1
Ерөнхийлөгч Жон Ф Кеннедигийн аллага
АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф Кеннедиг Ли Харви Освальд хэмээх эрд буудуулж нас барсан гэж түүхэн тэмдэглэгдэн үлдсэн билээ. Тэгвэл зарим бие даасан шинжээчид ерөнхийлөгчийн үхлийг улс төрийн гэхээс илүү шашны нөлөөтэй байсан гэж үзсэн байна.
Нэг хувилбараас үзвэл Кеннеди католик сүмийнхний захиалгат аллагын золиос болсон гэж тайлбарлажээ. Ерөнхийлөгч Жон Ф Кеннеди Вьетнамын дайныг хугацаанаас нь өмнө дуусгах гэж байсныг бүгд мэднэ. Энэ нь Ватиканы төлөвлөгөөнд харшилж байсан аж. Католик сүм Вьетнамыг католик шашинд бүрэн автуулж, тухайн бүс нутгийг шууд Ромын Пап ламын удирдлагад шилжүүлэх гэж байсан гэнэ.
2
Титаникийн сүйрэл
Мөсөн уултай мөргөлдсөн гэдгээс гадна тус хөлөг онгоц яагаад сүйрсэн болохыг тайлбарлах хоёр таамаг бий.
Эхнийх нь Титаник биш, Титаникаас жилийн өмнө баригдсан яг ижил загвартай Олимпик хөлөг онгоц сүйрсэн аж.
Хоёр дахь хувилбар дээр Титаник мөсөн уул мөргөсөн ч эхэндээ зүгээр байжээ. Гэвч цэв хүйтэн мөс нүүрс шатааж буй зүтгүүр рүү орсноор дэлбэрэлт үүсэж, улмаар хөлөг онгоцыг бүхэлдээ сүйрэх нөхцлийг бүрдүүлсэн байна.
3
Майкл Жексоны үхэл
Попын хаан Майкл Жексоныг үхээгүй гэдэгт итгэдэг олон хүн байдаг. Тэдний үзэж байгаагаар дуучны цогцсыг олон нийтэд харуулж байгаагүй нь маш том сэжүүр болжээ. Ерөнхийдөө хэл амнаас болоод энгийн амьдралаас амьдрахыг хүссэн Майкл өөрийн үхлээ хуурамчаар зохиосон байх боломжтой юмсанж.
4
Ватиканы эрдэнэс
Ватикан нь манай дэлхийн хамгийн баялаг түүхтэй газруудын нэг учраас жилээс жилд олон сая жуулчдыг татдаг билээ. Мэдээж хэрэг тус хотын удирдлага улсын үнэт өв болсон олон үзмэрийг жуулчдад зориулан гаргаж тавьсан байдаг. Гэвч энэ нь олон мянган жилийн турш хуримтлагдсан Ватиканы эрдэнэсийн санд байгаа зүйлсийн ердөө багахан хэсэг гэнэ. Ерөнхийдөө энэ таамгийн дагуу дэлхий нийтээрээ алдагдсан эсвэл устсан гэж итгэдэг асар олон түүхэн дурсгалууд Ватиканы эрдэнэсийн санд нууц зэрэглэлээр хадгалагддаг гэж үздэг байна.
5
Ромын Пап Жоан
Домогт өгүүлснээр 855–857 оны хооронд эмэгтэй хүн Ромын Папаар сонгогдож байжээ. Английн санваартны гэр бүлд төрсөн Жоан хэмээх охин 12 настайдаа гэрээсээ оргож, зүсээ хувилган эрэгтэй болсон байна. Тэрээр Жон нэртэйгээр Ром хотод суурьшин номлогч болжээ. Он цагийн эрхээр цол нэмсээр эцэстээ Жоан Ромын папаар сонгогдсон юм. Тэгтэл нэг өдөр түүний ус хагарч, тэрээр жирэмсэн байсан нь ил болсноор барахгүй, олон жил нуусан "нууц" нь задарчээ. Хөөрхий Жоанаг ийнхүү газар дээр нь хороосон гэдэг. Энэ түүхийг батлах зүйл ч бий.
Тэр нь яг 9-р зууны үеэс Ромып Папыг сонгоход ашигладаг болсон нэгэн арга юм. Үүний дагуу шинээр сонгогдсон Пап лам эцэст нь тусгай сандал дээр сууна. Тэрхүү сандлын суудал нь голдоо нүхтэй бөгөөд түүгээр өөр нэг лам гараа оруулж, үнэхээр эр хүн мөн эсэхийг нь шалгадаг байна.
