Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Компакт гэрээний хүрээнд “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, СКАДА систем суурилуулах” ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНТУ-ын МАPA group шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тэгвэл ерөнхий гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс барилгын бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн ажилд зориулан Голомт банк БНТУ-ын T.C. Ziraat Bankasi A.S. банктай хамтран “Ногоон баталгаа” гаргалаа.
Ногоон баталгаа гэдэг нь олон улсын болон дотоодын банкнууд хамтран байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах онцгой ач холбогдолтой төслүүдийг дэмжиж, хамгийн бага өртгөөр гаргадаг банкны нэг төрлийн баталгаа юм. Голомт банк 2021 онд нийт 85 тэрбум төгрөгийн ногоон баталгаа гаргаад байна.
Улаанбаатар хотын хүн амын тоо эрс нэмэгдсэн боловч усны хангамж хэвээр байгаа нь цэвэр усны хомсдол үүсэх эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлж байна. Мянганы сорилтын Компакт гэрээ нь энэхүү байгалийн хязгаарлагдмал нөөцийг хадгалахад шаардлагатай дэд бүтцийг бий болгож, ус хангамжийн үйлдвэрлэлийн чадамжийг нэмэгдүүлж, бохирдол усыг дахин боловсруулах цогц хөтөлбөрийг ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын дорх усны хоёр шинэ эх үүсвэрээс хоногт 140 мянга, жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр усны салбарын урт хугацаатай, тогтвортой бодлогыг дэмжиж, Улаанбаатар хотын усны хангамжийн нийлүүлэлтийг 80 гаруй хувиар нэмэгдүүлнэ.
Голомт банк Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд нийгэм, байгаль орчны асуудлуудад онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Монгол Улсад хэрэгжиж буй ногоон төслүүдийг дэмжин ажиллахаас гадна Банкны өдөр тутмын үйл ажиллагаандаа ногоон үзэл баримтлалыг мөрдөж байна.
Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.mcc.gov/where-we-work/program/mongolia-water-compact
https://mca-mongolia.gov.mn/news/press-news/AWPP-Contract-Signing-Ceremony
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.