Дараагийн ангидаа гол дүрийн жүжигчнээ сольсон шилдэг кинонууд

Аливаа алдартай киноны үргэлжлэлийг бүтээх үед ямар нэг асуудал үүссэн бол гол дүрийн жүжигчнийг хүртэл солих нь энгийн үзэгдэл билээ. Үнэхээр шаардлагатай бол киноны гол дүр эсвэл алдартай од байх эсэх нь огтоос хамаагүй. Энэ үүднээс өнөөдөр та бүхэнд гол дүрийн жүжигчдээ сольсон алдартай кинонуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Дараагийн ангидаа гол дүрийн жүжигчнээ сольсон шилдэг кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Transformers: Age of Extinction (2014)

"Transformers 3: The Dark Side of the Moon" (2011) киноны дараагийн ангид гол дүрийг Шиа Лабуфын (Shia Labeouf) оронд Марк Уолберг(Mark Wahlberg) бүтээжээ. 

Transformers: Age of Extinction (2014)

2 The Bourne Legacy (2012)

"Bourne Ultimatum" (2007) киноны дараах үйл явдлыг өгүүлдэг киноны гол дүрд Мэтт Дэмоны (Matt Damon) оронд Жереми Реннер (Jeremy Renner) тоглосон байна. 

The Bourne Legacy (2012)

3 Speed ​​2: Cruise Control (1997)

Сандра Буллок (Sandra Bullock) эхний "Speed" киноны туслах дүрийг бүтээсэн юм. Харин  дараагийн анги дээр Киану Ривз (Keanu Reeves) эргэж ирэхээс татгалзсан учраас Сандра бүрэн утгаараа гол дүр болсон аж. 

Speed ​​2: Cruise Control (1997)

4 Predator 2 (1990)

"Predator"-ийн 2-р ангид Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) дахин тоглохоос татгалзсан учраас Дэнни Гловер (Danny Glover) гол дүрийг нь бүтээсэн байна. 

Predator 2 (1990)

5 300: Rise of an Empire (2014)

Жерард Батлерын (Gerard Butler) дүр өмнөх анги дээр амиа алдаж дуусдаг учраас шинэ гол дүрд Салливан Стаплтон (Sullivan Stapleton) тогложээ. 

300: Rise of an Empire (2014)

6 XXX: State of the union (2005)

XXX цувралын дараагийн ангид Вин Дизель (Vin Diesel) биш харин Ice Cube гол дүрийг бүтээсэн байна. 

XXX: State of the union (2005)

7 Fast and the Furious: Tokyo Drift (2006)

Хэдий Вин Дизель (Vin Diesel), Пол Уокер (Paul Walker) нар тус цувралын бусад кинонууд дээр гол дүр бүтээсэн боловч ганцхан энэ анги дээр Лукас Блэк (Lucas Black) гол дүрд тогложээ. 

Fast and the Furious: Tokyo Drift (2006)

8 Independence Day: Resurgence (2016)

Уилл Смит (Will Smith) дахин тоглохоос татгалзсан учраас түүний оронд Лиам Хемсворт (Liam Hemsworth) шинэ гол баатар болжээ. 

Independence Day: Resurgence (2016)

9 Police Academy 5: Assignment: Miami Beach (1988)

Түрүүч Кэри Махонигийн дүрд тоглосон Стив Гуттенберг (Steve Guttenberg) цувралыг орхисон бөгөөд түүний оронд туслах дүрүүд гол баатрын үүргийг гүйцэтгэх болсон юм. 

Police Academy 5: Assignment: Miami Beach (1988)

10 28 weeks later (2007)

Килиан Мерфи (Kilian Murphy) "28 days later... "(2002) киноны гол дүрийг бүтээсэн билээ. Харин дараагийнх дээр Жереми Реннер (Jeremy Renner) гол баатрын дүрд тоглосон байна. 

28 weeks later (2007)

11 Jurassic Park: The Lost World (1997)

Сэм Нилл, Лаура Дерн (Sam Neill, Laura Dern) нар эхний ангийн гол дүрүүд байсан бөгөөд Жефф Голдблюм (Jeff Goldblum) туслах дүр бүтээсэн юм. Харин дараагийн анги дээр Сэм, Лаура нар оролцохоос татгалзсан тул Жефф гол дүр болсон аж. 

Jurassic Park: The Lost World (1997)

12 Dawn of the Planet of the Apes (2014)

Жэймс Кларк (Jason Clarke) Жеймс Франкогийн (James Franco) оронд "Planet of the Apes" цувралын 2-р ангийн гол дүрийг бүтээсэн байна. 

Dawn of the Planet of the Apes (2014)

13 A Nightmare on Elm Street 2: Freddy's Revenge (1985)

Хизер Лангенкамп (Heather Langenkamp) эхний ангийн дараа эргэж ирэхээс татгалзсан  тул түүний оронд Марк Паттон (Mark Patton) гол дүрийг нь бүтээжээ. 

A Nightmare on Elm Street 2: Freddy's Revenge (1985)

14 Terminator 3: Rise of the Machines (2003)

Линда Хамилтон (Linda Hamilton) киноны эхний 2 анги дээр гол дүрийг бүтээсэн билээ. Харин 3-р анги дээр тэрээр огт гардаггүй бөгөөд Ник Стал (Nick Stahl) гол дүрд дангаараа тоглосон аж. 

Terminator 3: Rise of the Machines (2003)

15 Pirates of the Caribbean: On Stranger Tides (2011)

"Карибын тэнгисийн дээрэмчид "цувралын эхний гурван анги дээр Жонни Депп (Johnny Depp) гурван гол дүрийн нэгийг бүтээдэг юм. Харин 4-р ангиас эхлээд тэрээр ганцаараа гол дүр болсон билээ. 

Pirates of the Caribbean: On Stranger Tides (2011)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()