Дэлхийн хамгийн "халуухан" загасчнаар тодроод буй Америк бүсгүй

Хөндлөнгийн хэн нэгний үйлдлийг холоос харсан өөр хэн нэгэн тухайн зүйлийг сонирхож эхэлнэ гэдэг бараг л ховорт тооцогдож болохуйц гайхалтай явдал билээ. Тэгвэл загасчлалын талаар юу ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй хүмүүсийг хүртэл энэ сонирхолдоо урвуулан оруулж чаддаг нэгэн үзэсгэлэнт эмэгтэйн талаар өгүүлэхээр бид энэхүү нийтлэлийг бэлдсэн байна. Спортын нэгэн төрөлд албан ёсоор тооцогдох болсон загасчлал нь ямар ч хүнийг аливаа зүйлд хүлээцтэй болгож, тэсвэр тэвчээрийг сорьдог учир ихэнхдээ залуусын хобби гэгдэх нь бий. Гэвч тогтсон хандлагад баригдах дургүй энэ Америк эмэгтэй интернэт ертөнцөд асар хурдтай алдаршиж байгаа юм. 

Дэлхийн хамгийн "халуухан" загасчнаар тодроод буй Америк бүсгүй

Аргагүй хараа булаам үзэсгэлэнтэй Эмили Ример АНУ-ын Миами мужаас гаралтай бөгөөд өдгөө 26 настай. Бүсгүй амьдралын идэвхтэй хэв маягийг чухалчилдаг гэдгийг түүний инстаграм дахь emilysriemer хуудаснаас тодорхой харж болно. 

Түүнийг жинхэнэ интернэт од болоход нөлөөлсөн гол зүйл бол бүсгүйн сүүлийн үеийн хобби болох загасчлал гэнэ. Эмили баргийн эрэгтэй хүнээс дутахааргүй тэнхээтэй гэдгээ инстаграм хуудсан дахь зураг, бичлэгүүдээрээ батлан харуулж чадсан юм.

Бүсгүйн инстаграм хуудасны дагагчдын тоо өдөр ирэх  тусам мянга мянгаар нэмэгдсээр байгаа бөгөөд өдгөө хэдийнээ 200 мянга дөхжээ.

Үүнээс гадна үзэсгэлэнт загасчин маань маш олон шүтэн бишрэгчидтэй болж, "Дэлхий дээрх хамгийн халуухан загасчин"-аар тодорсон байна.

Зарим интернэт хэрэглэгчид бүсгүйг огтхон ч загас барьдаггүй, зүгээр л олны анхаарлыг татахын тулд хуурамчаар дүр эсгэдэг хэмээн үгүйсгэсэн байв.

Гэвч түүний инстаграм хуудсанд загасыг улаан гараараа барьж байгаа бичлэг нь хүртэл байсан юм.

Нарийхан турьхан биетэй бүсгүйг олон арван кг хүрэх асар хүчтэй загасыг өөрийн гараар барьж авч байна гэж төсөөлөхөд бэрх боловч Эмили загасчлалд үнэн голоосоо дурласан нь илт харагдаж байлаа.

Тэрээр загасчлах хоббитой болсноосоо хойш фитнесст ч явах шаардлагагүй болсон тухайгаа инстаграмын дагагчидтайгаа хуваалцсан бөгөөд энэ сонирхол нь түүний хувьд сэтгэл санаагаа сэргээх, эрч хүч сэлбэх тусгай дасгал болж байгаа гэв.

Ингээд түүний үзэсгэлэнтэй зургуудаа хүргэж байна.

Ингээд түүний үзэсгэлэнтэй зургуудаа хүргэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()