ. Түүнийгээ олсныхоо дараа харин би ийм дуудлага хийхээ болино” хэмээн мэдэгджээ. 

Hindustan Times сонинд Уттар Прадеш мужийн нэгэн бүлэглэл эмэгтэй хүний ​​утасны дугаарыг ганц бие эрчүүдэд зарж эхэлсэн тухай мэдээлжээ. Тухайн бүлэглэл бүсгүйчүүдийг гадаад төрхөөр нь ангилж дугаарынх нь үнийг тодорхойлдог байна.

"Үзэсгэлэнтэй" гэж тооцогдох охидын дугаар 500 рупигийн үнэ хүрэх бол "энгийн охин"-ы мэдээлэл ердөө 50 рупи байх жишээтэй. 

Хэрвээ тухайн бүсгүй эрчүүдийн дуудлагыг авах юм бол "Би дугаарыг чинь нэгжээр цэнэглэж өгөх үү?", "Би хоолойг чинь сонссон чинь өөрийн эрхгүй догдлоод байна" гэх мэтийн үгсээр яриагаа эхлүүлээд сүүлдээ туйлын зохисгүй санал тавьж, дарамталсан хэллэг ашигладаг гэнэ. 

Энэтхэгт сүүлийн жилүүдэд гар утасны эрэлт жинхэнэ "тэсэрч" байгаа юм. 2010 онд тус оронд 34 сая иргэн гар утас хэрэглэдэг байсан бол энэ тоо 2020 онд 634 сая болж нэмэгджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()