Олимпын үзэгчдийн хайрыг татсан "нэхмэлчин" залуутай танилц!

Токио-2020 Олимпын эргэн тойронд болж өнгөрч буй онцлох үйл явдлуудын нэг нь Их Британийн тамирчин Том Дэли (Tom Daley)-ийн талаарх дуулиан байсныг та бүхэн анзаарсан байх. Царайлаг, дур булаам царай төрхөөрөө олон үзэгчийн харцыг булаасан тэрээр тэмцээний үеэр үзэгчдийн суудалд нэхмэл нэхэж суугаа зургаараа интернет ертөнцийг давалгаалсан халуун ярианы сэдэв болсон юм. Спортын карьертаа зорьсон хэргээ бүтээж Токио-2020 Олимпын наадмын алтан медалийн эзэн болж чадсан тэрээр сонирхолтой хоббиныхоо ачаар дэлхий нийтийн хайрыг татжээ.

Олимпын үзэгчдийн хайрыг татсан "нэхмэлчин" залуутай танилц!

Их Британийн тамирчин Том Дэли анх 2008 оны Бээжингийн Олимпод оролцохдоо 14 настай байсан бөгөөд Олимпын наадамд улсаа төлөөлөн оролцсон хамгийн залуухан тамирчин болж байв. Тэрээр өнгөрсөн удаагийн хоёр Олимпоос хүрэл медаль хүртэж байсан аж. 

Энэ удаагийн Токиогийн Олимпын наадмын усан шумбалтын хосын төрөлд алтан медаль хүртэж аваргаар шалгарсан тамирчин Том Дэли эмэгтэйчүүдийн усанд шумбалтын тэмцээнийг үзэж байхдаа нэхмэл хийж байгаа зургаараа олны анхааралд дахин өртсөн юм.

Нэхмэл нэхэх нь баргийн эрэгтэй хүний сонирхлыг татдаг хобби биш. Үүнээс гадна Том Дэли хүмүүсийн анхаарлыг татахгүй байхын аргагүй өвөрмөц амьдралтай нэгэн ажээ. 

Олимпын аварга Том Дэли оюун санаагаа төвлөрүүлэн тайвшруулах сүлжмэл эдлэл, бясалгалаар хичээллэдэг байна. Ийнхүү тэрээр бие бялдраасаа гадна оюун бодлоо хүртэл хянаж чаддаг гэнэ. Том Дэли madewithlovebytomdaley  инстаграм хуудас хөтлөн ажиллуулж, хийсэн бүтээлүүдээсээ хүмүүст сонирхуулдаг. 

Нийгмийн идэвхтэй залуу үеийн төлөөлөл болсон Том энэхүү хоббигоо ашиглан сайн үйлсийн аян ч хийж байв. Тэрээр хаа явсан газраа боломж гарах бүрт нэхмэлээ барьж авдаг гэдгээрээ найзуудынхаа дунд хүртэл алдартай гэнэ. 

Түүнийг усан спорт дахь өнөөгийн амжилтад хүрэхэд аав нь хамгийн их хувь нэмэр оруулж, урам зориг өгч байсан учир энэ бүхнийг аавынхаа гавьяа гэж бодож явдаг аж. Харамсалтай нь, тамирчны аав хэдэн жилийн өмнө тархины хавдраар нас барсан учир тэрээр энэ өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдэд санхүүгийн тусламж үзүүлдэг санд тогтмол хандив өргөдөг байна.

ЛГБТ төлөөлөгчдийн нэг Том 2017 онд өөрөөсөө 20 насаар ах АНУ-ын кино найруулагч, телевизийн продюссер Дастин Лэнс Блэктэй гэр бүл болж, дараа жил нь тээгч эхийн тусламжтайгаар хүүтэй болсон байна. 

Түүний бяцхан гэр бүл:

Түүний бяцхан гэр бүл:

Түүний бүтээлүүд:

Түүний бүтээлүүд:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()