Хожим Шакира цагдаа нарын тусламжтай цүнхээ олж авсан байна. Тэрээр цүнхнийхээ зургийг нь хуваалцаад доор нь "Над руу хоёр бодон дайраад цүнхийг маань чирээд явсан. Дотор нь миний утас гээд бүх зүйл байсан юм. Одоо бараг бүтэн зүйл үлдээгүй байна" хэмээн бичжээ.
Сүүлийн жилүүдэд Барселона хотын ойролцоох нутгаар зэрлэг бодон хүнд халдах явдал эрс нэмэгдсэний нэг хохирогч нь Шакира болжээ. Испанийн цагдаагийн газар 2016 онд л гэхэд зэрлэг гахай нохой руу дайрч, муурны хоолыг "дээрэмдэж", замын хөдөлгөөнийг саатуулж, хотын бүст машинтай мөргөлдсөн зэрэг 1187 гаруй дуудлага хүлээн авсан байна.
2013 онд нэгэн цагдаа зэрлэг гахай хүн рүү дайрч байхтай таараад буудах гэж оролдсон боловч алдаж, хамтрагчаа оносон хэрэг гарч байв..
Зэрлэг гахай нь хамгийн түрэмгий амьтдын нэгт тооцогддогоос гадна ямар ч нөхцөлд амьдрах чадвартай, төрөл бүрийн халдварт өвчин тээгч болдог юм. Сүүлийн жилүүдэд эдгээр амьтад хотын бүс рүү идэш хайн олноороо орж ирэх болсон байна.
Европ даяар зэрлэг гахайн тоо толгой хурдацтай өсч байгаа бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар дор хаяж 10 сая толгой бий хэмээн тооцоолсон байна.
Зэрлэг гахай хүнээс айлгүй суурин газрууд руу халдах явдал олон улсуудад нэмэгдэж байгаа учраас зарим орнууд тоо толгойг нь цөөлөх арга хэмжээ авч эхэлжээ. Жишээлбэл Берлин хотын бүст зөвшөөрөлтэй анчид жилд хэдэн мянган гахай устгалд оруулах болсон гэнэ. Гэвч энэ арга нь төдийлөн амжилтанд хүрээгүй аж.
Мөн өнгөрсөн жил Ром хотын цагдаагийн ажилтнууд хүүхдийн тоглоомын талбайд тэнэж явсан зэрлэг гахайн сүргийг нойрсуулагч сумаар буудаж аюулгүй болгоод дараа нь үхлийн тарилга хийж нядалсан нь томоохон шуугиан дагуулсан юм.