Эминем шинэхэн нээсэн хоолны газартаа өөрийн биеэр үйлчилжээ

Алдарт рэппер Эминем төрөлх Детройт хотдоо "Mom's spaghetti" (Ээжийн шпагетти) хэмээх түргэн хоолны газраа нээгээд зогсохгүй нээлтийн өдрөө өөрөө үйлчилсэн байна. Үүнийг мэдсэн хүмүүс өглөөнөөс эхлээд уртаас урт дараалал үүсгэсэн гэнэ. Үйлчлүүлэгч нар Эминемийн гараас хоолоо авсны дараа гарын үсгийг нь авч хамтдаа зургаа даруулсан байна. Тэрээр түргэн хоолны газраа Оскарын шагналт "8 mile"  киноны "Lose Yourself" дууны үгээр нэрлэжээ.

Эминем шинэхэн нээсэн хоолны газартаа өөрийн биеэр үйлчилжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Lose Yourself" дуун дээр

"His palms are sweaty, knees weak, arms are heavy

There's vomit on his sweater already, mom's spaghetti" гэсэн хэсэг байдаг юм. Энэхүү шүлгийг Эминэм өөрийг нь бага наснаас нь эхлээд дарамталсан ээждээ ууралсан уураа илэрхийлэхийн тулд бичсэн байна. Тиймээс  энэ нь фенүүдийнх нь дунд Эминэмийн хамгийн алдартай дууны мөр болж үлдсэн аж. 

Эминэм Детройт хотын жижиг дунд хоолны газруудтай 2017 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тэр үеэс өөрийн гэсэн зоогийн газар нээх хүсэлтэй болсон гэжээ. 

Сүүлийн жилүүдэд тэрээр аялан тоглолт хийсэн газрууддаа "Mom's Spaghetti" хэмээх явуулын түргэн хоолны газар ажиллуулж ирсний дээр цар тахлын үед нойр хоолгүй зүтгэж яваа Детройт хотын эрүүл мэндийн ажилчдад төлбөргүй үйлчилсэн гэнэ. 

Ерөнхийдөө үйлчлүүлэгч нар цонхон дээр ирж захиалгаа өгөөд дараагийн цонхоос хоолоо авах юм. Харин хүсвэл та тус хоолны газрын нөгөө талаар нь орж The Trailer хэмээх дэлгүүрээс Эминэмийн цомог, бэлэг дурсгалын зүйлс авах боломжтой. 

Тус түргэн хоолны газар нь 15 ам.доллараас бага үнээр төрөл бүрийн соус болон орцтой шпагетти худалдаалж байгаа гэнэ. 

Эминэм орон нутгийн телевиз болон хэвлэлүүдээр сурталчилгаагаа явуулсан бөгөөд нээлтийн өдрөө гэхэд л 1000 гаруй үйлчлүүлэгч хүлээн авсан гэжээ. 

Бүр нээхээс өмнө хүмүүс хэдэн зуун метр урт үргэлжилсэн дараалал үүсгэсэн байв. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()