ХААН Банкны 30 жилийн ойн талархлын бэлэг iPhone 12 гар утасны эзэд ням гарагт тодорно

ХААН Банкны 30 жилийн ойн талархлын бэлэг iPhone 12 гар утасны эзэд ням гарагт тодорно

Миний охин М.Хонгорзул 14 настай. Хүүхдийн мөнгөний данс нь ХААН Банкнаас 30 жилийн ойдоо зориулан харилцагчдадаа барьсан талархлын бэлэг iPhone-12 гар утасны эзэн болох боломж олголоо. Хичээл нь цахимаар ордог болсон энэ үед iPhone-12 гар утас нэн шаардлагатай гоё бэлэг байлаа. Бид маш их баяртай байна. Одоо охин минь интернэтэд холбогдож, хичээлээ үзэж, өөрийгөө хөгжүүлэхэд гар утсаа ашиглана” хэмээн Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн иргэн М.Мөнхзул ярьж байна.

 “Би ХААН Банкаар үйлчлүүлээд 10 гаруй жил болж байна. Өөрт хэрэгтэй бүхий л үйлчилгээг авч чаддагтаа сэтгэл хангалуун байдаг. Энэ хугацаанд ХААН Банкийг сонгож үйлчлүүлсэндээ баярлах бас нэгэн шалтгаан гарч ирсэн нь iPhone-12 гар утас бэлгэнд авлаа” гэж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II багийн малчин Т.Ганзориг мөн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Дэлхий даяараа хүсэн хүлээж, шимтэн үзэж буй олимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн ялалт, бахархал дүүрэн энэ өдрүүдэд ХААН Банк 30 жилийн ойн талархлын бэлгээ харилцагчдадаа ийнхүү гардуулсаар байна. Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс долоо хоног бүр 30, гурван долоо хоногийн турш нийт 90 харилцагчийг тодруулан, iPhone-12 гар утас бэлэглэж буй бөгөөд эхний 30 харилцагч өнгөрсөн ням гарагт тодорсон билээ.

Тэгвэл “Харилцагч танд баярлалаа” нэвтрүүлгийн хоёр дахь дугаар 8-р сарын 1-ний ням гарагийн 19:00 цагаас олимпын наадам дамжуулж буй 8 телевизээр үзэгчдэд хүрнэ. Энэ удаа мөн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс тус бүр нэг, нийт 30 харилцагчийг санамсаргүй түүврийн аргаар тодруулж, iPhone-12 гар утас бэлэглэх юм. Энэхүү үйл явцад хөндлөнгийн хяналт тавихаар аудитын “Дэлоитт Онч” ХХК (Deloitte Mongolia) бидэнтэй хамтран ажиллахаас гадна ХААН Банкны дотоод аудит болон харилцагчдын төлөөлөл мөн нэвтрүүлэгт оролцож буй.

Ташрамд дурдахад, iPhone-12 бэлгэнд авах боломж ХААН Банкны данстай хэн бүхэнд нээлттэй гэдгийг дуулгая. Харилцагч сүүлийн 2 жилийн хугацаанд ямар нэгэн гүйлгээ хийсэн, идэвхтэй данстай байх ёстой бөгөөд данс нь автоматаар “Khan Lottery” програмд бүртгэгдэх тул нэмж бүртгүүлэх шаардлагагүй юм.

Хүн төрөлхтний эв найрамдал, итгэл найдвар, урам зоригийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадам үзэнгээ iPhone-12 гар утасны эзэн болоорой. ХААН Банкны “Харилцагч танд БАЯРЛАЛАА” нэвтрүүлгийг 2021.08.08-ны өдрийг хүртэл ням гараг бүр тухлан сууж үзэхийг урьж байна.

“Харилцагч танд БАЯРЛАЛАА” нэвтрүүлгийн дамжуулалтын хуваарь:

  • 2021 оны 8-р сарын 1, 19:00 цагаас (“Боловсрол”, “Ийгл”, UBS, TV5, TV8, TV9, ETV, TM)
  • 2021 оны 8-р сарын 8, 17:00 цагаас (TВ-ийн сувгууд тодорхой болмогц эргэн мэдээлнэ)

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.