Өнөө цагийн хамгийн царайлаг бөгөөд ганц бие хунтайж нар

Орчин цагт ханхүү гэхээр Британийн Уильям, Харри нар хамгийн түрүүнд хүн бүрийн санаанд бууна. Гэхдээ хаант засаглалтай орон дэлхий дээр цөөнгүй байдаг тул хүмүүст төдийлөн танигдаагүй ханхүү нар төдий чинээ олон байх нь мэдээж. Ингээд та бүхэнд охид, бүсгүйчүүдийн "цагаан морьтой ханхүү" нарын мөрөөдлийг бодит болгох сэтгэл татам, ганц бие хунтайж нарыг танилцуулж байна.

Өнөө цагийн хамгийн царайлаг бөгөөд ганц бие хунтайж нар

1 Константин Алексиос - Грек ба Данийн хунтайж

Тэрээр Грекийн 2-р Константин хааны ач хүү бөгөөд Нью-Йорк хотод төрж өсчээ. 40-өөд онд Грекчүүд хаант засгаа түлхэн унагахад түүний аав Павел хунтайж Америк руу гарч, хөрөнгө оруулалтын зөвлөхийн ажил хийдэг болжээ.

Алексиос өдгөө АНУ-д амьдарч, Жоржтауны их сургуульд суралцаж байна. Сонирхолтой нь түүний загалмайлсан эцэг нь Кэмбрижийн гүн, хунтайж Уильям аж.

Константин Алексиос - Грек ба Данийн хунтайж

2 Хунтайж Лоренцо Борхес

Кинонд хунтайжийн дүр бүтээхэд хэн ч гайхахааргүй царайлаг Лоренцо Борхесийг Итали даяар мэддэг. Хэдий хунтайжийн цол өөрт нь биш, аавд нь оногдсон ч Лоренцог италичууд тэрхүү эрхэм цолоор хүндэтгэн дууддаг байна. 

Хунтайж Лоренцо Борхес

3 Хуссейн ибн Абдуллах - Иорданы угсаа залгамжлах хунтайж

Иордан улсын хаан ширээнд горилогсдын тэргүүнд буй Хуссейн нь сэтгэл татам төрхөөс гадна маш сайн боловсролтой. Тэрээр дөнгөж 20 насандаа НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн болж байжээ

Хуссейн ибн Абдуллах - Иорданы угсаа залгамжлах хунтайж

4 Иоаким - Бельгийн хунтайж

Иоаким хунтайж нь хэдийгээр Бельгийн хаан ширээг залгамжлах магадлал бага ч сэтгэл татам төрхөөрөө улсдаа нэлээн алдаршсан юм. Залуу хунтайж Англи, Монакод суралцаж төгссөнөөс гадна мөн Бельгийн тэнгисийн цэргийн хүчинд офицер болжээ.

Иоаким - Бельгийн хунтайж

5 Абдул Матин - Брунейн хунтайж

Жагсаалтад багтсан бусад залуусаас жинхэнэ хунтайж шиг амьдардаг гэдгээрээ ялгаатай Абдул Матин нь Азийн сошиал ертөнцөд маш алдартай. Барын бамбар, ирвэс тэжээдэг, нисгэгч, морин спортын тамирчин, дэслэгч цолтой гээд "универсал" хобби, авъяастай тэрээр өдгөө 29 настай ч хайр дурлалаа олоогүй хэвээр байна.

Абдул Матин - Брунейн хунтайж

6 Николай - Данийн хунтайж

Данийн угсаа залгамжлах хунтайж нарын дунд 7-д эрэмбэлэгддэг, Монпезагийн гүн цолтой Николас нь сэтгэл татам дүр төрхөө ашиглаж, загвар өмсөгч болжээ. Тэрээр хамгийн сүүлд "Dior" брэндийн нүүр царай болсон аж.

Николай - Данийн хунтайж

7 Артур Чатто - Британийн хунтайж

Хунтайж Харри, Уилльям нарын үеэл тэрбээр Британийн хаан ширээнд горилогсдын эрэмбэнд 23-рт бичигддэг байна. Эдинбургийн Их Сургуулийн Газарзүйн факультетэд сурч, хувийн дасгалжуулагчаар ажилладаг, аялал, адал явдалд дуртай нэгэн бөгөөд өдгөө 21 настай аж.

Артур Чатто - Британийн хунтайж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()