Зарим хар нүх маш хурдтай тэнхлэгээ тойрон эргэдэг нь дээрх санааг гаргахад хүргэжээ
Масс ихтэй од мөхөхдөө өөрийн таталцлын хүчийг эсэргүүцэж чадалгүй жижиг хэмжээний хар нүх болдог
Сансрын хуулиар бол од мөхсөн ч зогсохгүйгээр тэнхлэгээ тойрон эргэлдсээр л байдаг
Өөрөөр хэлбэл од хар нүх болсон ч энергиэ хадгалсаар л байна гэсэн үг юм
Тэдгээр нь жижиг хэмжээтэй байх тусам эргэх хурд ихтэй байдаг
Тиймээс хар нүх бидний төсөөлснөөс асар хурдтай эргэлддэг
Эргэлдэж буй хар нүхэнд гэрэл ч хүрч очиж чадахааргүй цэг байдаг бөгөөд тэр цэгт масс нь төвлөрдөг гэж үзжээ
Асар их масс, татах хүчтэй хар нүхний хувьд энэ цэг нь хязгааргүй жижиг цэг учраас эргэлдэх боломжгүй
Тиймээс цагираг хэлбэртэй, ямарч гадаргуу байхгүй, өвөрмөц биет үлэмж их хурдтайгаар эргэлдэн хар нүхний массын төвлөрлийг үүсгэдэг
Эргэдэггүй хар нүх рүү сорогдох нь нүх рүү гулсаж орохтой адил
Харин эргэдэг хар нүх рүү сорогдох нь эргүүлэг рүү орж байгаатай адилхан
Учир нь эргэдэг хар нүхний тодорхой нэг давхаргад орж ирсэн биет энерги авч байна гэсэн үг
Үүнээс хар нүхний цөм дэх цагираган биет ойртож ирсэн биетийг асар хүчтэй түлхдэг гэж үзжээ
Энэхүү цөмөөс ирж буй энергийг авч чадвал маш их энергийг үйлдвэрлэх боломжтой болох юм
Сүүн замын төвд байрлах хар нүх нь галактикийн олон арван од хэдэн тэрбум жил ялгаруулахтай дүйцэхүйц хэмжээний энергитэй ажээ
Дараагийн нэг арга нь хар нүхийг бүрхсэн байдалтай том хэмжээний толь байрлуулах
Хар нүх нь огторгуйн бусад эрхэсийг бодвол харьцангуй жижиг учраас зөвхөн толиор бүрхэнэ гэвэл боломжтой юм
Толиор бүрсний дараа толины нэг хэсгийг онгойлгож цахилгаан соронзон долгионоор хар нүхийг чиглэн буудна
Ингэснээр цахилгаан соронзон долгион бүр эргэх энергийг олж авна
Толь, хар нүхний дунд эргэлдэхийн хэрээр соронзон долгионууд хэмжээлшгүй их энергитэй болох юм
Цахилгаан соронзон долгионы энерги шаардлагатай хэмжээнд хүрэхэд толины нэг хэсгийг дахин нээж, энергийг гаргаж авна
Хэрэв энэ аргыг бий болгож чадвал онолын хувьд хүн төрөлхтөн нэг их наяд жилийн турш эрчим хүчний асуудалд орохгүй
Энергийг гаргаж авахгүй тохиолдолд хэт их энергитэй болсон цахилгаан соронзон долгион толийг эвдэж тэсрэх аюултай
Хар нүхнээс энерги гаргаж авах нь одоогийн байдлаар боломжгүй мэт санагдаж байгаа хэдий ч хүн төрөлхтөний нөлөөгөөр аажмаар мөхөж буй орчлон ертөнцийн хамгийн сүүлчийн найдвар нь хар нүхнээс энерги гаргах байж магадгүй юм.
Нар мөхөж хүн төрөлхтөн харанхуйд автах үед хар нүх хамгийн хамгийн сүүлчийн эрчим хүчний эх үүсвэр болж, дэлхий дээрх сүүлчийн хүн төрөлхтөн хар нүхний дэргэд амьдрахыг үгүйсгэхгүй билээ.