Элсэн цөлийн дундаас олдсон археологийн нууцлаг 15 олдвор

Хэдий элсэн цөл гэдэг цөөн тооны ургамал, амьтан агуулдаг, уур амьсгалын хувьд хатуу ширүүн хэдий ч маш олон соёл иргэншлийн өлгий болсон байдаг. Сахарын цөл, Говийн цөл, Арабын цөл гээд дэлхийн нийт хуурай гэзрын гуравны нэг нь элсэнд хучигдсан учраас арга ч үгүй биз. Үүнийг дагаад олон тооны гайхшрал төрүүлэм олдворууд цөлөөс олддог бөгөөд өнөөдөр та бүхэнд тэдгээрийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Элсэн цөлийн дундаас олдсон археологийн нууцлаг 15 олдвор

14 Саудын Арабын цөлөөс олдсон чулуун дүрснүүд

Google Earth-ийн тусамжтай эрдэмтэд Саудын Арабын цөлөөс 400 гаруй чулуу өрж бүтээсэн дүрсийг ирүүлжээ. "Тамын үүд" гэж нэрлэгддэг эдгээр чулуун байгууламжуудын учрыг одоог хүртэл тайлж чадаагүй байна. 

Саудын Арабын цөлөөс олдсон чулуун дүрснүүд

13 Нацкагийн зургууд, Перу

Амьтан ургамлыг дуурайлган зурсан хэдэн зуун зургууд Перу улс дахь Нацкагийн цөлөөс олдсон юм. Зарим зургууд нь 48 хүртэлх км урт учраас зөвхөн агаараас бүтнээрээ харагддаг байна. Эртний хүмүүс хэрхэн ийм том хэмжээний дүрсийг ийм нарийвчилж зурсан бэ гэдгийг өнөөг хүртэл судалж байгаа юм. 

Нацкагийн зургууд, Перу

12 Цөлийн Петра хот, Йордан

Йорданы цөлд орших Петра хот нь дэлхийн эртний 7 гайхамшгийн нэгт багтдаг. Тиймээс олон жилийн өмнөөс тус хотыг зорин ирэх жуулчдын тоо хэдэн арван мянгаас буудаггүй байжээ. Гэхдээ ийм гайхалтай нарийн хийцтэй байгууламжийг хэрхэн эзгүй цөлийн голд барьсан нь нууц хэвээр үлджээ. 

Цөлийн Петра хот, Йордан

11 Улуру хадны нууц, Австраль

Дэлхийд алдартай Улуру хад нь Австрали улсын бэлгэ тэмдэг болсны дээр уугуул иргэдийн шүтдэг газар юм. Чухам эндээс 5 м өндөр хүний араг яс олдсон явдал өнөөг хүртэл эрдэмтдийн гайхшралыг төрүүлсэн хэвээр байгаа аж. 

Улуру хадны нууц, Австраль

10 Африкийн Набта Плайа

Африк тивийн Нубийн цөлд орших Набта Плайа нь тус нутгийн хамгийн нууцлаг олдворуудын нэгт тооцогддог. Набта Плайа нь олон чулуун хөшөөнөөс бүрддэг бөгөөд эдгээрийг 11 мянган жилийн өмнө босгосон гэж үздэг. Тиймээс Набта Плайа нь дэлхийн хамгийн эртний чулуун дурсгалт байгууламж хэмээн тооцогддог байна. 

Африкийн Набта Плайа

9 Газар доорх сүм, Этиоп

Этиопын Лалибела хот дахь газар доорх сүмийг тэнгрийн элч нэг өдрийн дотор барьсан гэдэг домог бий. Үнэн хэрэгтээ 1181-1221 оны хооронд төрийн эрх барьж байсан Лалибела хааны тушаалаар асар олон тооны христийн шашны сүм дугана тус улсад барьсан байдаг учраас түүний нэрээр эдгээр сүмийг нэрлэсэн аж. Сонирхуулахад эндээс холгүй орших Данакил цөл нь дэлхийн хамгийн аюултай газруудын нэгт тооцогддог. 

