ТАЛАРХАЛ ДҮҮРЭН ТОКИО-2020: ХААН Банкны талархлын бэлгийг авах дараагийн 30 харилцагчийн нэрс тодорлоо

ХААН Банк түүхт 30 жилийн ойн хүрээнд харилцагчдадаа талархал илэрхийлж, 90 ширхэг iPhone-12 гар утас бэлэглэж байгаа билээ. Олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчид амжилт, бахархал дагуулсан энэ өдрүүдэд баяр дээр баяр нэмж, энэхүү талархлын бэлгийг гардуулж буй бөгөөд эхний 30 харилцагчийг өнгөрсөн долоо хоногт тодруулсан бол дараагийн 30 харилцагч Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс тодорлоо.

ТАЛАРХАЛ ДҮҮРЭН ТОКИО-2020: ХААН Банкны талархлын бэлгийг авах дараагийн 30 харилцагчийн нэрс тодорлоо

Эдгээр 30 харилцагчтай ХААН Банкны зүгээс албан ёсны сувгуудаар дамжуулан холбогдож, баталгаажуулах юм. iPhone-12 гар утасны эзнээр тодорсон харилцагчдын нэрстэй ЭНД дарж танилцана уу.

“ХААН Банкны харилцагч танд баярлалаа” нэвтрүүлэг Токио-2020 олимпын наадмын дамжуулалтын үеэр 8 телевизээр олон нийтэд хүрсэн бөгөөд “Khan Lottery” програмд бүртгэгдсэн ХААН Банкны нийт харилцагчдын дансны дугаараас санамсаргүй түүврийн аргаар тодруулсан юм. Ташрамд дурдахад, тус програмын найдвартай, аюулгүй ажиллагааг ХААН Банкны дотоод аудит, мэдээллийн технологийн газраас хянаж баталгаажуулсан бол хөндлөнгийн ажиглагчаар “Делоитт Онч” ХХК (буюу Делоитт Монгол) оролцож, нэвтрүүлгийн явцад харилцагчдын төлөөлөл хяналт тавьсан нь хамгийн шударга шалгаруулалт болохыг илтгэж байлаа.

Олимпын наадмын хаалтын өдөр буюу 8-р сарын 8-нд сүүлийн 30 iPhone-12 гар утасны эздийг тодруулах гурав дахь удаагийн нэвтрүүлэг олон нийтэд хүрэх тул та бүхэн дараах хуваарийн дагуу хүлээн авч үзээрэй.

“Харилцагч танд БАЯРЛАЛАА” нэвтрүүлгийн дамжуулалтын хуваарь:

  • 2021 оны 8-р сарын 8, 17:00 цагаас

ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.