Америкчууд болон Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

Манай дэлхий дээр зэвсэглэлээр тэргүүлдэг 2 орон бол АНУ, ОХУ юм. Тус 2 орон олон жилийн өмнөөс асар их харанга батлан хамгаалах хүчиндээ зарцуулж ирсний дээр үйлдвэрүүд нь хамгийн шилдэг гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ олон улсад гайхагддаг билээ. Тиймээс та бүхэнд тэдний удахгүй хэрэглээндээ нэвтрүүлэх цоо шинэ зэвсгүүдийн талаар хүргэж байна. 

Америкчууд болон Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

1 "Авангард" - ОХУ

Шинэхэн, гипер дууны хурдтай энэ пуужингийн систем нь байлдааны блокын ер бусын их хурдаараа онцлог юм. Энэ блок баллистик траектороор биш, харин агаар мандлын нягт давхарга дотор буюу хэдэн арван км-ийн өндөрт дууны хурднаас хэд дахин хурдтай явах боломжтой.

Мөн энэ үедээ чигийн болон өндрийн хувьд маневрлах учир пуужингийн довтолгооноос эсэргүүцэх систем бүхий бүс нутгийг тойрон явж, аливаа пуужингийн эсрэг системийг ямар ч үр дүнгүй болгож байгаа юм. Энэ пуужингийн системийг хийхэд ашиглах композит материал нь хэдэн мянган хэм  хүрэх халууныг  тэсвэрлэх чадалтай учир лазерын туяа, асар хурдтай нислэгийн үеийн халалт зэрэгт байлдааны чадвараа хадгалсан хэвээр байдаг байна.

"Авангард" - ОХУ

2 "Циркон" - ОХУ

Мөн л дуунаас хэт хурдан пуужин бөгөөд энэ удаа харин усан онгоцноос харван газрын болон усны мандалд байгаа 1000 хүртлэх км-ийн зайд буй байг устгах зориулалттай юм. Хурд нь ойролцоогоор 10 Мах орчим бөгөөд түүний нислэгийн ер бусын траектор нь энэ зэвсгийг маш аюултай зэвсэг болгож байгаа юм.

Энэ пуужингаар зэвсэглэх анхны усан хөлөг нь шинэ үеийн фрегат байх бололтой.

"Циркон" - ОХУ

3 "Су-57" - ОХУ

5-р үеийн олон зориулалт энэ сөнөөгч онгоц нь дуунаас хурдан крейсер хурдтай, дээд зэргийн буюу 10 g хүртэл маневрлах боломжтой, stealth систем хэрэгжсэн гэдэг нь тодорхой боловч бусад техникийн үзүүлэлт нь нууц хэвээр байгаа юм. Энэ онгоцыг 2020 ондоо багтаж зэвсэглэлд авах ёстой гэсэн мэдээ бий.

"Су-57" - ОХУ

4 "Альтиус-РУ" - ОХУ

Алсын зайн, тагнуулын, цохилтын зориулалттай энэхүү нисгэгчгүй онгоцыг Уралын иргэний нисэх онгоц үйлдвэрлэгч нар бүтээсэн бөгөөд агаарт бүтэн өдрийн турш байж хиймэл дагуулын тусламжтайгаар удирдаж тагнуулын мэдээгээ дамжуулж байх боломжтой билээ.

Орос улс сүүлийн 10 жилд нисгэгчгүй онгоны тоогоо 10 дахин нэмэгдүүлсэн буюу 2011 онд 200 ширхэг нисгэгчгүй онгоцтой байсан бол одоо энэ тоо нь 2100 хүрчээ. Эдгээрийн ихэнх нь жижиг хэмжээт дан тагнуулын, ажиглалтын зориулалттай, нислэгийн радиус нь 120-250 км бүхий онгоцнууд байна. 

"Альтиус-РУ" - ОХУ

5 «Борей», «Дельфин», «Ясень-М» - ОХУ

Дэлхийн хамгийн аюултай гурван шумбагч онгоц нь дэлхийг ердөө 30 минутад л устгаж чадах зэвсэг билээ. Усан доогуур явах үеийн нам дуу, пуужин хол харвах дээд зэргийн боломж нь уг шумбагч онгоцнуудын гол давуу тал юм. Дельфин болон Ясень хөлөг нь АНУ-ын дорнод эрэгт 2000 км ойртож Их Нуурууд хүртэлх байг устгах чадалтай гэсэн яриа бий. Эдгээр шумбагч онгоцнууд зэвсэглэлд нэвтэрч эхлээд байгаа билээ.

2019 онд The National Interest  сэтгүүл Оросын нэг шумбагч онгоцыг дэлхийн хамгийн аюултай таван шумбагчийн тоонд оруулсан бөгөөд үлдсэн 4 нь бүгд Америкийн шумбагч онгоцнууд байна.

«Борей», «Дельфин», «Ясень-М» - ОХУ

6 Өөрийгөө залагч сум - АНУ

50 калибрын суманд тусгай чип суулгаснаар тус сум нь заасан байг өндөр нарийвчлалтайгаар очиж онох технологийн АНУ-ын зэвсэгт хүчин боловсруулж байна. Үүгээр хөдөлгөөнтэй байг хүртэл онож болох аж. 

