Хувьсгалын өмнөх Монгол орноор аялсан Британи бүсгүйн авсан зургууд

2021-09-19, 15:48
63,010

Сэтгүүлч, аялагч Беатрикс Буллстроуд нь 1869 онд Их Британийн Суссекс мужид төржээ. 1911 онд түүний нөхөр Херберт Буллстроуд нас барсны дараа Беатрикс олон жилийн мөрөөдлөө биелүүлж, Төв Азийн нууцлаг Монгол орныг зорьсон байна. Тэрээр түмэн бэрхшээл, саадыг даван хоёр удаа Монголд очиж, Манжийн эрхшээлээс гарсны дараах хүн ардын амьдрал, шашны нөлөө, Нийслэл хүрээний төрхийг нүдээр үзжээ. 1920 онд тэрээр туулсан зам, үзсэн зүйлс, дарсан зургуудаа "A Tour in Mongolia" хэмээх ном болгож хэвлүүлсэн байна.

Хувьсгалын өмнөх Монгол орноор аялсан Британи бүсгүйн авсан зургууд

Тэрээр эхний аялалдаа Финландын нэгэн санваартантай хамт явж, 1911 онд Хонконгоос эхлэн замд гарчээ. Тэд Хөх мөрнийг завиар гатлан Бээжинд очиж, цаашаа Жанчхүү хотоос үхэр тэрэгт суун аяллаа үргэлжлүүлсэн байна. Гэвч Монголын нутагт 200 гаруй км явсны дараа Их Говийг цааш туулж чадаагүй тул Бээжин рүү буцахаас өөр аргагүй болжээ.

Бээжинд байхдаа тэрээр хожим түүний нөхөр болсон гаалийн консул Эдуард Галл хэмээх эртэй хамтран дахин Монголыг зорихоор шийдэв. Тэр хоёр энэ удаа Оросоор дамжиж, Хиагтын боомтоор ороод цааш Хүрээ хүртэл морин тэргээр явсан байна. 

Ингээд түүний 100 жилийн тэртээх аяллын зургуудаас хүргэе.

Бээжингээс хөдлөхийн өмнө

Жанчхүү хотын хаалга

Жанчхүүгийн даваа

Үзэмчин аав, бэр хоёр

Цахар монгол эр

Таван уулын хийдийн ламхай нар

Орос уурхайчин монгол ламын хамт

Богдын бие хамгаалагч нар

Мүглэнд хийсэн хоригдлууд (Гар зураг)

Бослого гаргаж, даргаа хөнөөсөн гурван цэргийг цаазлах гэж буй нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()