Солонгос драмд дурлагсдын заавал очиж үзэх газрууд

2021-09-13, 18:05
4,383

Солонгосын нийтийн соёлын давлагаа дэлхийн өнцөг буланд хүрч өдгөө хэдэн зуун сая хүн солонгос олон ангит кинонуудыг шимтэн үздэг болсон. Тэгвэл тус бүтээлүүдийн зураг авалт хийгдсэн газрууд нь мөн адил алдартай болсон билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс заавал очиж үзэх ёстойг нь хүргэж байна. 

Солонгос драмд дурлагсдын заавал очиж үзэх газрууд

1 Хансун хороолол

  • Драм: "Миний төлөө тэмц" (Fight for My Way)
  • Хаяг: 49-38 Beonna-gil, Suyeong-ro, Namgu, Busan

Гол дүрүүдийн амьдардаг хороолол үнэхээр тус цувралын салшгүй нэг хэсэг болсон билээ. Тиймээс шүтэн бишрэгчид нь үүгээр зочлоод буцахад буруудахгүй л болов уу.

Хансун хороолол

2 Синчоны граффити хонгил

  • Драм: "Goblin"
  • Хаяг: Sinchon-dong, Seodaemun-gu, Seoul

Та уг хонгилоор орохдоо урт цув өмсөхөө мартав. 

Синчоны граффити хонгил

3 Хапчоны цэцэрлэгт хүрээлэн

  • Драм: "Youth of May"
  • Хаяг: 757, Hapcheonhosu, Yongju-myeon, Hapcheon-gu, Gyeongsangnam-do

Хэрвээ та 1980-аад онд Өмнөд Солонгос улс ямар байсныг харахыг хүсвэл Хапчоны цэцэрлэгт хүрээлэнгээр заавал зочлоорой. 

Хапчоны цэцэрлэгт хүрээлэн

4 "Seoul Land" парк

  • Драм: "Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сун" (Strong Woman Do Bong Soon)
  • Хаяг: 181 Gwangmyeong-ro, Makgye-dong, Gwacheon-si, Gyeonggi-do

Та тус паркаар зочилсноор хайртай хүмүүстэйгээ цагийг тун сайхан өнгрүүлэх боломжтой. 

"Seoul Land" парк

5 Пэкче соёл амралтын хүрээлэн

  • Драм: "Сарны хосууд" (Moon Lovers: Scarlet Heart Ryeo)
  • Хаяг: 455 Baekjemun-ro, Gyuam-myeon, Buyeo-gun, South Chuncheon

Пэкче соёл амралтын хүрээлэн нь түүхэн дурсгалт газар бөгөөд энд музей, сүм, амралтын газар, ресторан гээд үзэж харах зүйл бишгүй бий. 

Пэкче соёл амралтын хүрээлэн

6 Jageun Maeul

  • Драм: "Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жу” (Weightlifting Fairy Kim Bok-joo)
  • Хаяг: 35 Jeongneung-ro 6-gil, Seongbuk-gu, Seoul

Тус ресторан нь жинхэнэ амьдрал дээр тахиа зардаггүй ч төрөл бүрийн уламжлалт солонгос хоол хийж зардаг гэнэ. 

Jageun Maeul

7 Өглөөний цэцэрлэгт хүрээлэн

  • Драм: "Сарны гэрэл дэх хайр" (Love in the moonlight)
  • Хаяг: 432 Sumogwon-ro, Sang-myeon, 상면 Gapyeong-gun, Gyeonggi-do

300 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд 5000 зүйлийн ургамал ургадаг Өмнөд Солонгосын хамгийн эртний хувийн цэцэрлэгт хүрээлэнд та зочилсноор жинхэнэ газар дээрх диваажинг мэдрэх болно. 

Өглөөний цэцэрлэгт хүрээлэн

8 Жумунжин далайн эрэг дээрх далан

  • Драм: "Goblin"
  • Хаяг: 81-32 Gyohang-ri, Jumunjin-eup, Gangneung-si, Gangwon-do

Далан дээр гол дүрийн хоёр зогсдог хэсгийн зураг авалтыг хийсэн газар одоо ч гэсэн жуулчдад нээлттэй хэвээр гэнэ. 

