Тифани 17 настайдаа найзуудынхаа хамтаар машинтай зугаалж явсан тэрхэн мөч түүний амьдралыг бүхлээр нь өөрчлөх аймшигт явдлын шалтгаан болжээ. Түүний сууж явсан машиныг жолоодож байсан найз нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул анхаарал сэрэмж алдаж, өөр машинтай мөргөлдсөн байна.
Согтуу өсвөр настнуудын машин хүн харахын аргагүй болтол эвдэрсэн байсан тул аврагчид тэндээс амьд хүн олдоно гэж найдсангүй. Гэвч Тифани амьд үлдэж чаджээ.
Түүнийг хэсэг хугацааны дараа эмнэлэгт сэрэхэд найзууд нь бүгд нас барсан байсан бөгөөд өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болсон байв. Нуруу нугасны хүнд гэмтэл авсан учраас биеийн доод хэсэг нь бүрэн ажиллагаагүй болсон нь энэ аж.
Гэвч хувь тавилангийн аймшигт эргүүлэг түүнийг сөхрүүлж чадаагүй. Тифани бүх хүчээ гарган тэмцсэн учраас ахлах сургууль, коллеж гээд хүний эзэмшвэл зохих бүхий л эрдэмд суралцсан юм.
Тифани эцэст нь мөрөөдлөө биелүүлэхээр Холливудыг зорьж, тэр даруйдаа сонгон шалгаруулалтанд орж эхлэв. Гайхалтай нь хэд хэдэн агентлагууд түүнд ажлын санал тавьжээ. Үүний тулд тэрээр өөрийн биеийн галбирыг өөрчлөх шаардлагатай болсон байна. Ийнхүү санаж явбал бүтнэ гэдгийг ойлгож урамшсан Тифани өдөр бүр дасгал хийх болов.
Эхэндээ дасгалжуулагч нь бүх зүйл дээр тусалж байсан боловч хэсэг хугацааны дараа Тифани бүрэн бие даан ажиллаж эхэлжээ. Нэмж дурдахад тэрээр бялдаржуулах спортод бүхий л зүрх сэтгэлээ зориулан суралцаж чадсан тул өөрөө ч бусдад зааварлаж эхлэв.
Дараа нь Тифани телевизийн од болох мөрөөдлөө биелүүлж чадсан бөгөөд тэрээр реалити шоуны зураг авалтад оролцох болжээ. Ингэхдээ Тифани бие бялдрын асуудалтай байсан ч хүссэн амьдралаараа амьдарч, түүнээс таашаал авах боломжтой гэдгийг өөрийн жишээгээр харуулжээ.
Биеийн тамирын зааланд Тифани голчлон гар, мөр, цээж, нурууны дасгал хийдэг гэнэ. Үүнээс гадна Тифани нийгмийн сүлжээнд маш идэвхтэй тул хэдийнээ 140 гаруй мянган дагагчтай болоод амжжээ. Тэрээр дасгалжуулагчаар ажиллаж байхдаа бүх хүмүүст шавхагдашгүй урам зориг, эерэг энерги бэлэглэж чаддаг гэдгээрээ алдартай.