Таны нүдэнд харагдаж байгаа юм бүхэн "хоёр өөр" талтайг батлан харуулах Британи бүсгүй

Телевизийн шоу нэвтрүүлгийн од, блоггер Жоржи Кларк (Georgie Clarke) өөрийн хуудсаа ихэнх инстаграм хэрэглэгчдээс өвөрмөц байдлаар хөтөлдөг гэдгээрээ алдартай. Тэрээр цахим ертөнц дэх төгс төгөлдөр охидын дүр зураг та бидний эргэн тойрондох бодит амьдрал дээрээс тийм ч хол зөрүүтэй биш гэдгийг өөрийн биеэр батлан харуулдаг байна. Сүүлийн жилүүдэд дийлэнх хүмүүсийн, тэр дундаа эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл болон сэтгэлзүйн эрүүл мэндэд тэдгээр хийсвэр "төгс төгөлдөр" зүйлс сөргөөр нөлөөлсөөр байгаа билээ.

Таны нүдэнд харагдаж байгаа юм бүхэн "хоёр өөр" талтайг батлан харуулах Британи бүсгүй

Өнөө цагт инстаграм доторх бараг бүх хүн өөгүй цэвэрхэн арьстай, хараа булаам сайхан бие галбиртай харагддаг болсон нь нууц биш. Үнэхээр ч орчин цагийн дижитал нэрийн хуудас гэгдэх энэ сүлжээнд хэн бүхэн өөрийгөө хамгийн гоё, сайхан харагдуулахыг хүсдэг гэдгийг буруутгах аргагүй. 

Аливаа зүйл хүний нүдэнд харагдаж байгаагаасаа "өөр" байх тохиолдол олон боловч хүмүүсийн дийлэнх нь үүнийг бүрэн ойлгож чаддаггүй нь харамсалтай. Энэ нь ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд түгээмэл тохиолдох бөгөөд төлөвшиж, тогтворжиж амжаагүй сэтгэлзүй, ертөнцийг үзэх үзэлд нь сөргөөр нөлөөлдөг талтай.

Харин телевизийн од, энтертайнмент ертөнцийн алдартан Жоржи Кларк энэ бүхнийг хэрээс хэтэрч байгааг анзаарч охид, бүсгүйчүүдэд "бодит үнэн"-ийг харуулахаар шийдсэн нь олон хүнд урам зориг өгч чадсан байна. 

Өдгөө 25 настай тэрээр бүсгүйчүүдэд байгалиас заяасан өөрсдийн онцлогоо ухаарч, түүнийгээ өрөөл бусадтай харьцуулахгүй байхыг уриалдаг. 

Камерын цаанаас харагдах бүхэнд өөр нэгэн нууц тал оршиж байдаг боловч ихэнх хүмүүс зөвхөн өөрсдийнхөө сайн сайхан байдлыг л олон нийтэд харуулах хүсэлтэй байдгаас болж интернэт хэрэглэгчид төөрөлддөг байна. 

Хэдхэн секундын зайтай дарсан хоёр зураг

Хоёулаа эрүүл саруул бие

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()