Дэлхийг удирддаг гэгдэх Масончуудын нууц ёслолын хожим ил болсон зургууд

1972 оны 12-р сарын 12-нд дэлхийн язгууртнуудын хамгийн хүчирхэг гэр бүлийн гишүүн Мари-Хелен де Ротшильд (Marie-Hélène de Rothschild) Ротшильдийн эдлэнд нууц цэнгүүн зохион байгуулжээ. Энэ арга хэмжээ бидний мэдэхээр алдарт найруулагч Стэнли Кубрикийн "Eyes Wide Shut" кино шиг болж өнгөрсөн гэвэл илүү хялбар төсөөлөгдөх бололтой. Хачирхалтай ёслол олон нийтийн нүднээс далд өрнөх ёстой байсан ч дэлхийн алдартнуудын зургууд цахим ертөнцөөр сэм таржээ. 

Дэлхийг удирддаг гэгдэх Масончуудын нууц ёслолын хожим ил болсон зургууд

Энгийн хүн тааж мэдэхэд хэцүүхэн, алдаатай мэт энэ бичиг уг цэнгүүний урилга бөгөөд толины тусгалаар унших учиртай аж. Энэ төрлийн нууц түлхүүрийг Масон болон Сатаны хүрээллийнхэн түгээмэл ашигладаг байна. 

Ротшильдийн "Château de Ferrières" буюу Ферриерийн ордон шатаж буй мэт гал улаан өнгөөр гэрэлтдэг байв. Дашрамд хэлэхэд энэ газарт найруулагч Роман Поланскийн "The Ninth Gate" кино зураг авалтыг хийсэн бөгөөд өмнө дурдсанчлан Стэнли Кубрикийн "Eyes Wide Shut" киноны чөтгөрийн зан үйлийн зураг авалтыг хийжээ.

Цэнгүүн зохион байгуулсан Барон Ги де Ротшильд, түүний эхнэр Мари-Хелен де Ротшильд нарын өмсгөл. 

Бугын нүдэн доорх нулимс жинхэнэ очир алмааз гэнэ.

Барон Ги де Ротшильд тал талаасаа хиймэл нүүртэй баг зүүсэн нь аль ч өнцгөөс харсан хэн бүхнийг цоо ширтэж байгаа мэт харагдана.

Барон Ги де Ротшильд, Мари-Хелен де Ротшильд нар хачирхалтай өмсгөлгүйгээрээ хамаагүй нүдэнд дулаахан харагдаж байгаа биз. 

Зочны өмсгөл Белгийн сюрреалист зураач Рене Магриттын "Хүний үр" хөргийг санагдуулах аж.

Хатагтай Эспирито Санто, Барон Алексис де Реде нар. Бароны малгайг Сальвадор Дали өөрөө хийж өгсөн байна.

Цэнгүүнд хүрэлцэн ирсэн олон зочин малгайны оронд шувууны тороор гоёсон байв. 

Тэдгээрийн дунд жүжигчин Одри Хепбёрн ч багтжээ.

Сальвадор Дали, жүжигчин Мае Уэстийн нүүр царайг харуулах "Face of Mae West" бүтээлийнхээ өмнө "өнөөх" царайгаа гаргасан нь. 

Үдэшлэгийн бусад зочдын зургууд:

Үдэшлэгийн бусад зочдын зургууд:

Арга хэмжээнд оролцсон зочдоос гадна интернэт хэрэглэгчдийн сонирхлыг татсан өөр нэг зүйл бол яах аргагүй цэнгүүний ширээн дээрх засал чимэглэл байсан юм.

Өөрөө өөрийнхөө оршуулгыг хүлээн цэцгэн дээр хэвтэх цогцос мэт маннекан. 

Үхэх сэхэхээ үзэн тэмцэлдэх мэт хоёр яст мэлхий.

Суудал бүрд зочдын нэрийг хуваарилж өгчээ.

Масончууд гэж хэн бэ?

Төрийн эрхийг булаан авах, бөөнөөр нь алж устгах, эдийн засгийг хямраах гэх мэт дэлхийн хэмжээний асуудлуудад буруутгагддаг нууц бүлгэмүүдийн нэг бол "Чөлөөт Масончууд" юм. Тэд хэдэн мянган жил оршин тогтнож ирсэн улс үндэстнүүдээс дутахааргүй өөрсдийн гэсэн баялаг соёл, дотоод дүрэм журамтай аж. 

Масончууд гэж хэн бэ?

Хүмүүс Масончуудыг нууцлалын өндөр зэрэгт ажилладаг, аймшигт бүлгэм гэж боддог. Гэсэн ч бид энд тэдний тухай бичиж, та уншиж байна. Үүгээр зогсохгүй тэд википедиа хуудастай бөгөөд тэндээ өөрсдийн мэдээллийг оруулсан байдаг. Мөн Чөлөөт Масончуудын бүрэлдэхүүнд байсан хүмүүс туршлагаа хуваалцаж, тэнд юу хийдэг байснаа олонд дэлгэсэн байх нь ч бий.  

Алдартай масончууд гэвэл Бенжамин Франклин тэргүүтэй АНУ-ын үе үеийн 15 ерөнхийлөгч,  зохиолч Оскар Уайльд, сагсан бөмбөгч Шакил О'нил, Скотти Пиппин, боксчин "Sugar Ray" Робинсон, Жэк Демпси нар байдаг.

Зарим хүмүүс бүр Холливудыг Чөлөөт Масончууд бий болгосон гэж маргадаг байна. Учир нь Холливудын алдарт кино продюсер Сесил ДеМилл, "Universal "студийн үүсгэн байгуулагч Карл Лэммл, жүжигчин Том Хэнкс нарыг Чөлөөт Масончуудын нэг байсан гэж үзпэг юм.

Масоны нийгэмлэг нь одоо ч идэвхтэй үйл ажиллагаатай байгаа бөгөөд урьдынхаасаа нэг их өөрчлөгдөөгүй аж. Хэзээ ч өөрчлөгдөөгүй бас цаашдаа ч өөрчлөгдөхгүй нэг зүйл нь тэдний ах дүүгийн барилдлага юм. 

Чөлөөт Масоны нууц байгууллагад элсэхийн тулд, мөн тэдний нэг байхын тулд тавигдах үндсэн 8 шаардлага байдаг аж. Тухайлбал, нэр төртэй, 18-аас дээш настай, дээд хүчинд итгэн шүтдэг гэх мэт. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()