Алдарт "Найзууд" цувралын жүжигчид нэрд гарахаасаа өмнө юу хийж байсан бэ?

1994 оны 9-р сарын 22-ноос 2004 оны 5-р сарын 6-ныг хүртэл гарч байсан "Friends" нь бүх цаг үеийн хамгийн агуу телевизийн цувралуудын нэг билээ. 6 гол дүр болон тэдгээртэй холбоотой бусад туслах дүрүүдэд тохиолдох янз бүрийн хөгжилтэй үйл явдлуудыг харуулдаг энэхүү кино үнэхээр бүхий л үеийн үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Тэгвэл тэрхүү гол дүрүүдийг бүтээсэн жүжигчид нэрд гарахаасаа өмнө ямар байсан бол?

Алдарт "Найзууд" цувралын жүжигчид нэрд гарахаасаа өмнө юу хийж байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кортни Кокс (Courteney Cox)

Кортни Кокс "Найзууд" цувралд тоглохоосоо өмнө бага ч гэсэн үзэгчдэд танигдсан жүжигчин байжээ. Тэрээр хэд хэдэн цувралд жижиг дүр бүтээснээс гадна "Masters of the Universe", "Ace Ventura" зэрэг кинонуудад гол дүрд тоглож байсан юм. 

Кортни Кокс (Courteney Cox)

Ахлах сургуулийн зураг

"Masters of the Universe" кино

"Dancing in the Dark" дууны клип

2 Мэттью Перри (Matthew Perry)

Мэттью Перри нь мөн л "Friends" цувралд тоглохын өмнө хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж байсан ба үүнд "Second Chance" хэмээх цувралд гол дүр, "Highway to Heaven", "Sydney" зэрэг цувралуудад жижиг дүр бүтээсэн байдаг. 

Мэттью Перри (Matthew Perry)

"Second Chance" цуврал

3 Лиза Кудров (Lisa Kudrow)

Лика Кудров "Friends"-д тоглохоосоо ч өмнө нэрд гарсан байжээ. Тэрээр "Merry Company" хэмээх цувралын гол дүрээр олонд танигдсан байсан бөгөөд жүжиглэлт, мэргэжлийн ур чадвараараа шагнал хүртэл авч байсан гэнэ. 

Лиза Кудров (Lisa Kudrow)

4 Дэвид Швиммер (David Schwimmer)

Дэвид Швиммер тайзны жүжигчин байсан аж. Хожим нь тэрээр хэд хэдэн алдартай телевизийн цувралуудад туслах дүр бүтээснээр найруулагч нарт өөрийгөө таниулсан байдаг. 

Дэвид Швиммер (David Schwimmer)

"New York Police" цуврал

"Wonderful Years" цуврал

5 Мэтт Лебланк (Matt LeBlanc)

Мэтт Лебланк олон, олон зар сурталчилгаанд тоглож өөрийгөө телевизийн продюсеруудад таниулсан бөгөөд үүнийхээ ачаар "Married with Children" болон "Vinnie and Bobby" зэрэг цувралуудад жижиг дүр бүтээж байсан байна. 

Мэтт Лебланк (Matt LeBlanc)

"Married with Children" цуврал

6 Женнифер Анистон (Jennifer Aniston)

Хамгийн сонирхолтой нь Женнифер Анистон бусад шигээ цувралд тоглохоосоо өмнө томоохон төслүүдэд ажиллаж үзээгүй байжээ. Тэрээр "Friends"-ээс өмнө "Herman's Head" цувралд, "Leprechaun" хэмээх бага өртгөөр бүтсэн кинонд тус тус жижиг дүр бүтээгээд байж. 

Женнифер Анистон (Jennifer Aniston)

"Leprechaun" кино

"Herman's Head" цуврал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()