Өөр арьстны дүрд тоглож, маргаан дагуулж байсан жүжигчид

Алдартай жүжигчдийн гадаад төрхийг нүүр хувиргалтын аргаар өөрчлөн кинонд тоглуулах нь энгийн үзэгдэл билээ. Тэгвэл саяхныг хүртэл өөр үндэстний дүрд хүртэл хувирах нь "байх л асуудал" хэмээн олон хүн үздэг байв. Гэхдээ цагаан арьстай нэгэн нүүрээ хараар будаад, хээвнэг африк гаралтай нэгний дүрийг бүтээх нь тийм ч сайхан харагдахгүй нь мэдээж. Өнөөдөр та бүхэнд энэ мэт огт өөр үндэстний дүрд тоглосон жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Өөр арьстны дүрд тоглож, маргаан дагуулж байсан жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Her Heart" - Анжелина Жоли (Angelina Jolie) 2007 он

Анжелинагийн эцэг эх нь Америк болон Франц гаралтай Канадын иргэд юм. 

Тэрээр "Her Heart" кинон дээр Францын сэтгүүлч Мариан Перлийн дүрд тоглосон юм. Марианы аав нь Данийн еврей, ээж нь Куба хүн байжээ. 

"Her Heart" - Анжелина Жоли (Angelina Jolie) 2007 он

2 "Breakfast at Tiffany's" - Мики Руни (Mickey Rooney) 1961 он

Шотланд гаралтай Америк жүжигчин Мики Руни "Breakfast at Tiffany's" кинон дээр япон хүний дүрийг бүтээсэн юм. Хэдийгээр тус кино нь сонгодог бүтээлд тооцогдох болсон ч Мики Рунигийн тоглосон дүр ази гаралтай хүмүүсийг доош хийсэн гэдгээрээ дурсагдах болжээ. 

"Breakfast at Tiffany's" - Мики Руни (Mickey Rooney) 1961 он

3 "The Conqueror" - Жон Уэйн (John Wayne) 1956 он

"The Conqueror" кино нь Чингис хааны амьдралын түүхийг өгүүлдэг бөгөөд гол дүрд нь алдарт Жон Уэйн тогложээ. Тус кино нь бүх цаг үеийн хамгийн муу бүтээлүүдийн нэг тооцогддог юм. 

"The Conqueror" - Жон Уэйн (John Wayne) 1956 он

4 "The Tale of How Tsar Peter the Arap Married" - Владимир Высоцкий 1976 он

Зөвлөлтийн жүжигчин, хөгжимчин Владимир Высоцкий нь Этиоп гаралтай Орос жанжин Абрам Петрович Ганнибалын дүрд  тоглосон байна. 

"The Tale of How Tsar Peter the Arap Married" - Владимир Высоцкий 1976 он

5 "Prince of Persia: The Sands of Time" - Жэйк Гилленхаал (Jake Gyllenhaal) 2010 он

Жэйк Гилленхаалын аав нь Еврей гаралтай Америк хүн бол ээж нь харин Орос, Польш цагаач нарын хүүхэд аж. Харин Жэйк "Prince of Persia: The Sands of Time" кинон дээр Перс буюу өнөөгийн Иран хүний дүрийг бүтээсэн байна. 

"Prince of Persia: The Sands of Time" - Жэйк Гилленхаал (Jake Gyllenhaal) 2010 он

6 "Tea Ceremony" - Марлон Брандо (Marlon Brando) 1956 он

"Tea Ceremony" гэх кинон дээр Марлон Брандо япон орчуулагчийн дүрийг бүтээжээ. 

"Tea Ceremony" - Марлон Брандо (Marlon Brando) 1956 он

7 "Cleopatra" - Элизабет Тэйлор (Elizabeth Taylor) 1963 он

Лондон хотод Ирланд эцэг эхээс төрсөн Элизабет Тэйлор Египетийн хатан хаан Клеопатрагийн дүрийг бүтээж дэлгэцэнд мөнхөлсөн билээ. 

"Cleopatra" - Элизабет Тэйлор (Elizabeth Taylor) 1963 он

8 "The Wind and the Lion" - Шон Коннери (Sean Connery) 1975 он

Шотландын жүжигчин Шон Коннери араб босогч Ахмед аль-Райсулигийн дүрд тоглосон.

"The Wind and the Lion" - Шон Коннери (Sean Connery) 1975 он

9 "The Lone Ranger" - Жонни Депп (Johnny Depp) 2013 он

Америк жүжигчин Жонни Депп уугуул Америк эрийн дүрийг бүтээжээ. 

"The Lone Ranger" - Жонни Депп (Johnny Depp) 2013 он

10 "The Godmother of Cocaine" - Катерин Зета Жонс (Catherine Zeta-Jones) 2017 он

Уэльс жүжигчин бүсгүй Катерин Зета Жонс Колумбын хар тамхины наймаачин Гриселда Бланкогийн дүрд тоглосон. 

"The Godmother of Cocaine" - Катерин Зета Жонс (Catherine Zeta-Jones) 2017 он

11 "Othello" - Сергей Бондарчук 1955 он

Болгар, Серб гаралтай Зөвлөлтийн жүжигчин Сергей Бондарчук хар арьст жанжин Отеллогийн дүрд тоглосон байна. 

"Othello" - Сергей Бондарчук 1955 он

12 "Argo" - Бен Аффлек (Ben Affleck) 2012 он

Бен Аффлек "Argo" кинон дээр мексик гаралтай тагнуулын төв газрын ажилтан Тоны Мендезийн дүрд тоглосон билээ. 

"Argo" - Бен Аффлек (Ben Affleck) 2012 он

13 "Tropic Thunder" - Роберт Дауни (Robert Downey Jr.) 2008 он

Энэ кинон дээр Роберт Даунигийн бүтээсэн дүр бусдаас арай өөр юм. Роберт "Tropic Thunder" кинон дээр Кирк Лазарус хэмээх цагаан арьстай дүрийг бүтээдэг. Кирк Лазарус нь өөрөө кино жүжигчин бөгөөд кинон доторх кинон дээр хар арьстай дүрд хувирч гардаг байна. Нэг ёсондоо "Tropic Thunder" кино нь үүгээр дамжуулж дүрдээ хэт ордог жүжигчдийг элэглэхийг зорьсон аж. 

"Tropic Thunder" - Роберт Дауни (Robert Downey Jr.) 2008 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()