Эдгээрийг пуужингаас илүү бага зардлаар хийх тул ирээдүйд хол зайтай байгаа аливаа байг пуужингаар биш эдгээр байгаа илрүүлэгч сумаар шүршиж "цэвэрлэх" боломжтой болох аж. 

АНУ-ын цэргийн төрөл бүрийн технологиор хангадаш Teledyne Technologies компани сум үлйдвэрлэгч Orbital ATK компанитай хамтран уг төсөл дээр ажиллаж байгаа юм байна. 

Харин Energy’s Sandia Labs хэмээх компани тэдэнтэй өрсөлдөн тусдаа төсөл эхлүүлсэн сурагтай. 

Өөрийгөө залагч сум - АНУ

7 Шумбагч онгоц устгагч усан доорх дрон - АНУ

Дэлхийн олон орон радарт илэрдэггүй шумбагч онгоцны төсөл эхлүүлээд байгаа. Тиймээс АНУ-ын эргийг 24 цагийн турш манах зайнаас удирдагддаг дрон шумбагчийг хөгжүүлж эхлээд байгаа юм. Үүнийг "Жолоочгүй шумбагч эсэргүүцэх хөлөг" (ACTUV) хэмээн нэрлэсэн байна.

Эдгээр нь нэг удаагийн цэнэглэлтээр хэдэн сарын турш тасралтгүй усан доор харуул хийх чадалтайгаар хийгдэж байгаа аж. ACTUV нь төрөл бүрийн дуран авай, радар, дуу авайны локатортай бөгөөд хэр баргын шумбагч явахааргүй газруудад хүртэл харуул хийх чадалтай гэнэ. 

Шумбагч онгоц устгагч усан доорх дрон - АНУ

8 Лазерын их буу - АНУ

Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол болгон дээр гардаг энэхүү зэвсэг нь үнэхээр биеллээ олоход ойрхон байна. Тэнгисийн цэргийн хүчин Персийн булан дахь USS Ponce онгоцон дээр лазер зэвсгийн системээ саяхан туршиж үзжээ. Тэнгисийн цэргийн хүчин жижиг довтолгооны завь, дрон гэх мэт оноход хэцүү байнуудыг үүгээр устгаж чадсан гэнэ. Тиймээс эдгээрийг энэ мэт том хөлгүүд дээр хамгаалалтын зориулалтаар суулгах төлөвтэй байна. 

Үүний зэрэгцээ газар дээр Boeing компани АНУ-ын армитай хамтран ачааны машинд суурилуулсан лазерын их буу бүтээхээр ажиллаж байгаа гэнэ. Энэхүү төхөөрөмжийг HEL MD хэмээн нэрлэжээ. 

Лазерын олон давуу талуудын нэг нь хамгийн бага зардлаар олон дахин буудах боломжтой аж. Үүнийг ажилуулахад зөвхөн дизель генератор байхад л хангалттай гэнэ. 

Лазерын их буу - АНУ

9 Хиймэл дагуул эсэргүүцэгч - АНУ

Сансарт байгаа хиймэл дагуулыг устгах хамгийн энгийн арга юу вэ? Өндөр хэмээр хайлуулах. Northrop Grumman болон Raytheon гэсэн хочр компани хамтарч дайсны хиймэл дагуулыг олж устгах зэвсэг бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.

Энэ зэвсэг нь үнэндээ маш энгийн ажиллагаатай юм. Нарны гэрлийг олон талаас нь ойлгож туяаг нь тухайн хиймэл дагуул дээр төвлөрүүлнэ. Хэсэг хугацааны дараа хиймэл дагуул хайлж дэлхий рүү унах бөгөөд агаар мандалд орсон хойноо шууд шатах юм. Энэхүү зэвсгийг 2021 онд ашиглаж эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа. 

Хиймэл дагуул эсэргүүцэгч - АНУ

10 B-21 Raider бөмбөгдөгч - АНУ

Энэ 9-р сард Америкийн агаарын хүчин хамгийн сүүлийн үеийн стратегийн бөмбөгдөгч B-21 Raider-ийн анхны загварыг танилцуулсан юм. Нортроп Грумман компани энэхүү "үл үзэгдэгч" онгоцыг 2025 онд бэлэн болно хэмээсэн байна. 

Сайн анзаарвал алдарт B-2 Spirit загварын бөмбөгдөгчтэй адилхан харагдана. Үнэндээ B-21 нь түүний үргэлжлэл юм. Энэхүү онгоц нь дайсны нутаг дэвсгэрт дангаараа мэдэгдэлгүй нэвтэрч бөмбөг хаях үүрэгтэй юм. Одоогийн байдлаар түүний техникийн үзүүлэлтийг нууцалж байгаа бөгөөд нэг ширхэгийг 500-600 сая ам.долларын өртөгөөр үйлдвэрлэх гэнэ. АНУ-ын Агаарын цэргийн хүчин энэхүү онгоцноос 80-180 ширхэгийг захиалсан байна. 

B-21 Raider бөмбөгдөгч - АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()