1
Шон О'Прай (Sean O'Pry)
Шон О'Прай бол Жоржиа мужийн Кеннесав хэмээх жижиг хотод төрж өссөн нэгэн юм. Тэрээр спортоор идвэхитэй ихичээллэдэг бөгөөд мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаад Calvin Klein, Giorgio Armani, Versace, Dolce & Gabbana, Ralph Lauren, Gianfranco Ferré, H&M, Massimo Dutti, Zara зэрэг брэндүүдийн нүүр царай болсон аж.
2
Саймон Нессман (Simon Nessman)
Канадын иргэн Саймон Нессманы карьерыг эгч нь эхлүүлсэн гэхэд болно. Дүүгээ эртнээс дэмжиж ирсэн тэрээр нь Саймоны зургийг загварын агентлагууд илгээхээр шийдсэн аж. Өвөрмөц төрхийг нь анзаарсан агентлагууд түүнийг бараг булаалдсан гэдэг. Тэр цагаас хойш Саймон Нессман хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг болсон байна.
3
Тайсон Баллоу (Tyson Ballou)
Америкийн гаралтай загвар өмсөгч Тайсон Баллоу нь загварын ертөнцийн амьд домог болсон нэгэн юм. Ямар ч том компани түүнтэй хамтран ажиллахын тулд хүссэн мөнгийг нь өгөхөд бэлэн байдаг гэхэд хилсдэхгүй.
4
Ник Бэйтман (Nick Bateman)
Ник Бэйтман нь дэлхийн хэмжээний загвар өмсөгчөөс гадна жүжигчин, тамирчин юм. Тэрээр өмнө нь каратэгийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, сургуулийнхаа бие хамгаалах урлагийн клубын удирдагч ажээ.
5
Жон Кортахарена (John Cortaharena)
Өндөр бие, ногоон нүд, хар үс, өтгөн сормуус, нүүрний зөв хэлбэр гээд дэндүү олон "давуу талтай" учраас дэлхийн загвар томоохон зохион бүтээгч, гэрэл зурагчид бүгд Жонтой хамтран ажиллахыг хүсдэг байна. Тэрээр дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн тоонд зүй ёсоор ордог ажээ.
6
Маттиас Лоридсен (Matthias Loridsen)
Дани гаралтай Маттиас Лоридсен нь залуухан байх даа нүүрэндээ сорвитой болсон байна. Гэхдээ сорви нь Маттиасыг илүү өвөрмөц төрхтэй болгосон гэдэгтэй хүн бүр санал нийлдэг.
7
Адам Сенн (Adam Senn)
Франц загвар өмсөгч Адам Сенн нь салбарынхаа амьд домог бөгөөд хамгийн үнэтэй загвар өмсөгчийн жагсаалтыг хэдэн жил тэргүүлж байгаа аж. Тэрээр мөн мэргэжлийн түвшинд хоол хийж чаддаг гэнэ.
8
Дэвид Ганди (David Gandy)
Их Британийн загвар өмсөгч Ганди бол загварын салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг юм. Дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчийн жагсаалтыг хэдэн жил тэргүүлж байгаа энэ залуу мэргэжлийн уралдаанч, дэлхийн загварын хэвлэлүүдийн нийтлэлч зэрэг олон талын авъяастай ажээ. Өөрийнхөө цаг болон орлогоосоо буяны үйлсэд харамгүй зарцуулж чаддаг бөгөөд нэг гэм нь одоо болтол эхнэргүй байгаа гэнэ.