Эх орноосоо дүрвэсэн ч авъяас чадвараараа дэлхийг эзэгнэж чадсан Армени алдартнууд

1915 оны Османы эзэнт гүрэн Арменичуудыг нутгаас нь үй олноор нь нүүлгэн шилжүүлж байгаад хоморголон устгаж эхэлсэн юм. Үүнээс болоод Арменичууд хэдэн саяараа төрөлх нутгаа орхин дүрвэсэн байдаг. Өдгөө тэд дэлхийн хаа сайгүй, ялангуяа Франц, Их Британи, Испани, АНУ, Орос, Этиоп зэрэг орнуудад олноороо амьдрах болжээ. Үүний хажуугаар Арменичууд шинээр суурьшсан газрууддаа маш өндөр амжилт гаргах нь энгийн үзэгдэл болсон юм. Энэ үүднээс та бүхэнд хамгийн алдартай Арменичуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Эх орноосоо дүрвэсэн ч авъяас чадвараараа дэлхийг эзэгнэж чадсан Армени алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ким Кардашиан (Kim Kardashian)

“Keeping Up with the Kardashians” хэмээх реалити шоуныхаа ачаар дэлхий даяар алдартай болсон Ким Кардашиан нь Армени гаралтай юм. Түүний эцэг болох Роберт нь цэвэр Армени цусны хүн байсан гэдэг. 

Өдгөө 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Холливудын хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг болсон Ким Кардашиан өөрийн үндэс угсаагаараа бахархдаг бөгөөд 1915 онд Арменичуудыг Туркууд хоморголон устгасан аймшигт явдлыг шинэ үеийнхэнд таниулж, ухааруулахад идэвхийлэн оролцдог юм.

Ким Кардашиан (Kim Kardashian)

2 Шер (Cher)

Дуучин, жүжигчин Шерийн жинхэнэ нэрийг Шерилин Саркисян гэдэг. Тэрээр мөн Армени аав, Америк ээжтэй юм. Тэрээр 1960-аад оноос эхлээд өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд бүх цаг үеийн шилдэг поп уран бүтээлчдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. 

Хэдий эцэг нь бага байхад нь хаяад явсан ч Шер өөрийн үндэс угсааг хүндэлдэг гэнэ. 1993 онд эх нутгаараа зочилсноос хойш Арменичуудад тулгарч буй асуудлын талаар Шер үргэлж дуу хоолойгоо илэрхийлсээр иржээ. Мөн тэрээр Арменичуудад тохиолдсон зүйлийг хоморголон устгалт байсан гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх тал дээр их зүйл хийсэн юм. 

Шер (Cher)

3 Энди Серкис (Andy Serkis)

Энди Серкисийн бүтэн овог нь мөн Саркисян аж. “Бөгжний эзэн”, “Хоббит”, “Black Panther” зэрэг томоохон кинонуудын дүрээр нэрд гарсан Энди Серкис Холливудад амжилт олсон цөөн хэдэн Арменичуудын нэг юм. Британи ээж, Армени аавтай Серкис Британийн кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө BAFTA шагнал хүртжээ.

Энди Серкис (Andy Serkis)

4 Серж Танкиан (Serj Tankian)

Алдарт "System of a Down" хамтлагийн бүх гишүүн нь Армени гаралтай гэнэ. Гоцлол дуучин Серж Танкиан өдгөө дэлхийн өнцөг булан бүрд хэдэн сая шүтэн бишрэгчтэй болжээ. Танкиан Армени эцэг эхээс төрсөн бөгөөд Туркуудын хавчлага эхлэх үед өвөө эмээ нь Армениас Ливан руу дүрвэсэн байна. Хөгжмийн салбарт гаргасан амжилтынхаа төлөө түүний хамтлаг Грэммийн шилдэг хард рок дуу, MTV Europe-ийн шилдэг альтернатив рок хамтлагийн шагналыг хүртсэн юм. Танкиан өөрийн бичсэн дууны үгсийг ашиглан дэлхийн өнцөг булан бүрд байгаа рок сонирхогчдод Арменичуудын эсрэг үйлдэгдсэн харгис хэрцгий явдлын талаар таниулахыг хичээдэг гэнэ. Танкиан АНУ-ын засгийн газар болон Арменийн засгийн газартай хамтран улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, дэлхий даяар Арменийн геноцидийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тууштай тэмцэж байна. Танкиан мөн 1989 онд маркетингийн чиглэлээр их сургууль төгссөн. 

Серж Танкиан (Serj Tankian)

5 Шарль Азнавур (Charles Aznavour)

Шарль Азнавур нь Францын хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг бөгөөд "Францын Франк Синатра" гэж хүртэл нэрлэгдсэн байдаг. Түүний жинхэнэ нэрийг Шахнур Вагинаг Азнавуриан гэдэг бөгөөд 1915 оны геноцидээс зугтахаар Армениас Франц руу дүрвэсэн цагаачдын хүүхэд байв. Азнавур Францын дуучид, тэр дундаа Эдит Пиафыг шүтдэг байсан бөгөөд тэднээс урам зориг авч хөгжмийн ертөнцөд хөл тавьжээ. Азнавур 1200 гаруй дуу бичүүлж, Францын 80 гаруй кино, телевизийн цувралд тоглосон юм. Тэрээр Армений ард түмний аймшигт түүх, ээж, аав шигээ хүмүүсийн эмгэнэлт хувь тавиланг харуулахын тулд асар их хүчин чармайлт гаргасан байдаг. 

Шарль Азнавур (Charles Aznavour)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()