1
АНУ - 275 шагналтан
АНУ уран зохиолоос бусад бүх салбарт тэргүүлж хамгийн олон буюу 275 Нобелийн шагнал хүртжээ. Энэ дундаа эрүүл мэндийн салбарт 102 шагнал хүртсэн байна.
2
Их Британи - 103 шагналтан
Их Британи мөн адил эрүүл мэндийн салбарт өндөр амжилт гаргасан бөгөөд үүний хажуугаар хими, эдийн засаг чиглэлээр Нобель хүртсэн хүмүүсийн тоогоор мөн өндөр буюу АНУ-ын араас 2-т жагсаж байгаа аж. Сонирхолтой нь уран зохиолын салбарт мөн адил Их Британи өндөр амжилт гаргаж 2-рт жагссан байна.
3
Герман - 83 шагналтан
Герман улс харин хими, физикийн салбарт Нобель хүртсэн хүний тоогоор 2-рт бичигдэж байгаа аж. Уг салбарт шагнал авсан хүмүүсийн дунд Алберт Эйнштэйн гэх мэт суут эрдэмтэд багтаж байгаа юм. Сонирхолтой нь Нацистууд төрийн эрх барьж байх үед Гитлер Нобелийн шагналыг авах нь улсаасаа урвасан хэрэг хэмээн зарласан учраас хэд хэдэн эрдэмтэн Дэлхийн 2-р дайн дууссаны дараа л шагналаа хүлээн авсан байдаг.
4
Франц - 56 шагналтан
Франц улс уран зохиолын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлдэг байна. Мөн тус орон энх тайвнаас бусад бүх салбарт эхний 4-т багтдаг аж.
5
Швед - 29 шагналтан
Швед улс бүх салбарт энэхүү шагналыг хүртсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь нэг хүнд ноогдох шагналын тоогоор 4-т бичигддэг аж.
6
Япон - 27 шагналтан
Азиас хамгийн олон Нобелийн шагналтан төрүүлсэн орон бол Япон юм. Энэ дундаас химийн салбарт хамгийн олон буюу 8 хүн уг шагналын авсан байна.
7
ОХУ - 26 шагналтан
ОХУ бус Зөвлөлтийн үед орос эрдэмтэд нээлт болон ололтуудаараа ихэнх Нобелийн шагналыг хүртэж байжээ. 1990 оноос хойш тус орон 5 Нобелийн шагнал хүртсэн байна.
8
Польш - 26 шагналтан
Польш улс Нобелийн шагналыг 2 удаа, 2 өөр салбарт хүртсэн цорын ганц эрдэмтэнтэй юм. Тэр бол алдарт химич, физикч Мари Кюри билээ.
9
Канад - 19 шагналтан
Канадын эрдэмтдийн гаргасан хамгийн чухал бүтээл нь чихрийн шижингийн инсулин тарилга юм. Энэхүү нээлтийн ачаар дэлхий дээрх хэдэн зуун сая иргэд эрүүл аюулгүй амьдрах боломжтой болсон байна.
10
Итали - 19 шагналтан
Итали улс бүх 6 салбарт Нобелийн шагнал хүртсэн байна. Тэднээс уран зохиолын салбарт нийт 6-г хүртсэн нь хамгийн олон нь болж байгаа юм.