10
Ливи
Умард Африкт орших Ливи улс нь автомашины ослын тоогоор дэлхийд толгой цохьдог ажээ. Үүний гол шалтгаан нь дүрмээ баримталдаг жолооч ховор байдгаас болж гэнэтийн осол аваар гарах нь бараг энгийн үзэгдэл болсон гэнэ. Мөн тус улсын газар нутгийн байршил, цаг агаарын онцлогоос үүдэн байнга шахуу элсэн болон шороон шуурга дэгддэг нь жинхэнэ утгаараа гал дээр тос нэмнэ гэдэг нь болдог аж.
9
Индонез
Bali.com-ийн мэдээлснээр Индонез улсын жолооч нар дохионы гэрлээ асаах нь бүү хэл ямар ч анхааруулга өгөхгүйгээр эгнээ байр солих, хотын төв замаар хурд хэтрүүлэн давхих, явган хүний зам дээгүүр явах гэх мэт үйлдлүүдийг байнга гаргадаг гэнэ.
8
Гана
Гана улсын жолооч нарт мөн л эгнээ байр гэсэн ойлголт огтоос байхгүй. Тус оронд засмал зам маш цөөхөн, ихэвчлэн шороон замаар зорчдог учраас арга ч үгүй биз. Тиймээс энэ улсын жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм баримтлах талаар дурдаад ч хэрэггүй.
7
Мозамбик
ӨАБНУ, Эсватини, Зимбабве, Замби, Малави, Танзани гэх 6 улстай хил залгаа оршдог Мозамбик улс нь дэлхийн хамгийн их замын түгжрэлтэй орнуудын нэг юм. Учир нь энэхүү улсын авто замын хөдөлгөөнд явган зорчигч, машинууд бараг л зэрэгцэж явдгаас болж осол аваар их гардаг байна.
6
Иран
Иран улсад бензиний үнэ маш хямд байдаг гэдгээрээ алдартай. Тиймээс энд бараг хүн бүр хувийн машинтайгаа замын хөдөлгөөнд оролцдог гэнэ. Гэсэн хэдий ч Iran Visitor-ийн мэдээлж байгаагаар жолооч нар замын хөдөлгөөний дүрэм огт баримталдаггүйгээс болоод осол аваар, замын түгжрэл дээд цэгтээ тулдаг гэнэ. Ялангуяа Иран улсын нийслэл болох Тегеран хотод энэ асуудал жинхэнэ толгойн өвчин болжээ.
5
Румын
Румын улсын нийслэл болох Бухарест нь дэлхийн хамгийн их авто осол гардаг газар гэдгээрээ алдартай бөгөөд энэ нь тус улсын жолооч нарыг хэр зэрэг "бүдүүлэг" болохыг илтгэнэ. Румын улсын аялал жуулчлалын яамнаас мэдээлж буйгаар авто замын хөдөлгөөн нь маш аюултай байдгаас болоод ирсэн жуулчид бүр "цочирддог" гэж анхааруулсан байдаг.
4
Филиппин
Мөн л замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй оролцдог жолооч нартай улсын эгнээнд Филиппин улс, ялангуяа Манила хотын иргэд багтжээ. Хэрвээ та энэ улсад очоод машинаар хүссэн газраа хүрэхийг хүсвэл жинхнээсээ сонор сэрэмж, авхаалж самбаагаа харуулах хэрэг гарна.
3
Бразил
Газар нутаг ба хүн амын тоогоор Латин Америкт хамгийн томд, дэлхийн хэмжээнд 5-д бичигддэг Бразил улсын жолооч нар нь замын хөдөлгөөний дүрмээ маш нарийн баримталдаг гэнэ. Харамсалтай нь зам засварын ажил бараг хийгддэггүй учраас тус улсад машинаар явах нь бараг боломжгүй зүйл аж. Үүний нөлөөгөөр авто осол, түгжрэл хэрээс хэтэрсэн гэж хэлж болно.
2
Турк
Ард иргэд нь нийтээрээ шахуу Ислам шашны шүтлэгтэй гэгддэг улс бол Турк юм. Тэгвэл Туркийн эрх баригчид авто тээврийн хөдөлгөөнийг эмх замбараатай байлгах тал дээр онцгой анхаарч ажилладаг гэнэ. Хэдий тийм ч Засгийн газар "бүдүүлэг" жолооч нараа бүрэн хянаж чаддаггүйн улмаас тус улсын замын хөдөлгөөн аймшигтай байдалд хүрчээ.
1
АНУ
Замын хөдөлгөөний дүрмээ жолооч нар нь жигдхэн мөрддөг, байнга арчилдаг замтай, ерөнхийдөө бүх талаараа өндөр хөгжилтэй ийм улс яагаад энэ жагсаалтыг тэргүүлж байгаа юм бол? гэж та бодож байгаа байх. Учир нь АНУ бол дэлхийн хамгийн хайнга жолооч нартай улс юм. Жишээлбэл, бараг бүх америкчууд жолооны ард утсаа оролддог бөгөөд үүнээс шалтгаалаад жил бүр 1.6 сая гаруй зам тээврийн осол бүртгэгддэг байна.