Газар доорх сүм, Этиоп

8 Сахарын цөл дэх халимны үлдэгдэл

Дэлхийн хамгийн халуун газар болох Сахарын цөлийн элсэн дороос халимны араг яс цөөнгүй олдсон байна. Вади Аль-Хитан буюу Халимны хөндий гэдэг энэхүү газарт ирснээр та хэдэн сая жилийн өмнө Сахарын цөл бүхэлдээ далайн усан доор байсны баталгааг харах болно. 

Сахарын цөл дэх халимны үлдэгдэл

7 Гёбекли-Тепе, Турк

Туркийн зүүн өмнөд хэсгээс олдсон Гёбекли-Тепе хэмээх хотын туурь нь эрдэмтдийн хувьд нууцын өлгий болоод байгаа. Тухайн бүс нутагт 6 мянган жилийн өмнө хүмүүс ирж суурьшсан гэж эрдэмтэд тооцолдог боловч Гёбекли-Тепе 12 мянган жилийн настай гэдэг нь тодорхой болсон юм. 

Гёбекли-Тепе, Турк

6 Каса Гранде, Аризона

Хойд Америкийн Сонора цөлийн голд Каса Гранде хэмээх нууцлаг байгууламж оршдог. Эрдэмтэд хэн хэзээ яах гэж үүнийг барьсан бэ гэдгийг тогтоож чадаагүй л байна. Уг газарт Христофер Колумб эрэхээс өмнө хүн амьдрахаа больсон тул энэ тухай ямар ч баримт байхгүй гэхэд болно. 

Каса Гранде, Аризона

5 Говийн Стоунхенж

Шинжаан Уйгарын Турпан хотын ойролцоогоос хэдэн зуун ийм чулуун байгууламжууд олдсон юм. Эдгээрийг нарыг тахих үүднээс босгосон гэж судлаачид үздэг. 

Говийн Стоунхенж

4 Мадаин Салех, Саудын Араб

Мадаин Салех хэмээх эртний байгууламж Саудын Арабд оршдог бөгөөд хэмжээгээрээ Петрагийн дараа орох цөлийн хоёр дахь том хотын туурь юм. Исламын ариун хот Мекка болон Петра хоёрын хооронд байрлалтай Мадаин Салех нь мөн олон тооны жуулчид болоод судлаачдын зорих дуртай газар болжээ. 

Мадаин Салех, Саудын Араб

3 Болгарын цус сорогч

Болгарын цөлжсөн бүст цус сорогчийн араг яс байдаг гэнэ. Эдгээрийг цус сорогч гэх болсны учир нь зүрхэн тус газар нь гадас зоосон байдалтай олдсонтой холбоотой юм байна

Болгарын цус сорогч

2 Хеметийн хад, Калифорни

Хеметийн хад нь АНУ-ын хамгийн нууцлаг олдворуудын нэгт тооцогддог. Тус хадан дээрх зургийг хэн яагаад сийлсэн болохыг хэн ч мэддэггүй. 

Хеметийн хад, Калифорни

1 Вади Рум, Йордан

Вади Рум буюу Сарны хөндий нь яг үнэндээ сар гэхээсээ илүү Ангараг гарагийн газаргуутай төстэй харагддаг юм. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгт тооцогддог учраас энд жуулчид олноороо ирдэг гэнэ. Үүнээс гадна археологичид тус хөндийд хэдэн мянгаараа байдаг хадны бичмэлүүдийг судлахаар тасралтгүй ажилладаг байна. Эдгээр бичмэлүүд нь Арабын хойгийн түүхийг өгүүлдгээс гадна зарим нь нууц худагнуудын байршлыг агуулдаг ажээ. 

Вади Рум, Йордан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()