1
"Хуурмаг адар" - Энтони Норчи
Хэсэг хугацаанд харсны дараа энэ зураг дээр 16 ширхэг дугуй байгаа нь анзаарагдана.
2
"Могойнууд" - Акиёши Китаока
Бүх тойрог эргэлдэж байгаа биз. Хэрэв зөвхөн нэг тойрог дээр төвлөрч харвал тэр нь удаашрах юм уу эргэлдэхээ болино.
3
"Бүтэн болдог тор" - Рёото Канаи
Зургийн гол хэсэгт жигд дөрвөлжин нүднүүд, харин хоёр талд нь замбараагүй байрласан нэмэх тэмдгүүд байгааг та харж байна. Хэрэв гол дахь дурын нэг нүд рүү 30 секундын турш ширтээд, дараа нь зургийг бүтнээр нь харвал нэмэх тэмдгүүд хоорондоо нийлж, бүтэн тор үүсгэх болно.
4
"Хайрын баг" - Жианни Сарконе
Хальт харахад яах аргагүй багтай хүний царай боловч сайн харвал үнсэлцэх гэж буй хоёр хос байгаа биз. Зурган дээрх баг нь үүнийг нэг хүний царай болгож харагдуулж буй гол шалтгаан нь ажээ.
5
"Нас бол төөрөгдөл" - Виктория Скай
Гэрэл зурагчин Виктория Скай аавынхаа хөрөг зургийг авах гэтэл дээрээс нь гэрэл тусч гялбуулаад байсан учир камераа яльгүй тонгойлгох хэрэгтэй болжээ. Гэтэл тэрхүү зураг дээр аав нь жирийн үеэсээ огт өөр, илүү залуу төрхтэй гарсан байна.
6
"Эргэлдэх цацраг" - Симон Гори
Зургийн нууцыг мэдрэхийн тулд голын хар цэг дээр хараагаа төвлөрүүлээд, толгойгоо ойртуулж холдуулаарай. Удалгүй зурагт ойртох үед цацрагууд нар буруу, холдох үед цацрагууд нар зөв эргэлдэж эхлэх болно.
7
"Цохилж буй зүрх" - Жианни Сарконе
Зургийг хэсэг хугацаанд тогтон харвал удалгүй зүрх цохилж эхлэх болно.
8
"Сүнсний ширтэлт"
Хальтхан харахад эгч дүү хоёр бие бие рүүгээ нүднийхээ булангаар харж байгаа боловч сайн ойртуулаад харвал хоёулаа тань руу ширтэж байгаа.
9
"Хуурмаг арк" - Деян Тодорович
Зураг дээрээс та 3 цилиндр хоолой харж байна уу, эсвэл 3 хотгор зам харж байна уу? Зүүн болон баруун талаас нь харахаас шалтгаалаад танд хоёр өөр харагдаж байгаа аж.
10
"Хөвөгч од" - Жозеф Хаутман
Зурган дээрх ногоон таван хошуу яах аргагүй нар зөв эргэж байгаа биз?
11
"Бөмбөлөгнүүд" - Юрий Перепадия
Бөмбөлөгнүүд хонгилын төгсгөл рүү өнхөрч байгаа мэт сэтгэгдэл төрж байна уу?
12
Бүх бөмбөлөгнүүд ижилхэн өнгөтэй байгаа
Дээгүүрх зурааснууд нь тэдгээрийг өөр өнгөтэй мэт харагдуулж байна.
13
Утсаа буруу харуулж бариад, нүдээ нэг цавчаад хараарай
14
Зураг дээрх спираль биш, төгс тойрогнууд
15
Мөн л утсаа эргүүлээд хараарай. Учрыг нь олов уу?