1
1957 он: Анхны хиймэл хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулав
ЗХУ-ын инженер "Спутник-1" хиймэл дагуул дээр ажиллаж байгаа нь.
2
1957 он: Лайка нэртэй нохой дэлхийн тойрог замд гарсан анхны амьд амьтан болжээ
ЗХУ-ын сансрын нисэгч нохой Лайка 1957 онд сургалтын модульд сууж байгаа нь. Харамсалтай нь Лайка тойрог замаас буухдаа амьд үлдэж чадаагүй юм.
3
1961 он: Хам нэртэй шимпанзе сансарт гарсан хойноо модуль дээр ажилласан анхны амьтан болжээ
1961 оны 1-р сарын 31-нд АНУ-ын Кэйп Канаверал дахь нислэгийн төвөөс Хам нэртэй шимпанзе бичийг суулгасан Меркури-Редстоун пуужин хөөрсөн юм. Тус пуужин нь Хам бичийг дэлхийгээс 254 км-ийн өндөрт хөөргөсөн байна. Хам дараа нь гэрлэн дохиогоор модуль хөшүүргийг татах үүргээ сайн биелүүлсэн учраас сансарт амьд амьтан ажиллах бүрэн боломжтой гэдгийг тогтоосон юм.
4
1961 он: ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин сансарт гарсан анхны хүн болов
Юрий Гагариныг "Восток 1 "сансрын хөлгөөр хөөргөсөн юм.
5
1961 он: Алан Шепард сансарт ниссэн анхны Америк хүн болжээ
Америкийн сансрын нисгэгч Алан Шепард 1961 оны 5-р сарын 5-нд буюу Гагаринаас ердөө 3 долоо хоногийн дараа сансарт гарсан юм. Шепардын суусан "Freedom 7" капсул дэлхийгээс 185 км-ийн өндөрт хөөрсөн бөгөөд тэрээр сансарт 15 минутыг өнгөрүүлсэн байна.
6
1962 он: Жон Гленн дэлхийн тойрог замаар тойрсон анхны Америк хүн болжээ
Тэрээр Mercury-Atlas 6 хөлгөөр дэлхийг гурван удаа тойрчээ.
7
1963 он: ЗХУ-ын сансрын нисгэгч Валентина Терешкова сансарт гарсан анхны эмэгтэй болов
8
1965 он: ЗХУ-ын сансрын нисгэгч Алексей Леонов задгай сансарт гарсан анхны хүн болов
Алексей Леонов задгай сансарт 10 минутын турш ажилласан байна.
9
1968 он: Америкийн Apollo 8 сарны тойрог замд орсон анхны нисэгчтэй сансрын хөлөг болжээ
Хурандаа Фрэнк Борман (зүүн талд), Уильям Андерс (дунд), Жеймс Ловелл (баруун талд) нар 1968 оны 12-р сарын 27-нд даалгавраа дуусгасны дараа USS Yorktown хөлөг онгоцны тавцан дээр зогсож байгаа нь.
10
1969 он: Америкийн сансрын нисгэгч Нил Армстронг саран дээр хөл тавьсан анхны хүн болжээ
Нил Армстронг болон Базз Алдрин нар Apollo 11 хөлгөөр саран дээр газардсан юм.
11
1970 он: Apollo 13 сансрын хөлөг замдаа осолдох дөхсөн ч дэлхий дээр амжилттай эргэж ирэв
Саран дээр газардах ёстой байсан Apollo 13 хөлгийн нислэгийн явцад томоохон хүндрэл гарч сүйрэхэд тун ойрхон байсан юм. Азаар багийн гишүүд болох (зүүнээс баруун тийш) Фред Хэйс, Жим Ловелл, Жэк Свигерт нар маш түргэн арга хэмжээ авч чадсан учраас дэлхий дээр амьд мэнд эргэн иржээ.
12
1971 он: Салют-1 сансрын станц тойрог замд оров
Салют-1 нь анхны бүрэн ашиглалтанд орсон сансрын станц юм.
13
1975 он: Аполло-Союз нислэг нь АНУ, ЗХУ-ын сансарт хийсэн анхны хамтын ажиллагаа болов
Америкийн сансрын нисгэгчид болох Том Стаффорд (зүүн талд), Дек Слейтон нар ЗХУ-ын сансрын нисгэгчдийн дурсгасан архины савыг барьж байгаа нь.
