Бурхан багшийн хөшөө дурсгалыг яагаад унжиж сунасан чихний омогтойгоор бүтээдэг вэ?

Ази тивд үүсэж, дэлхий дахинаа дэлгэрэн тархсан Буддын шашин өдгөө зарим улсуудын өнгөрсөн цагийн салшгүй нэгэн хэсэг болж түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Уг шашныг үндэслэсэн Сиддарта Гаутама (Siddhārtha Gautama) буюу Махамаяа хатны агийн хөшөө баримлууд дэлхийн олон улсуудад бий. Харин түүний чихийг яагаад заавал унжиж сунасан омогтойгоор бүтээдэг байсан нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж, янз бүрийн таамаг дэвшүүлэн мэтгэлцэх сэдэв болсоор өнөөдрийг хүрсэн байна. Тэгвэл энэ удаад бид үе үеийн судлаачид үүнийг хэрхэн тайлбарладгийг сонирхуулъя!

Бурхан багшийн хөшөө дурсгалыг яагаад унжиж сунасан чихний омогтойгоор бүтээдэг вэ?

Бурхны дүр төрхийг яагаад заавал унжиж сунасан чихний омогтой бүтээдэг байсан талаар судлаачид маш олон янзын таамаг дэвшүүлдэг. Тэдгээрийн хамгийн түгээмлээс онцлон хүргэе. 

Эхнийх нь Будда гэгээнтэн болох хүртлээ тансаг цайзад элбэг хангалуун амьдарч байсан тул бусад язгууртнуудын адилаар хамгийн үнэтэй, хамгийн хүнд үнэт эдлэлийг чихэндээ зүүдэг уламжлалтай байсантай холбоотой гэнэ. Энэ таамаг ёсоор бол Бурхан багшийн угсаа гарал, чинээлэг удмаас нь шалтгаалж чих сунасан нь тэр аж.

Харин өөр нэг хувилбарт дээрхээс тэс ондоо утгаар тайлбарладаг байна. Тодруулбал, Бурхан багшийн асар том чихний омог нь цэцэн оюун, гэгээрлийн бэлгэдэл бөгөөд амьтай бүхнийг энэрч хайрлах ариун сэтгэлийг илэрхийлдэг гэнэ.

Хамгийн сүүлийн түгээмэл таамаг нь Будда ийм чихний тусламжтайгаар бүхий л амьтны залбирлыг алдалгүй сонсож, орчлон ертөнц болон дээд хүчнүүдтэй холбогддог аж.

Шашны итгэл үнэмшлийн хувьд дээрх гурван таамагтай санал нийлдэггүй судлаачид ч бий. Тэд үүнийг харьцангуй энгийн утгаар тайлбарласнаараа дээрх таамгуудаас ялгардаг бөгөөд Сиддарта Гаутама нэрээр амьдарч байсан тэрхүү хүнийг анатомийн бүтцийн хувьд нийт хүн төрөлхтнөөс өвөрмөц махбодьтой байсан гэж үзжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()