Жумунжин далайн эрэг дээрх далан

9 Депохан боомтын гэрэлт цамхаг

  • Драм: "Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жу” (Weightlifting Fairy Kim Bok-joo)
  • Хаяг: 64, Daepohang-gil, Sokcho-si, Gyeonggi

Та энд ирж тун дажгүй зураг даруулахын зэрэгцээ ойролцоох наран шарлагын газраар зугаалж нутгийн хоолыг амтлах боломжтой. 

Депохан боомтын гэрэлт цамхаг

10 "Seine" зочид буудал

  • Драм: "Hotel Del Luna"
  • Хаяг: 28-5 Donhwamun-ro 11-gil, Nakwon-dong, Jongno-gu, Seoul

Энэ барилга нь үнэндээ кафе юм. Тиймээс та энд дотно хүнтэйгээ ирж өдрийг сайхан өнөгрүүлэх боломжтой. 

"Seine" зочид буудал

11 Сөүлийн хана

  • Драм: "Итэвон анги" (Itaewon Class)
  • Хаяг: 622-83 Changsin-dong, Jongno-gu, Seoul

Сөүл хотын төвийг тойрсон 18.6 км урт энэ хана дагуух гэрэлт гудмуудаар шөнө явган аялах сайхан гэнэ. 

Сөүлийн хана

12 "dal.komm" кафе

  • Драм: "Нарны үр сад" (Descendants of the Sun)
  • Хаяг: 23-5 Songdo 2 (i) -dong, Yeonsu-gu, Incheon

Тун тохилог энэ кафегаар ороод гарсан хүн болгон ам сайтай байдаг гэнэ. 

"dal.komm" кафе

13 Гванхвамуны талбай

  • Драм: "The King: Eternal Monarch"
  • Хаяг:  172 Sejong-daero, Sejongno, Jongno-gu, Seoul

Сөүл хотын хамгийн алдартай дурсгалт газруудын нэгээр заавал зочлох хэрэгтэй. 

Гванхвамуны талбай

14 "Hotel Midas" амралтын газар

  • Драм: "Penthouse"
  • Хаяг: 2245 Bukhangang-ro, Oeseo-myeon, Gapyeong-gun, Gyeonggi

Байгалийн үзэсгэлэнт газарт байрлах энэхүү амралтын газар нь ирсэн хүмүүсийг уйдаахааргүй олон үйлчлилгээ үзүүлдэг гэнэ. 

"Hotel Midas" амралтын газар

15 Cheonggye Plaza

  • Драм: "Vincenzo"
  • Хаяг: 162 Cheonggyecheon-ro, Jung-gu, Seoul

Энэхүү газар нь их дэлгүүр биш орон сууцны цогцолбор гэнэ. Доод давхрууд нь электрон барааны дэлгүүрүүд, дээд давхар нь орон сууцнаас бүрддэг бөгөөд "Vincenzo" цувралын фенүүдийн заавал ирж үзэх ёстой газар юм. 

Cheonggye Plaza

16 "Namdo Bunsik" ресторан

  • Драм: "Жинхэнэ гоо үзэсгэлэн" (True Beauty)
  • Хаяг: 33 Supyo-ro 28-gil, Ikseon-dong, Jongno-gu, Seoul

Хэрвээ та жинхэнэ солонгос маягийн цайны газар орьё гэвэл эндэхийг зориорой.

"Namdo Bunsik" ресторан

17 Йонсей их сургууль

  • Драм: "Extraordinary You"
  • Хаяг: 50 Yonsei-ro, Sinchon-dong, Seodaemun-gu, Seoul

Цуврал дээр дунд сургууль гэж гардаг ч үнэндээ энэ нь их сургуулийн барилга аж. Цэцэрлэгт хүрээлэн нь энгийн хүмүүст нээлттэй учраас зочлоод үзэхэд идүүдэхгүй шүү. 

Йонсей их сургууль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()