Ганцаардлын тухай өгүүлэх шилдэг 15 кино

Залуу хүн завтай байна гэдэг “эмгэнэл” хэмээх үг бий. Тиймдээ ч залуу насандаа ихийг хийж бүтээн, амьдрал хэмээн эцэс төгсгөлгүй далайгаар амжилттай аялах хэрэгтэй. Тэглээ гээд амрахгүй гэсэн үг биш шүү дээ. Харин тэрхүү амралтыг хэрхэн зов зохистой амрах вэ гэдэг л чухал юм. Тэгвэл бид өнөөдөр та бүхнийхээ мэлмийд ганцаардлын тухай гайхалтай утга агуулга бүхий алдартай кинонуудыг хүргэж байна. 

Ганцаардлын тухай өгүүлэх шилдэг 15 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Би бол домог" (I Am Legend)

Нью-Йорк хотод хүмүүсийг зомби болж хувиргадаг өвчин тархах бөгөөд уг киноны гол дүр ганцаараа халдвар авалгүй үлдэнэ. Азаар зомбинууд нарны гэрэлд байж чаддаггүй учраас хөөрхий залуу өөр хүн хайж өдөржин тэнүүчилж байгаагаар киноны үйл явдал цааш өрнөнө. 

"Би бол домог" (I Am Legend)

Хаанаас үзэх вэ?: Netflix, HBO max, Amazon Prime, Google Play, Univision

2 "Арал дээр ганцаараа" (Cast Away)

Орчин үеийн Робинзон Крузогийн түүх гэж хэлж болох бүтээл. Киноны гол дүр онгоцны ослоос цор ганцаараа амьд үлдэх бөгөөд нэгэн арал дээр хаашаа ч үгүй гацаж орхидог. Тэрээр өөрийн оюун ухаан, ур чадвараа дайчилсны ачаар тулгарсан асуудлуудыг даван туулдаг ч ганцаардлын эсрэг хүчин мөхөстөнө. 

"Арал дээр ганцаараа" (Cast Away)

Хаанаас үзэх вэ?: Apple iTunes, Google Play Movies, Amazon Prime, Netflix

3 "Ангарагийн иргэн" (The Martian)

Ангараг гараг дээр тусгай даалгавар биелүүлж байсан сансрын нисгэгчид дэлхий рүү буцахдаа алдаа гаргаж нэгнийгээ үлдээнэ. Үлдсэн нэг эрдэмтэн тусламжийн дохио илгээдэг ч өөрийг нь ирж авах хүртэл 2 жилийн хугацааг ганцаараа өнгөрөөх хэрэгтэй болно. Тэрээр энэ хугацаанд олон бэрхшээлтэй нүүр тулгарч зүдэрдэг ч тэр бүгдийг ухаалгаар шийдэж чаддаг. 

"Ангарагийн иргэн" (The Martian)

Хаанаас үзэх вэ?: Netflix, HBO max, Google Play, Univision

4 "Түүнийх" (Her)

Хүмүүс интернет, хиймэл оюун зэрэг зүйлсийг амьдралаа хөнгөвчлөхийн тулд бүтээсэн билээ. Тэгвэл энэ кинон дээр ганцаардсан хүмүүс дэвшилтэт технологийг ашиглаж тэрхүү асуудлаа шийдвэрлэх боломжтой эсэх талаар өгүүлдэг юм. 

"Түүнийх" (Her)

Хаанаас үзэх вэ?: iTunes, Google Play Movies, Amazon Prime, Netflix

5 "Жокер" (Joker)

Энэхүү кино өнгөн тал дээрээ хорон санаатны тухай өгүүлж буй мэт санагдах ч цаанаа сэтгэцийн өвчтэй хүмүүс нийгэмд ямар их гадуурхагддаг, үүнээсээ болоод огт нийгэмших чадваргүй болж буй талаар харуулдаг. 

"Жокер" (Joker)

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime, HBO Max

6 "Beautiful Mind"

Joker-той адил энэ кино сэтгэцийн өвчний асуудлыг хөнддөг. Гэхдээ Beautiful mind нь бодит түүхээс сэдэвлэсэн гэдгээрээ ялгаатай. Киноны гол дүр болох эр математикийн суут ухаантан боловч шизофрени өвчнөөсөө болоод хий зүйлс харж эхэлнэ. Үүнээс болоод тэрээр нийгмээс өөрийгөө тусгаарладаг. Азаар ойр дотны хүмүүс нь түүнд өвчинтэйгөө тэмцэж, эргэж хэвийн амьдралдаа ороход нь тусалдаг. 

"Beautiful Mind"

Хаанаас үзэх вэ?: Univision, Netflix, Amazon Prime

7 "Filth"

Тус киноны гол дүр нь цагдаагийн мөрдөгч бөгөөд тэрээр хар тамхи, мансууруулах бодис болон эмс хүүхэн зэрэгт толгойгоо мэдүүлсэн бөгөөд аллага, хээл хахууль зэрэг гэмт хэрэгт холбогддог. Гэвч тус бүтээлийн цаад санаа нь ганцаардалд идэгдсэн хүн ямар болж хувирдгийг харуулахыг зорьжээ. 

