Омог аймгуудын гайхалтай ур чадвар

2013-10-07, 21:43
27,133
Бидний өвөг дээдэс олон мянган жилийн турш зэрлэг байгальтай харьцаж амьдарснаар түүний онцлог, өөрчлөлтийг өөрийн биеэр мэдэрдэг байжээ. Цаг агаарын өөрчлөлт, хоол хүнс хайж олох, анагаах ухаан гээд л амьдралд шаардлагатай бүхий л чадварыг байгаль эхээс сурч чадсан байна.
Омог аймгуудын гайхалтай ур чадвар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Ган гачигийн үед жарава омгийн иргэд дал модны шүүсийг хэрэглэдэг аж. Тэд зөгийн бал түүхийн тулд дал модны шүүсийг зөгийний үүр рүү цацахад зөгийнүүд нисэн алга болдог байна.

www.caak.mn

Андаман далайн ойролцоо амьдардаг “мокен” иргэд усан дотор гайхалтай сайн хардаг гэнэ. Тэдний хараа Европ хүнээс бараг л 50 хувь илүү байдаг.

www.caak.mn

Мокен омгийн иргэд ус, салхины талаар өндөр мэдлэгтэй бөгөөд усны урсгал, давалгаагаар нь нүүрлэх гэж буй аюулыг урьдчилан тогтоож чаддаг байна. 2004 онд цунами болох үед Мокен тосгоны өндөр настангууд аюулыг таамаглаж, өөрийн омгийн хүмүүсийг болон ойролцоо байсан жуулчдыг авч өндөрлөг газар гарч байжээ.

www.caak.mn

Борнеогийн ойд Пенан хэмээх омгийнхон амьдардаг аж. Тэд зэрлэг гахайг агнадаг бөгөөд модоор хийсэн гуурсыг ашигладаг байна. Тэндэхийн ойд хортой үр ургадаг мод байдаг бөгөөд гуурсаар модны үрийг үлээж, зэрлэг гахайг агнадаг. Энэ үрнээс болж гахай түр мэдээ алддаг байна. Ингээд л тэд мэдээгүй болсон ангаа хялбархан хороодог ажээ.

www.caak.mn

1960-аад оны үед Пенан омгийнхон нүүдлийн амьдралтай байсан бөгөөд мод, навчны чимээгээр аюулыг тодорхойлж чаддаг байсан байна.

www.caak.mn

Олон жилийн турш Пенан омгийнхны амьдарч байсан ойд 1970 оны үед цагаан арьстангууд ирж бүх модыг нь тайрч, оронд нь дал мод суулгаж, усан цахилгаан станц барьжээ.

www.caak.mn

Омгоороо амьдардаг хүмүүс ургамлын талаар гайхалтай мэдлэгтэй байдаг. Жишээлбэл, яномами омгийнхон өдөр тутмынхаа амьдралд 500 гаруй ургамлыг ашигладаг гэнэ. Харин Яли болон Папуагийн омгийнхны хувьд 49 төрлийн чихэртэй төмс, 13 төрлийн гадил байдаг байна.

www.caak.mn

Үүнээс гадна тэд анагаах ухааныг өндөр түвшинд эзэмшсэн байдаг. Жишээлбэл, нунтагласан навчийг ханиад хүрэх, дотор муухайрах үед үнэрлэдэг байсан байна. Орчин үед хэрэглэж буй зарим нэг анагаахын эм бэлдмэлүүдийг эдгээр омгийнхны туршлагаас судлан хийсэн байдаг. Яномами омгийнхны хэрэглэж байсан модны хорт үрлийг булчин суллах зорилгоор орчин үед ашиглаж байгаа гэнэ.

www.caak.mn

Ойд амьдардаг хүмүүс амьтны хөдөлгөөнийг ажиглахдаа мөн л гарамгай. Пигмен омгийнхон аюулд орсон зээрний чимээг маш сайн сонсож чаддаг учир хялбархан аюулаас гаргадаг.

www.caak.mn

Ава омгийн эмэгтэйчүүд ганцаараа үлдсэн сармагчингийн зулзагыг авч тэжээх үүргийг хүлээдэг байна.

www.caak.mn

Мөн тэд Бразилийн модны давирхайг түүж, шөнийн цагаар гэрээ гэрэлтүүлдэг аж.

www.caak.mn

Ненц омгийнхны хамгийн чухал хоол нь бугын мах юм. Бугын махыг дөнгөж агнасны дараа цустай нь хамт түүхийгээр нь болон чанаж, хөлдөөж иддэг байна.

www.caak.mn

Хадза омгийнхон нум сумныхаа сумыг амьтдын шөрмөсөөр хийдэг байна. Сумныхаа үзүүрийг хороор тосолдог аж.

www.caak.mn

Тэд шувуудтай гайхалтай холбоотой байдаг бөгөөд шувууд зөгийн балны үүр рүү омгийнхныг дагуулан ирдэг гэнэ. Хүмүүс нь шүгэлдэхэд, шувууд нэг модноос нөгөө мод руу шилжиж зөгийн үүр хамгийн ойр модонд хүргэдэг байна.

www.caak.mn

Дараа нь тэд зөгийн балыг түүдэг аж.

www.caak.mn

Бушмен эмэгтэйчүүд газрын гүнээс гарч буй усыг ашигладаг байна. Ус гаргах арга барил олон мянган жилийн туршлагаас үүдэлтэй.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()