1
Янгир
Сүргийн манлай тэхийн дугуйрсан, хөндлөн бидэр бүхий эвэр нь хамгийн уртдаа 1-1.5 метр хүрдэг.
2
Ватусси (Анколе) үүлдрийн үхэр
Эртний тур үхрийн удам болох энэхүү аварга эвэртнүүд нь Зүүн Африк, Египет, Энэтхэгт тархжээ.
3
Мархор
Каракорамын уулс, Гималайд амьдардаг энэхүү зэрлэг ямаа нь үзэсгэлэнтэй спираль хэлбэртэй эвэртэй тул Пакистан улсын үндэсний амьтан болжээ.
4
Аргаль
Нэрэндээ таарсан угалзалсан эвэр нь 190 см хүртэл урт байдаг.
5
Гарна гөрөөс (Хаан гөрөөс)
Баруун Африкт тархсан энэхүү гөрөөсийн нарийнхан мушгиа эвэр нь 75 см хүртэл урт байдаг.
6
Импала гөрөөс
Бөгжилсөн товгоруудтай гоёмсог эврээр "гангардаг" энэхүү гөрөөс нь Африкт бий.
7
Бизон буюу бух гөрөөс
Сүрлэг том биетэй бизон нь манай гариг дээр 5 сая жилийн турш амьдарч байна.
8
Сахарын орикс (Сэлэм эвэрт)
Хэтэрсэн агнуурын улмаас энэхүү үзэсгэлэнтэй гөрөөс амьдардаг нутагтаа бараг устсан бөгөөд өдгөө зөвхөн хүмүүсийн хувийн үржүүлгэнд цөөн тоогоор үлджээ.
9
Аддакс (Мендесийн гөрөөс)
Цөл, хагас цөлийн бүсэд амьдардаг том биетэй энэхүү гөрөөсийн зүс нь зундаа цайвар, өвөлдөө бор саарал болон өөрчлөгддөг.
10
Бөхөн
Хорт утааны баг зүүчихсэн юм шиг том хамартай бөхөнгийн тоо толгой өнөөгийн байдлаар 50,000 л үлдээд байна.
11
Куду гөрөөс
Африк дахь бугын төрлийн энэхүү гөрөөсний эвэр нь 1 метр хүртэл урттай байдаг.
12
Халиун буга
Бугын ясан эвэр 2-5 дугаар сард унаж, оронд нь 3-7 дугаар сард цусан эвэр ургаж эхлэн 8 дугаар сард дахин ясжина.
13
Цагаан сүүлт буга
Халиун бугатай харьцуулвал жижиг бие, жижиг эвэртэй энэхүү төрөл нь Хойд болон Төв Америкт байдаг.
14
Африкийн зэрлэг үхэр буюу буффало
Африк дахь үхрийн төрлүүдээс хамгийн том нь болох буффалогийн эвэр нь магнайгаа бүрхэж, "бамбай" үүсгэн ургасан байдаг.
15
Бонго гөрөөс
Гоёмсог зүс, судалтай Африкийн бонго гөрөөс нь өдгөө маш цөөн толгой үлджээ.
16
Арабын орикс гөрөөс
Сэлэм шиг урт эвэртэй, сүрлэг том биетэй энэхүү гөрөөсний тоо толгой Арабын хойгт өдгөө мянгаадхан болжээ.
17
Эланд гөрөөс
Сэрвээн дээрээ ганц бөхтэй, өндөр нь 1.8 метр хүрдэг Африкийн энэхүү гөрөөс нь гоёмсог мушгиа эврээрээ онцлог.
18
Бхарал хонь
Халх эхнэрийн үс шиг эвэртэй энэхүү амьтныг зүснээс нь болж "Гималайн хөх хонь" гэж нэрлэх нь бий.
19
Ирланд буга
10000 гаруй жилийн өмнө устсан Ирланд буга нь Евразид тархаж байсан бөгөөд үлгэр домгийн гэмээр аварга эвэртэй байжээ.
20
Хандгай
Монгол орны хамгийн том амьтан болох хандгай нь бугын нэгэн адил ясан эврээ унагаж, цусан эвэр ургуулдаг.