1
Иза Ижзермен - Жижи Хадид
Жижи Хадидтай адилхан гэдгээрээ алдартай Нидерландын Plus-size модель, блоггер Иза Ижзермен нүүрний бараг бүх өнцгөөсөө түүнтэй дэндүү ижилхэн харагддаг.
2
Кэри Льюс - Эмма Уатсон
Өдгөө 31 настай Кэри Льюс хэмээх энэ эмэгтэй 2001 онд Харри Поттер цуврал дэлгэцнээ цацагдахаас эхлээд өнөөдрийг хүртэл Эмма Уатсонтай адилхан гэгдэж байгаа аж.
3
Крис Уме - Том Круз
Алдартнуудтай ижилхэн болохыг хичээж интернэт хэрэглэгчдийг төөрөгдүүлж чаддаг олон хүн байдгаас Крис Уме дэлхийн хамгийн царайлаг залуусын нэг гэгддэг Том Крузын гадаад төрхөөс гадна инээдийг нь хүртэл дуурайж чаддаг.
4
Ребекка Майеллано - Шакира
Шакиратай адилхан гэдгээрээ Шакибекка хоч авсан Венесуэлийн дуучин Ребекка Майеллано түүнтэй андуурмаар тун чадварлаг дуулдаг.
5
Петер Лиллимен - Жастин Тимберлейк
Үл хөдлөх хөрөнгийн зуучаар ажилладаг Петер Лиллимен алдарт дуучин Жастин Тимберлейктэй адилхан гэдгээрээ олон жил хүмүүст андуурагдаж байгаа гэнэ.
6
Кейтлин - Женнифер Энистон
Инстаграм сүлжээнд "thekindredginger" хэрэглэгчийн нэрээр мянга мянган хүмүүст танигдсан Кейтлин Женнифер Энистонтой тун ижилхэн байгаа биз?
7
Реза Парастех - Лионел Месси
Гадаад төрхөөрөө Лионел Месситэй андуурмаар адилхан Реза Парастех "Хуурамч Месси" хочтой.
8
Жон Симс - Элтон Жон
Өдгөө 67 настай Жон Симс хэмээх эрэгтэй Элтон Жонтой ижил төрхөө ашиглан ижил стиль бүрдүүлж эхэлснээр багагүй орлого олсон гэнэ шүү.
9
Лаура Кадман - Тейлор Свифт
Тодорхой хэмжээний төстэй царайн дээрээ дуучны хэв маягийг нэмэх төдийд л Тейлор Свифтийн ихэр болж хувирах чадвартай Лаура Кадман.
10
Сониа Али - Ким Кардашиан
Ким Кардашианы хуулбар гэлтэй Сониа Али түүнтэй ижил төрхөөрөө цахим орчинд олон мянган дагагчтай болж чаджээ.
11
Ирина - Мейган Фокс
Үзэсгэлэнт төрх, дур булаам харцаараа олон залуугийн зүрхийг шархлуулсан Мейган Фоксын төөрсөн ихэр Ирина бүсгүй Германд төрсөн байна.
12
Мара Тейген - Анжелина Жоли
Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчинтэй адилхан гэгддэг Мара Тейген интернэт хэрэглэгчдийн дунд ихээхэн алдартай.
13
Франческа Браун - Кэти Пэрри
Их Британийн жүжигчин Франческа Браун нэрт дуучин Кэти Пэрритэй дэндүү ижилхэн учраас гудамжинд таарсан хүмүүс өдөрт дор хаяж нэг удаа түүнээс гарын үсэг асуудаг аж.
14
Пейж Ниманн - Ариана Гранде
Зэрвэсхэн харахад Ариана Грандетай төстэй харагдах Тикток од Пейж Ниманныг дуучны шүтэн бишрэгчид хайртай дуучинтай нь адилхан байх гэж дуурайх хэрэггүй хэмээх зэмлэсэн гэнэ.
15
Грант Хазелл - Райан Гослинг
Австралийн цагдаа Грант Хазелл царайлаг төрхөөрөө эмэгтэйчүүдийг уяраахын зэрэгцээ жүжигчин Райан Гослингтэй төстэй гэдгээрээ фото моделийн карьер хүртэл эхлүүлээд амжсан байна.
16
Тай Жонс - Эд Ширан
Төрөлхийн улбар шар үстэй Тай Жонс сургуульд байхдаа бусад хүүхдүүдэд их дээрэлхүүлдэг байсан боловч Эд Шираны ачаар өөртөө итгэлтэй болж чаджээ.
17
Лаура Паскалони - Кристина Агилера
Лаура Паскалони хэмээх энэ эмэгтэй Кристина Агилератай адилхан царайтайн зэрэгцээ түүнийг дуурайж тун ижилхэн дуулж чаддаг тул зул сарын үеэр захиалга ихтэй байдаг гэнэ.
18
Тайлер Мишелл - Бенедикт Камбербэтч
Тайлер Мишелл жүжигчин Бенедикт Камбербэтчтэй төстэй царайнаасаа болж бараг гудамжинд явах бүрдээ андуурагддаг гэнэ.
19
Дениз Охона - Кейт Мосс
39 настай Дениз Охонаг энгийн хүмүүс битгий хэл, ажилдаа мэргэшсэн папарацциуд хүртэл Кейт Мосстой эндүүрч "тагнадаг".
20
Жанис Гарей - Женнифер Лопез
Бодибилдингээр хичээллэдэг Жанис Гарей алдарт дуучин Женнифер Лопезтой царай төрхөөс гадна бие бялдраараа хүртэл ижил аж.
21
Дрейк - Дрейк
Канадын реппэр, дуу зохиогч Дрейкийн төөрсөн ихрийн жинхэнэ нэрийг нь Дрейк Марто гэдэг. Сонирхолтой тохиолдол байгаа биз?
22
Бриттани Уиллиамс - Биёонсе
Хайртай дуучнаа баргийн хүнээс илүү сайн мэддэг үнэнч шүтэн бишрэгчид нь хүртэл Бриттани Уиллиамсыг өөрсдийн шүтээнтэйгээ андуурдаг.
23
Аметист Роүз - Лэди Гага
Хальт харахад бүү хэл, анхаараад анзаарахад ч Лэди Гагатай адилхан Аметист Роүз "түүнтэй ижилхэн гэдэг үгийг сонсох бүрдээ хүмүүсээс нэг доллар авдаг байсан бол өдийд саятан болсон байх байлаа." гэжээ.
24
Габриел Уатерс - Кайли Женнер
Дур булаам төрхөөрөө инстаграмыг бараг бүхэлд нь "атгасан" Кайли Женнертэй адилхан гэгддэг Габриел Уатерс нүүр будгийн тусламжтайгаар ийнхүү хувирдаг.
25
Присцила Беатрис - Рианна
Мөн л багахан мэдрэмж гаргаж нүүр будалтаараа алдарт дуучинтай адилхан харагдах авьяастай Присцила Беатрисын хичээл зүтгэлийг Рианнагийн шүтэн бишрэгчид эерэгээр хүлээж авсан бөгөөд түүнээс "Шинэ цомог хэзээ гарах вэ?" гэж асуун хошигнодог гэнэ.