Талибанчууд АНУ-аас "бэлгэнд авсан" зэвсэг техникүүдээ гайхуулжээ

Өнөөдөр буюу 8-р сарын 31-нд АНУ бүх зэвсэгт хүчнээ Афганистанаас гаргаж дууссанаар 20 жил үргэлжилсэн Афганистаны дайн өндөрлөсөн билээ. Харамсалтай нь энэхүү нүүлгэн шилжүүлэх ажлыг гэнэт эхлүүлсэн учраас зөвхөн цэргүүд болон шаардлагатай хүмүүсийг нүүлгэн шилжлүүлсэн бөгөөд тэд бүх зэвсэг хэрэглэлээ үлдээсэн байна. Үүний улмаас тус улсын эрхийг гартаа аваад байгаа Талибанчууд нийтдээ 85 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг хэрэгслүүдийг "бэлэг" болгон авч байгаа юм. 

Талибанчууд АНУ-аас "бэлгэнд авсан" зэвсэг техникүүдээ гайхуулжээ

Талибаны байлдагчид АНУ-ын хуучин зэвсгийн агуулахыг тонож байгаа бичлэгүүд цахим орчинд олноороо тавигдах болов. Тэдний дотор төрөл бүрийн автомат буу, тэсрэх бодис, тэр бүү хэл нисдэг тэрэг хүртэл байгаа аж. 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тэнгисийн цэргийн арын албанд ажиллаж байсан Жим Бэнкс өчигдөр "Талибан бүлэглэлийн террористууд АНУ-ын 85 тэрбум гаруй долларын зэвсэг, техник хэрэгслийг хураан авсан" гэж мэдэгджээ. 

Мөн АНУ-ын тоо бүртгэлийн газар өөрсдийн үлдээсэн их хэмжээний техник хэрэгсэл, зэвсгийн дунд 7500 ширхэг цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан суудлын машин, нийт 200 нисэх хэрэгсэл (онгоц, нисдэг тэрэг) мөн дор хаяж хагас сая ширхэг галт зэвсэг байгаа гэж тогтоожээ.

"Хэрэв эдгээр зэвсгийг тэд америкчуудын эсрэг одоо эсвэл ирээдүйд ашиглавал тэр бүхний буруутан Жо Байден байх болно" гэж Жим Бэнкс нэмж өгүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()