1
Цамцны захан дээр байдаг гурвалжин
Урьд өмнө нь ямар ч цамцыг ийм гурвалжин хэсэгтэй үйлдвэрлэдэг байсан аж. Энэхүү оруулгатай байснаар цамцны зах сунахгүйн зэрэгцээ хөлс энэ хэсэгт хуримтлагдаж шингэдэг байна. Харин өнөө үед ихэнх цамцнуудад тус гурвалжинг гаргаж өгөхөө больжээ.
2
Кофены аяганы доор байдаг сэтэрхий
Энэхүү сэтэрхийг гаргаж өгдөг нь цаанаа учиртай. IKEA-ийн цахим хуудас дээр тухайн аягыг угаасны дараа доор нь ус хуримтлуулахгүйн тулд ийм нүх гаргаж өгдөг хэмээн бичсэн байна.
3
Бэлэн гоймонгийн доорх хоосон зай
Ийм нүх гаргаж өгдөг хэрэглэгчдийг хуурах гэсэн хэрэг огтоос биш. Харин тээвэрлэлтийн явцад гоймонг үйрч бутрахаас сэргийлэх зорилготой гэнэ. Тус хоосон зайны ачаар гоймон хэчнээн өндрөөс унасан ч үйрч бутардаггүй.
4
Савхин хүрэм дээрх мөрдөс
Энэхүү мөрдөс нь ганц чимэглэл биш юм. Үүгээр та мөрөвчтэй цүнхнийхээ оосрыг оруулаад үүрээд явж болно. Хуучин цагт хүн бүр үүнийг ашигладаг байсан ч орчин үед бүгд энэ талаар бараг мартжээ.
5
2 давхар халаастай хүрэм
Эрт цагт Англи эрчүүд дээд талын жижиг халаасандаа жижиг зоос хийж явдаг байсан гэдэг. Яваандаа оёдолчид элдэв төрлийн жижиг зүйлсээ хийх зориулалтаар уг халаасыг хэвээр үлдээсэн аж. Харин орчин үед үүнийг чимэглэлийн зориулалтаар л хэрэглэх болсон байна.
6
Дэвтэрний зах
Анх хүмүүс дэвтрийн бүх зай завсарыг ашиглан бичдэг байжээ. Харамсалтай нь хулгана дэвтрийн захыг юу ч үгүй болтол мэрэх явдал түгээмэл гардаг байв. Энэ явдал хэрээс хэтэрсэн тул хүмүүс сүүлдээ дэвтрийн захыг шугамдаж хязгаарлах болжээ. Үүний ачаар хулгана дэвтрийн захыг мэрсэн ч бичиж тэмдэглэсэн зүйлээ алдахааргүй болж чадсан боловч орчин үед энэ хэсэг уламжлал болон үлдэж, багш нарын бичдэг талбай болж хувирсан юм.
7
Богино долгионы зуухны хаалган дээрх тор
Энэхүү тор нь богино долгионы зуухнаас хортой туяа гадагш нэвтрэхээс сэргийлдэг.
8
Бөмбөлөгтэй уут
Бөмбөлөгтэй уутыг 1957 онд хоёр инженер бүтээжээ. Тэд эхэндээ үүнийг ханын цаас болгох зорилготой байсан ч санаа нь бүтээгүй. Дараа нь тэд бүтээлээ ханын дулаалга болгон сурталчилж эхэлсэн ч мөн л амжилтад хүрээгүй байна. Эцэст нь инженерүүд бөмбөлөгтэй уутаа сав баглаа боодлын материал болгон ашиглахаар шийджээ.
9
Зүүний гэр
Дээр үед ийм зүүний хатгуурыг өнөөгийн бидний сав суулга угаахдаа ашигладаг төмөр утсаар хийдэг байв. Зүүгээ хатгаад үлдээх юм бол бага багаар үзүүрийг нь хурцалдаг байсан гэнэ.
10
Баримлын шавар
1920-оод оны үед хүмүүс нүүрс түлснээс болж үүсдэг тортогийг арилгах зүйлийг эрэлхийлж эхэлжээ. Тиймээс тухайн үед цагаан өнгийн баримлын шавар худалдаанд гарах болсон аж. Тэдгээрийг хөө болсон газар үрэх юм бол бүх тортгийг нь дарж чаддаг гэнэ. Харин 1949 онд илүү үр дүнтэй цэвэрлэгээний бүтээгдэхүүн гарсны дараа баримлын шаврыг хүүхдийн тоглоом болгожээ.
11
Цэнхэр улаантай баллуур
Цэнхэр тал нь зузаан, улаан тал нь нимгэн цаасан дээр бичсэн зүйлийг арилгах зориулалттай. Мөн улаан тал нь нарийн ирмэгтэй байдаг нь үсэг хоорондын жижиг алдааг баллуурдахад зориулсан аж.