ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины хуягт лимузиныг "хулгайлсан" түүх

Дэлхийн 2-р дайны дараа энх цаг ирэхэд Зөвлөлт холбоот улсын удирдагч Йосиф Сталин барууны орнуудын төрийн тэргүүд шиг хуягласан унаатай болохоор шийдсэн байна. Түүний хүсэлтээр ЗИС-115 лимузиныг ЗИС-110 загварынх нь суурин дээр бүтээж байжээ. Зохион бүтээгчид нь хуяглагдсан болон энгийн загваруудыг гаднаас нь харахад ялгагдахгүй байхаар өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийсэн гэдэг. Энэхүү ЗИС-115 лимузин нь 25 метрийн зайнаас буудахад сум нэвтэрдэггүй, гранатын дэлбэрэлтийг тэсвэрлэх чадвартай байхаар бүтээгдсэн байна.

ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины хуягт лимузиныг "хулгайлсан" түүх

Сталины хөлөглөж байсан энэхүү хуягт лимузинг 1949-1955 оны хооронд ердөө 56 ширхгийг үйлдвэрлэж байжээ. Мэдээж хэрэг энэхүү унааг Зөвлөлтийн дээд удирдлагууд л унадаг байсан гэнэ. 

Сонирхолтой нь Сталины унаж байсан ЗИС-115 загвар нас барсных нь дараа Бауманы их сургуулийн хашаанд байж байгаад сураггүй алга болжээ. 

Энэ машин дотроо 6-7 хүний суудалтай бөгөөд дээд хурд нь 80 км/ц хүрдэг гэнэ. Энэ хурд нь өнөөгийн бидэнд бага санагдаж болох ч 1949 онд үйлдвэрлэгдсэн гэхэд харьцангуй сайндаа орох юм. Мэдээж хэрэг салоныг нь тухтай байлгах үүднээс тавилгын үйлдвэрт захиалгаар хийлгэж тусгай загварын суудал суурилуулсан аж.

Хамгийн чухал нь буюу машины хуягны шийдлийг Дотоодыг хамгаалах яам хариуцсан байна. Жил гаруйн хугацаанд тус яамны ажилтнууд туршилт хийсний үр дүнд танк шиг бат бөх хирнээ нимгэн хуяг гаргаж авч чаджээ. Тэд энэхүү амжилтаа тэмдэглэн томоохон хүлээн авалт зохион байгуулсан байна. 

Тэгвэл ЗХУ-ын технологийн гайхамшиг болсон энэхүү түүхийн дурсгалт зүйлд тооцогдох Сталины хувийн унаа ЗИС-115 лимузин яаж яваад их сургуулийн гадаа хог болдог билээ? 

Учир нь гэвэл Сталиныг нас барсны дараа энэхүү машиныг устгалд оруулахаар болжээ. Гэтэл хэн нэгэн сэргэлэн нөхөр үүнийг Бауманы их сургуулийн хашаанд аваачиж тавьсан байна. Сургуулийнхан нэлээд хугацааны турш Сталины ЗИС-115-ыг төрөл бүрийн үйл ажиллагаанд унаа болгон хэрэглэж байсан бөгөөд он цагийн эрхээр загвар нь хуучирмагц мартаж орхижээ. 

Гэтэл 2003 оны нэг өдөр тус сургуулийн багш Вадим Задорожный тус машиныг үнэ цохин худалдаж авсан байна. Тухайн үед үүнийг яг хэний унаа байсан гэдгийг хүн бараг л мэддэггүй байж. Вадим өөрийн хөрөнгөөр ЗИС-115-ийг 5 жилийн турш засаж янзалсан бөгөөд үүнд нийтдээ 20 мянган ам.доллар зарцуулсан гэдэг.

Харин тус машин нь яг хэнийх байсан гэдгийг тогтоосны дараа үнэ нь 2-3 сая ам.долларт хүрсэн байна. Вадим Задорожный энэхүү "эрдэнэсээ" музейд байршуулсан гэнэ. Түүнд худалдаж авах санал олноороо ирдэг ч өөрөө огт зарах сонирхолгүй байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()