6
Пирамид
Египетийн Пирамидууд бол хамгийн их судлагдсан түүхэн олдворууд гэхэд хилсдэхгүй байх. Гэвч хэдэн мянган жилийн өмнө баригдсан байгууламжийн хувиршгүй үнэнийг тогтооно гэдэг маш хэцүү, бараг л боломжгүй зүйл юм.
Үүний жишээ бол пирамидийн дэргэд байдаг Сфинкс юм. 1857 онд эрдэмтдийн олсон нэг бичээс дээр Фараон Кафрен Сфинксийг 5000 жилийн өмнө сэргээн засварласан гэж тэмдэглэсэн байжээ. Тэгэхээр Сфинкс болон Пирамид нь бидний бодож байгаагаас ч хөгшин бололтой.
7
Мартагдсан үйл явдал
Түүхийн зарим үйл явдлуудыг тэмдэглэж үлдээгээгүй, эсвэл тэдгээр явдлууд мартагдсан учраас бид өнгөрсөн үеийг буруу тооцоолох нь бий. Жишээлбэл, физикийн ухааныг үндэслэгч Исаак Ньютон түүхийг шимтэн судалдаг байсан бөгөөд Европын хэдэн зуун жилийн түүхийг өгүүлэх баримт огт байхгүй байгааг анх дурьдсан байдаг юм.
Үүнээс гадна Египет судлалыг үндэслэгч Шампелион шинэ нээлт хийсний үндсэнд тус улсын түүх 300 жилээр "ухарсан" билээ.
Мөн славчууд одоогийн Оросын газар нутагт 6-р зууны үед ирснээс 9-р зуунд Киев байгуулагдах хүртэл яг юу болсон тухай өгүүлэх ямар ч баримт байхгүй байгаа. Он цагийн дарааллын алдаанаас болж Францын их Карл хаан үнэхээр байсан эсэх нь хүртэл эргэлзээ төрүүлж байв.
8
Сувдан эргийн бөмбөгдөлт
АНУ Дэлхийн 2-р дайнд хожуу боловч оролцох нь тодорхой байв. Гэвч тус улсын иргэд дайнд нэгдэх санааг огт дэмжихгүй байсан юм. Тиймээс ерөнхийлөгч Франклин Рузвелт улс орноо хүчээр дайнд оруулахаар шийдсэн гэдэг таамаг бий. Ингэхийн тулд тэрээр найрсаг харилцаатай байсан Японы эзэнт гүрэнд газрын тос нийлүүлэхээ больсон юм. Дараа нь Рузвелт байлдааны хэд хэдэн хөлгүүдээ сувдан эрэг дээр хамгаалалтгүй шахуу байрлуулжээ. Хэрвээ энэ таамаг үнэн бол Рузвелтыг зөв зүйл хийсэн гэж үздэг түүхчид ч байдаг. АНУ үүнээс хожимдож дайнд орсон бол холбоотнууд ялах магадлал илүү бага болох байжээ.
9
Трой
Грекийн домогт Трой хотын туурийг хүн төрөлхтөн одоогийн Туркийн нутаг дэвсгэр дээр бий гэж үздэг. Энэхүү нээлтийг хийсэн Шлейман хэмээх археологич үүнийхээ төлөө өөрийн нэрийг түүхэнд тэмдэглэн үлдээж чадсан юм. Тэрээр 1960-аад оны үед асар удаан хугацааны турш хайсны эцэст Трой хотыг олсон гэж дэлхий дахинд зарласан. Үүнийгээ батлахын тулд тэрээр эртний үнэт эдлэлүүдийг хүртэл гаргаж харуулсан билээ. Гэвч түүний тэрхүү нотолгоонд итгэх хүмүүс аажимдаа цөөрсөн бөгөөд өдгөө түүхчид Шлейманыг худалч, луйварчин байсан гэж үзэх болсон байна.
10
9-р сарын 11
9-р сарын 11-ы халдлагыг АНУ-ын засгийн газар "өөрсдөө" явуулсан гэж үздэг олон хүн бий. Энэхүү таамгийн дагуу тус халдлагаар дамжуулж ард олныг айдаст автуулан засгийн газраас хараат болгох зорилготой байсан гэнэ.
Үүний нотлох баримт гэвэл "Patriot Act" хэмэээх тогтоолыг дурдаж болно. 9-р сарын 11-ы дараахан баталсан энэ тогтоолын дагуу төрийн аль ч алба хувь хүн, албан байгууллагуудын дотоод мэдээлэлд чөлөөтэй нэвтэрч болдог аж.