TikTok-д од болсон хамгийн "гэнэн цайлган" төрхтэй алуурчин Изабелла Гузман

2013 онд Колорадо мужийн Аврора хотод амьдардаг Изабелла Гузман хэмээх бүсгүй ээжийгээ 79 удаа хутгалж зэрлэгээр хөнөөсөн байдаг. Тэрээр тухайн үед 18 настай байсан бөгөөд сэтгэцийн өвчтэй учраас гэм буруугүй хэмээн ялаас мултарч, эмнэлэгт хэвтэх болжээ. Тэгвэл саяхан цахим хэрэглэгч нар энэхүү "хөөрхөн алуурчин"-ий тухай TikTok дээр шуугиан дэгдээсэн юм.

TikTok-д од болсон хамгийн "гэнэн цайлган" төрхтэй алуурчин Изабелла Гузман

Түүний хэргийг шалгасан мөрдөн байцаагч нар Изабеллаг дуу цөөтэй, хэзээ ч инээмсэглэдэггүй, эцэг эхтэйгээ ч харьцдаггүй маш этгээд хүүхэд байсан хэмээн тодорхойлсон байдаг. 

Тэрээр 7 жилийн өмнө буюу 18 настайдаа энэхүү аймшигт хэргийг үйлдсэн байна. Изабелла ээж Юн Ми Хой-гоо өөрт нь хүссэн зүйлсийг нь авч өгдөггүй, ядуу хэмээн үзэн яддаг байсан аж.

Эцэг эх нь түүнийг насанд хүрсэн хойноо мөнгөний үнэ цэнийг ойлгоно хэмээн найддаг байсан ч тэр хоёр салсны дараа байдал бүр дордов.  Изабеллаг ээж нь асран халамжлахаар өөр дээрээ авсныхаа дараа шинэ найз залуутай болсон бөгөөд энэ нь охины үзэн ядалтыг улам дэвэргэж, байнга хэрүүл өдөх болов. Изабелла сүүлдээ ээждээ шанг нь өгнө хэмээн сүрдүүлж эхэлсэн аж. 

Хойд эцэг нь болох Ричард хэмээх эр нэг удаа Изабеллатай зан авирынх нь тухай нухацтай ярилцсан байна. Гэтэл маргааш өглөө нь тэдний гэрийн доод давхраас чанга хашхирах чимээ сонсогджээ.

Ричард угаалгын өрөөний хаалгыг нь эвдээд ортол Изабелла ээжийгээ 79 удаа хутгалж хөнөөсөн байжээ.

Мөрдөн байцаалтын үеэр Изабелла шизофрени өвчтэй байсан гэж оношлогджээ. Тэрээр толгой доторх дуу хоолой түүнийг удирдаж, ээжийгээ аврахын тулд алах ёстой гэж итгүүлсэн хэмээн мөрдөн байцаагчдад мэдүүлсэн байдаг.

Шүүгч түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн үзэж Гузманыг Пуэбло дахь Колорадогийн сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнд хэвтүүлсэн байна. 

 

Сонирхолтой нь түүний шүүх хурлын үеэрх бичлэг олны анхаарлыг татаж, цахим орчинд маш хурдацтай тархжээ. Ялангуяа TikTok хэрэглэгчид түүний өхөөрдөм бөгөөд гэмгүй цайлган төрхийг онцолж, "Sweet but Psycho" хочоор алдаршуулсан байна.

Ийнхүү аймшигт хэргийг үл харгалзан олон шүтэн бишрэгчидтэй болсон Изабелла 2020 онд бүрэн эрүүл болсон, суллагдахад бэлэн байна гэж хүсэлт гаргажээ.

Тэрээр CBS4-т өгсөн ярилцлагадаа гэр бүлйн хүчирхийллээс болоод сэтгэцийн хувьд асуудалтай болсон ч одоо зүгээр болсон хэмээн ярьсан байна. 

Одоогийн байдлаар шүүх Изабелла Гузманыг суллах шийдвэр гаргаагүй байгаа ч Изабелла өөрийгөө эрх чөлөөтэй болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()