Хосууд гэрлэлтийнхээ 7 дахь жилд яагаад салах магадлалтай байдаг вэ?

30 өдөр эсвэл 30 жил хамт байсан эсэхээс үл хамааран нэгэнт шалтгаан нь бүрдсэн бол хосууд салахаас өөр аргагүй болдог билээ. Гэхдээ тэдний хоорондын хайр хөрсөн гэдгээс бус өөр том шалтгаанаас болоод хосууд таарч тохирохоо больж, хоёр тийш болдог аж. Орчин үед эхний гэрлэлтийн 50 хувь, хоёр дахь гэрлэлтийн 60, гурав дахь гэрлэлтийн 75 хувь нь салалтаар төгсдөг болсон гэх тооцоо бий. Тэгвэл салалтын тэрхүү гол шалтгаанууд нь юу юм бол?

Хосууд гэрлэлтийнхээ 7 дахь жилд яагаад салах магадлалтай байдаг вэ?

1 "Долоон жилийн загатнаа"

Олон нийтийн дунд "7 жилийн загатнаа"-аас болж салдаг гэсэн онол алдартай байдаг. Энэ нь гэр бүл болсон хүмүүс 7 жилийн дараагаас нэгнээсээ уйдаж, өөр нэгэн рүү тэмүүлдэг гэсэн үг юм. Сонирхолтой нь бараг таамаг гэж хэлж болохоор энэхүү үзэл нь үнэний ортой гэнэ. Эхний гэрлэлтээ цуцлуулсан хосууд ихэвчлэн 8 жилийн турш "тэссэн" байдаг бол хоёр дахиа салсан хүмүүсийн хувьд 7 жил болдог ажээ. 

Тэгвэл хэдэн жилийн турш хамтдаа байсан хосууд салах нь ховор байдаг юм бол?

Өнөөх "7 жилийн загатнаа"-г давсан хосууд ямартай ч үлдсэн амьдралаа хамт өнгөрөөхөд бэлэн болдог гэнэ. Гэрлээд 9-15 жил болж байгаа хосууд өөрсдийн амьдралдаа хамгийн их сэтгэл ханамжтай байдаг гэдгийг хэд хэдэн судалгаа тогтоосон байдаг. Чухам энэ үед ажил нь тогтворжиж, үр хүүхэд нь харьцангүй биеэ даасан байдаг нь том нөлөө үзүүлдэг нь дамжиггүй. 

"Долоон жилийн загатнаа"

Ерөнхийдөө гэрлэлтийн 10 дахь жилээс эхлээд салах магадлал улам бүр багасдаг аж. Учир нь энэ хооронд хосууд нэгнээ жинхэнээсээ таньж, дассан байдаг учраас салах ховор шалтаг гардаг гэсэн үг юм. 

Харамсалтай нь бүх хосуудад харилцааны хүндрэлээ давж гарах боломж гардаггүй юм. 

Доорх хүчин зүйлс нь салалтын хамгийн том шалтгаанууд болдог байна. 

2 Үнэнч байдал

Энэ нь араар тавилт биш харин харилцаандаа чин сэтгэлээсээ хандах чадварыг илтгэнэ. АНУ-д хамтрагчийнхаа итгэлийг хүлээж чадалгүй хэт хувиа хичээх нь салалтын хамгийн том шалтгаан болдгийг судалгаагаар тогтоосон байна. 

Үнэнч байдал

3 Хэл амаа ололцохгүй байх

Гэхдээ хэл амаа ололцохгүй байх нь дэлхийн хаана ч салалтын тэргүүн шалтгаан болно гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Араар тавих, мөнгөний асуудал дээр зөрөлдөх, нэгнээ дарамтлах зэрэг асар олон шалтгаанаас болоод нэгнийгээ ойлгож, хүлээн зөвшөөрч чадахгүй бол ямар ч хос салах ойлгомжтой билээ. Нэг нь хэт их үглэж нөгөө нь өөрийгөө огт нээхгүй байвал эцэст нь хэн хэн нь буруутан болж дуусах уршигтай. 