"Filth"

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime

8 "Тиффанид барьсан өглөөний зоог" (Breakfast at Tiffany's)

Энэхүү сонгодог бүтээл хэдий хайрын тухай сэдэвтэй ч цаад агуулга нь мөн л хүн ганцаардлаас хэрхэн хамааралтай болдгийг харуулах зорилготой. Киноны гол дүрийн бүсгүй бусдыг өөртөө татаж чаддаг ч өөр хэн нэгнээс хамааралтай болохоос эмээдэг учраас хэнтэй ч дотносож чаддаггүй. Үүнээс болоод ганцаардалд автаад зогсохгүй амьдралаа сүйрүүлэх шахдаг. 

"Тиффанид барьсан өглөөний зоог" (Breakfast at Tiffany's)

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime, Univision

9 "Малена" (Malena)

Тус киноны үйл явдал Италийн нэгэн тосгонд өрнөнө. Киноны гол дүрийн бүсгүй тосгоныхоо хамгийн үзэсгэлэнтэй нь боловч эрчүүдийн хясал, эмэгтэйчүүд атаархлаас болоод үнэхээр ганцаардаж эхэлнэ. Үүний дээрээс аав нь нас барж, нөхөр нь дайны хөлд үрэгдсэн гэх мэдээг дуулсны дараа өмгөөлөх хүнгүй болдог учраас амьдрахын эрхэнд биеэ үнэлэхээс өөр аргагүй болдог. Ерөнхийдөө энэ кино ганц бие, гэр бүлгүй эмэгтэй хүн ямар их зовлон туулдаг тухай өгүүлнэ. 

"Малена" (Malena)

Хаанаас үзэх вэ?:  Amazon Prime

10 "Ханиа хайж буй ганц бие бүсгүй" (Одинокая женщина желает познакомиться)

Зөвлөлтийн үед хүмүүс ганц бие хүмүүс хосоо олохын тулд яаж зовдог байсныг энэ кино тун хөгжилтэйгөөр харуулжээ. Нэгэн ганц бие бүсгүй заяаны ханиа олохын тулд элдэв янзын арга хэрэглэдэг ч хэнтэй ч танилцаж чаддаггүй аж. Аргаа барсан хөөрхий эмэгтэй танилцах зар наах бөгөөд үүний дагуу тэнэмэл эр ирж байгаагаар үйл явдал өрнөнө. 

"Ханиа хайж буй ганц бие бүсгүй" (Одинокая женщина желает познакомиться)

Хаанаас үзэх вэ?: YouTube

11 "Stuart: A Life Backwards"

Энэхүү кино нь Стюарт Шорт хэмээх тэнэмэл, хар тамхичин эрийн бодит түүхийг өгүүлдэг юм. Гэхдээ сонирхолтой нь энэхүү бүтээлийн үйл явдал Стюартын амьдралын цаг хугацааг ухрааж харуулна. Өөрөөр хэлбэл, түүний туулсан амьдралыг эрийн цээнд хүрснээс хүүхэд нас хүртэл нь өгүүлдэг байна. Ингэснээр үзэгчдэд хөөрхий залуу яагаад ийм амьдралтай болсныг илүү өвөрмөцөөр харуулжээ.

"Stuart: A Life Backwards"

Хаанаас үзэх вэ?:  Amazon Prime

12 "Бронсон" (Bronson)

Мөн л бодит түүхээс сэдэвлэсэн кино. Бронсон хэмээх эр 1974 онд 22 настайдаа шоронд орсон бөгөөд тэр цагаас хойш ердөө 3 жилийг л "наранд" өнгөрүүлжээ. Тэрээр анх жижиг дээрмийн хэргээр хоригдсон боловч шоронд орсны дараа үргэлж хэрэг тарьж байсан учраас ялынхаа хэмжээг нэмүүлсээр өдийг хүрсэн байна. Bronson кино нь шоронгийн амьдрал хүнийг яаж нийгмээс тусгаарлаж, зэрлэгшүүлдэг тухай өгүүлдэг юм. 

"Бронсон" (Bronson)

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime

13 "Коралайн" (Coraline)

Coraline нь хэдий үлгэрийн сэдэвтэй хүүхэлдэйн кино байж болох ч эцэг эхийн анхаарал халамж дутсан хүүхэд гэр бүл дотроо ямар их ганцаарддаг, үүнээс болж танихгүй хүмүүст илүү найдаж эхэлдэг тухай чадварлагаар харуулжээ. 

"Коралайн" (Coraline)

Хаанаас үзэх вэ?: Google Play Movies, Amazon Prime, iTunes, Univision

14 "Чарли ба шоколадны үйлдвэр" (Charlie and the Chocolate Factory)

Энэхүү кино мөн бага насандаа эцэг эхийн анхаарал халамж, хайр мэдрэлгүй ганцаардаж өсөх ямар аюултай тухай өгүүлнэ. Тус бүтээл дээр гардаг Вилигийн дүр эрийн цээнд хүрснийхээ дараа амжилтанд хүрдэг ч тэрхүү бага насныхаа ганцаардлыг дарж чадаагүй учраас бусадтай харьцах, хайрлаж энэрэх чадваргүй болсон байдаг аж. 

"Чарли ба шоколадны үйлдвэр" (Charlie and the Chocolate Factory)

Хаанаас үзэх вэ?: Netflix, Amazon Prime, Univision

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()