14
1977 он: Voyager 2 анхны гараг хооронд аялсан сансрын хөлөг болсон юм.
15
1981 он: Дахин ашиглах боломжтой анхны сансрын хөлгийг хөөргөв
Columbia сансрын хөлөг 1981 оны 4 -р сарын 12 -нд Кеннеди сансрын төвөөс хөөрч байгаа нь.
16
1983 он: Салли Райд сансарт гарсан анхны америк эмэгтэй болжээ
17
1984 он: Америкийн сансрын нисгэгч Брюс Маккандлесс анхны "сансрын алхалт"-ыг хийв
Тэрээр сансрын хөлгөөс бүрэн салж, задгай сансраар бие даан аялсан анхны хүн болов.
18
1997 он: Mars Pathfinder нь Ангараг гараг дээр газардсан анхны хөлөг болов
19
1998 он: Жон Гленн сансарт гарсан хамгийн өндөр настай хүн болжээ
Жон Гленн тухайн үед 77 настай байсан юм.
20
2001 он: NEAR Shoemaker нь астеройд дээр газардсан анхны сансрын хөлөг болов
2000 оны 2-р сарын 29-нд Эрос астеройдын зургаан өөр дүрсийг нийлүүлж байж доорх зургийг гаргаж авсан юм. Харин NEAR Shoemaker сансрын хөлөг 2001 оны 2-р сарын 12-нд Эросын гадаргуу дээр газардсан байна.
21
2005 он: NASA-ийн хиймэл дагуул сүүлт одтой мөргөлдөв
NASA-ийн нэгэн хиймэл дагуул Tempel 1 хэмээх сүүлт одтой 2005 оны 7-р сарын 3-нд мөргөлджээ. Доорх зургийг тэднийг мөргөлдсөнөөс 16 секундын дараа дарсан байна.
22
2012 он: The Hubble сансрын дурангийн тусламжтай сансрын хамгийн гүнд биднээс хамгийн хол орших гараг эрхсийн зургийг бүтээжээ
2012 онд The Hubble сансрын дурангийн сүүлийн 10 гаруй жилийн турш дарсан дүрсүүдийг нийлүүлж биднээс хамгийн хол буюу 9 тэрбум гэрлийн жилийн зайд орших гараг эрхсийн зургийг гаргаж иржээ. Доор зураг дээр дор хаяж 5500 галактик байгаа гэнэ.
23
2013 он: Канадын сансрын нисгэгч Крис Хадфилд сансрын станцд дуулсан бичлэгээ цахим орчинд байршуулав
Сансрын нисгэгч Крис Хадфилд дуучин Дэвид Боуин "Space Oddity"-г дуулж буй бичлэгээ 2013 оны 5-р сарын 12-нд YouTube дээр байрлуулсан юм.
24
2015 он: Сансарт ургах боломжтой анхны хүнсний ногоог гаргаж авав
Германы инженер Даниел Шуберт Бремен хотод байрлах тусгай лабораторид дэлхийгээс өөр газарт хүлэмжийн орчинд ургуулах боломжтой байцааны төрлийн хүнсний ногоог гаргаж авснаа зарласан юм. Энэхүү байцааг Ангараг гараг дээр байрлах сансрын нисгэгчдийн хүнсэнд зориулж ургаалах гэнэ.
25
2016 он: НАСА-гийн сансрын нисгэгч Скотт Келли, Оросын сансрын нисгэгч Михаил Корниенко нар сансарт хамгийн удаан хугацааг өнгөрүүлсэн хүмүүс болов
Скотт Келли, Михаил Корниенко нар олон услын сансрын станц дээр нийтдээ 340 хоног буюу жил гарны хугацааг өнгөрүүлсэн юм. Энэ нь хүний бие сансарт удаан хугацааг өнгөрүүлсний дараа ямар өөрчлөлт гарахыг ажилгах зориулалттай туршилт байжээ.
26
2018 он: Задгай сансарт машин хөөргөв
2018 оны 2-р сарын 6-д тэрбумтан Илон Маск өөрийн SpaceX компанийн Falcon пуужингийн тусламжтай Tesla цахилгаан машинаа задгай сансарт гаргасан билээ. Тус машин нь өдгөө ангараг гарагийг чиглэн хөвж байгаа аж.