Өөрийн амь насыг золиосолж, 300 хүнийг аварсан Буриад залуу Алдарын сэтгэл хөдөлгөм түүх

1991 оны 8 сарын 04-нд ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Агийн Буриадын тойрогт Цыденжапов буюу Цэдэнжавын гэр бүл хүү охин хоёр ихэр хүүхэдтэй болжээ. Бүстэйд нь Алдар, бүсгүйд нь Арюна буюу Ариунаа хэмээх нэрийг эцэг эх нь хайрласан бөгөөд Алдар хүү өсөн торниж төрөлх хотдоо ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд эрийн цээнд хүрэхэд 2009 он гарсан байв. Тэрээр шууд цэргийн албанд татагдсан бөгөөд улмаар Номхон далайн флотын харьяа Фокино хот дахь тэнгисийн цэргийн ангид хуваарилагдсан байна. 

Өөрийн амь насыг золиосолж, 300 хүнийг аварсан Буриад залуу Алдарын сэтгэл хөдөлгөм түүх

Байгаль нуурын эрэгт өссөн буриад хүүгийн хувьд усан цэрэг болох нь нэр төрийн хэрэг байжээ. 2009 оны 9 сарын 24-ний өглөө буюу тэр нэгэн хар өдөр түүний алба хааж байсан Номхон далайн флотын байлдааны усан онгоц Камчатк руу хөдөлжээ. 

Замд явж байх үед байлдааны усан онгоцны түлш дамжуулагчийн холбоос утсанд богино холбоо үүссэний улмаас хоромхон зуурт асар их гал дүрэлзэн ассан байна. Тухайн үед уурын зуухны жижүүр хийж байсан Алдар богино холболт үүссэн цахилгааны утсыг аюулгүй болгох гэтэл урдаас нь дүрэлзсэн их гал тосон авчээ. 

Гал маш хурдтайгаар газар авч байсан тул юу юугүй онгоцны түлшний савны бусад холбоосыг хайлуулж дэлбэрэлт үүсгэх аюул нүүрлэжээ. 

Энэ үед Алдар хоромхон зуур ч эргэлзсэнгүй гал руу орж бүх холбоосыг салгаж амжжээ. Тэрээр дүрэлзсэн галын голомтод салгах товчийг эргүүлээд гарч ирэхэд 9 секундийг зарцуулсан байна. Гэвч энэ 9 секунд түүний амь амьдралыг хэмжсэн хугацаа байлаа. Байлдааны усан онгоцны уурын зуухны хэсгээс Алдарыг гарч ирэхэд түүний биед түлэгдээгүй хэсэг үлдээгүй байна. 

Хэрвээ Алдар усан онгоцны уурын зуухны галын эх сурвалжийг зөв тогтоож, аюулгүй болгоход өчүүхэн төдий хугацаа алдсан бол хэдэн зуун тонны түлш бүхий усан онгоц дэлбэрч 300 гаруй усан цэргийн амь үрэгдэх байлаа. Түүнийг Владивосток дахь Номхон далайн флотын цэргийн эмнэлэгт хүргэж ирсэн ба эмч нар буриад залуугийн амийг аврахын тулд дөрөв хоног тэмцсэн боловч 2009 оны 9 сарын 28-нд Цэдэнжавын Алдар нас барсан юм.

Тэр ердөө ганцхан сарын дараа цэргээс халагдаж төрөлх Агийн Буриадад орших гэртээ очих байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдар Батарович Цыденжаповыг ОХУ-ын Баатар цол, Алтан од одонгоор нэхэн шагнажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()