Гэрийн тань шүршүүрийн усны даралт муу байвал хэрхэн засах вэ?

Хэдий бид анзаардаггүй ч хүссэн цагтаа халуун усанд орно гэдэг үнэн хэрэгтээ гайхалтай зүйл юм. Гэхдээ шүршүүрийн даралт үргэлж хүссэн хэмжээнд байдаггүй нь нууц биш. Өнөөдөр та бүхэнд энэ асуудлыг хэрхэн засч болох талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Гэрийн тань шүршүүрийн усны даралт муу байвал хэрхэн засах вэ?

1 Усны даралтыг шалгах

Усны даралтаа шалгах нь тун энгийн зүйл. Шалгах үйл явц нь 3 хэсгээс бүрдэнэ. 

  1. 1-2 литрийн савыг шүршүүрийнхээ доор тосно.
  2. Шүршүүрээ тултал нь нээ.
  3. Саваа хэр хурдан дүүрч байгааг хараарай.

1 литрийн сав 6 секундээс илүү хугацаанд дүүрч байвал даралт хангалттай биш байна гэсэн үг. Ерөнхийдөө минут тутамд 10 л ус гарах хэмжээнд даралтыг барих ёстой байдаг аж. 

Усны даралтыг шалгах

2 Шүршүүрийн толгойг цэвэрлэх

Даралтын асуудлыг шийдэх эхний бөгөөд хамгийн энгийн арга бол шүршүүрийн толгойг цэвэрлэх юм. Ямар ч шүршүүрт он цагийн эрхээр эрдэс бодис болон бусад бичир хэлтэрхийнүүд хуримтлагдаж, нүхнүүд нь бөглөрдөг бөгөөд үүнийг цэвэрлэхийн тулд уксус ашиглана. 

Шүршүүрийн толгойг тайлж аваад уксуусаар дүүргэсэн саванд хийгээд 8 цаг байлгаарай. Үүний дараа толгой дахь нүхнүүдийг нарийн зүйлээр сүлбэж цэвэрлэх хэрэгтэй. Ингээд ч даралт сайжрахгүй байвал шүршүүрээ бүхэлд нь солих цаг болсон байна. 

Шүршүүрийн толгойг цэвэрлэх

3 Шүршүүрийн төрлөө шалгах

Зарим шүршүүрүүд албаар усны даралтыг бууруулж бага зардал гаргах зориулалттай хийгдсэн байдаг. Тиймээс та шинэ байранд орсны дараа даралт нь бага байвал ийм төрлийн шүршүүр суулгасан эсэхийг нь шалгахад илүүдэхгүй. Хэрвээ та бүхэлд нь шүршүүрээ солимооргүй байгаа бол задалж үзээрэй. Даралт бууруулагч нь ихэвчлэн жижиг нүхтэй цагаан диск байдаг бөгөөд түүнийг авсны дараа бүх зүйл хэвийн болно. 

Шүршүүрийн төрлөө шалгах

4 Усны цоргоо шалгах

Танай гэрийн усны даралт нилэнхүйдээ бага байж болох тул усны гол цоргоо шалгаарай. Бага зэрэг хаасан байвал цагийн зүүний эсрэг эргүүлж нээнэ. 

Усны цоргоо шалгах

5 Мэргэжлийн хүн дууд

Хэрвээ дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй байвал мэргэжлийн хүн дуудахаас өөр арга байхгүй. 

Мэргэжлийн хүн дууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()