Хэл амаа ололцохгүй байх

4 Араар тавилт

Үүнээс болоод асар олон хосууд салдаг нь нууц биш. Гэхдээ араар тавилтын цаана олон зүйл нуугдаж байдаг аж. Дээр дурдсанчлан бие биенээ ойлгож чадаагүй хосууд аяндаа ганцаардах, нэгнээ үзэн ядсан, эсвэл өөрийгөө нөгөө хүнийхээ хаана нь ч хүрэхгүй байна гэж бодсон хүмүүс ихэвчлэн араар тавьж сэтгэлээ тайтгаруулдаг гэнэ. Гэхдээ ганцхан бие махбодоор бус тухайн хүн өөр хүнтэй сэтгэлээрээ дотносох нь сэтгэл санааны араар тавилт болж хувирна. 

Өөр шалтгаанаас болж хоёр тийш болох дөхсөн хосууд харилцаагаа сайжруулж, сэтгэл зүйчээс тусламж авах гэх мэтээр нөхцөл байдлыг сайжруулж болдог. Гэвч хамгийн гол нь араар тавьсан л бол ихэнх хүний хувьд бүх зүйл дуусдаг.

Араар тавилт

5 Мөнгө санхүү

Санхүүтэй холбоотой асуудал нь салалтын 2 дахь том шалтгаан юм. Цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс битгий хэл чинээлэг хосууд ч үүнийг тойрч гардаггүй. Жишээлбэл хоёулаа зэрэг ажил хийдэг хосуудын цалин мэдээж зөрүүтэй байна. Үүнээс болоод "эрх мэдэл"-ийн төлөөх тэмцэл эхэлж эцэст нь салалтаар дуусна. 

Харин чинээлэг хосуудын хувьд хэн хэн нь хэт бие даасан байдаг тул багахан бэрхшээл учрах л юм бол "би түүгээр дутах биш" гээд шууд хоёр тийш болохыг илүүд үздэг аж. 

Мөнгө санхүү

6 Тэгш бус байдал

Гэр бүл болж байгаа хүмүүс үргэлж нэг зиндаанд байдаггүй. Гэр бүлийн зиндаа, мөнгө, холбоо сүлбээ зэргээр цаг хугацаа өнгөрөх тусам хосууд нэгнээсээ ялгарч эхэлдэг бөгөөд энэ нь бараг эрх тэгш харилцаа үүсгэх боломжгүй болгодог. 

Тэгш бус байдал

7 Хүчирхийлэл

Хамтрагчаасаа болоод сэтгэл санааны эсвэл бие мах бодийн хүчирхийлэлд өртдөг бол түүнийг "дотно харилцаа" гэж нэрлэх ёсгүй юм. Хүчирхийлэл үйлдэгч нь өөрөө "чамаас л болж ингэлээ" гэх мэтийн шалтаг тоочдог ч үүнээс худал зүйл байхгүй. Магадгүй хүчирхийлэл нь цорын ганц салах зөв шалтгаан байх. Хамгийн гол нь ийм харилцаанд орсон хүмүүсийг хүчирхийлэгч, хохирогч гэж нэрлэдгийг санах хэрэгтэй. 

Хүчирхийлэл

8 Бодит бус хүлээлт

Эхний жилдээ салж байгаа хосуудын хувьд хамтрагчаасаа хэт их зүйл хүлээснээс болж хоёр тийш болох нь хамгийн түгээмэл байдаг. Нөгөө хүндээ огт байхгүй зүйлийг байгаа хэмээн итгээд хожим нь урам нь хугарсан хүмүүст уур хорслоос өөр юу ч төрдөггүй юм. Ер нь бодит бус зүйлийг хүлээсэн л бол тэрхүү харилцааг аврах найдвар байхгүй. 

Бодит бус хүлээлт

9 Бэлэн бус байдал

Хэт залуу, тэр дундаа өсвөр насандаа гэрлэсэн хүмүүс салах магадлал асар өндөр байдаг. Амьдрал нь дөнгөж эхэлж байгаа хүмүүс гэр бүл зохиож, маш том үүрэг хариуцлага хүлээх чадвар байхгүй байх ойлгомжтой. Тиймээс сэтгэл санааны хувьд цэвэр хөөрлөөр гаргасан шийдвэр нь эргээд харуусал болж хувирахад гайхах зүйл үгүй. 

Сонирхолтой нь 30-аас дээш насандаа буюу хожуу гэрлэсэн хосууд ч гэсэн огт бэлэн бус байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Учир нь ийм хүмүүс олон жил ганц бие байгаад гэр бүлийн амьдрал зохиох талаар ямар ч ойлголтгүй болсон байдаг аж. 

Бэлэн бус байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()