Эмэгтэйчүүдийн орлогын хэмжээ өсөх тусам биеийн жин нь буурдаг болохыг судалгаагаар тогтоожээ

Хэрэв та урьд өмнө нь өөрийнхөө орлогын түвшинг оюун санаанд тань ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй гэж боддог байсан бол андуурчээ. Учир нь АНУ-ын Айовагийн их сургуулийн эрдэмтэд хүний орлогын түвшин тархинд шууд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байна. Хамгийн сонирхолтой энэ үзэгдэл хүний гадаад төрхөнд хүртэл нөлөөлдөг болж таарсан нь олон мянган хүнийг гайхшруулсан аж. 

Эмэгтэйчүүдийн орлогын хэмжээ өсөх тусам биеийн жин нь буурдаг болохыг судалгаагаар тогтоожээ

АНУ-ын Айовагийн их сургуулийн хоёр эрдэмтэн их дэлгүүрт байгаа хүмүүсийн "IQ" шалгах судалгаа авчээ. Тэдний бэлтгэсэн шалгалтын асуултууд дандаа мөнгөтэй холбоотой байсан бөгөөд боломжийн амьдралтай хүмүүс өндөр оноо авч, тааруу орлоготой хүмүүс дундаж юм уу дундаас доогуур оноо авсан аж. Улмаар эрдэмтэд бага орлоготой хүмүүс мөнгөтэй холбоотой асуудал дээр хэт их сандардаг учраас зөв хариултыг олохдоо удаан байсан гэж дүгнэжээ. 

Үүнээс гадна эрдэмтэд өөр нэгэн шалгуураар хүмүүсийн орлогын түвшинг тэдгээрийн сэтгэл зүй, тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судлах явцдаа огт төсөөлөмгүй нэгэн "нууц"-ыг олж мэдсэн байна. Тодруулбал, судалгааны үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн жин орлогын түвшнээс хамааралтай байдаг болж таарсан байна. 

Эрдэмтэд судалгаандаа хоёр мянга гаруй хүн оролцуулж, хүн нэг бүрийн орлогын хэмжээ, өндөр, жингийн мэдээллийг цуглуулсан байна. Үр дүнд нь нийт эрэгтэйчүүдийн өндөр нэг см-аар өсөх бүрд орлого нь 998 доллараар нэмэгдэж байсан бол эмэгтэйчүүдийн хувьд биеийн өндөр нь гол үзүүлэлт болоогүй аж. Харин хамгийн сонирхолтой нь эмэгтэйчүүдийн жин хасагдах тусам орлогын хэмжээ нь нэмэгдэж байжээ.

Эдгээр үр дүнгийн үүдэл шалтгааныг эрдэмтэд нийгмийн сэтгэл зүйтэй холбон тайлбарласан байна. Жишээлбэл өндөр эрчүүд илүү бусдын нүдэнд хүчирхэг, чадварлаг, амжилттай мэт харагддаг байж болно. Харин туранхай эмэгтэйчүүд хүмүүсийн нүдэнд илүүдэл жинтэй бүсгүйчүүдээс илүү дур булаам харагддаг байх боломжтой. Мөн эрдэмтдийн өөр нэгэн хувилбар дээр санал нийлсэн нь дээр дурдагдсан биеийн галбир, гадаад төрхтэй хүмүүс бусдаас илүү өөртөө итгэлтэй байдаг байх магадлалтай гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()