5
Фламма
Фламма бол Сириэс гаралтай боол бөгөөд гучин дөрвөн удаагийн тулаанаас хорин нэгд нь ялалт байгуулж , есөн тулаанд нь тэнцэн, дөрөвт нь ялагдал хүлээжээ. Фламма үүнийхээ төлөө дөрвөн удаа рудис хүлээн авч байсан.
Рудис гэдэг нь гладиаторт өгч байгаа боолоос чөлөөлөн Ромын жирийн иргэнээр амьдрах эрхийн бичиг байв. Гэсэн ч Фламма энэ бүгдээс татгалзан үргэлжлүүлэн тулалдсаар байгаад гучин насандаа нас баржээ.
4
Спикул
Спикул бол МЭ 1-р зууны үеийн нэр алдар нь түгсэн гладиатор бөгөөд зугаа цэнгэлд дуртай эзэн хаан Неротой дотно холбоотой байлаа. Тэрээр олон ялалтууд байгуулсны ачаар боолоос чөлөөлөгдөж өөрийн ордонтой, боол эзэмшдэг чинээлэг иргэн болжээ. 68 онд төрийн эргэлт гарсан бөгөөд эзэн хаан Неро хайртай гладиаторынхаа гарт амиа алдахаар шийдэн Спикулыг дуудуулсан боловч тэр олдоогүй гэдэг.
3
Карпофорус
Өмнө дурдсан гладиаторууд бусад гладиаторуудтайгаа тулалдан ялалт байгуулж байсан бол Флавиан Амфитеатрт Карпофорус аюулт араатнуудыг ялж алдраа дуурсгажээ. Тэрээр ихэвчлэн арслан, бартай ганцаарчлан тулаан хийж нэрд гарсан юм. Флавиан нэг өдрийн дотор нийтдээ хорин зэрлэг араатныг ялж байсан гэдэг. Энэ ялалт нь түүнд домогт баатар Геркулестэй ижил хэмжээний нэр алдрыг авч ирсэн байдаг.
2
Коммодус
Коммодус нь Ромын эзэн хаан байсан юм. Тэрээр өөрийгөө домогт баатар Геркулесийн хойд дүр гэж итгэсэн байна.
Тиймээс Коммодус эр чадлаа батлан харуулахын тулд гладиатор болохоор шийджээ. Гэвч аюулгүй байдлаа хангах үүднээс модон сэлэмтэй гладиаторууд болон бэртсэн араатан амьтадтай тулалдаж байсан нь Ромын иргэдийн дургуйцлыг хүргэсэн байна.
Заримдаа тэр Ромын жирийн иргэдийг цэнгэлдэхэд оруулж тулалдуулдаг байсан бөгөөд тулаанд зориулж маш их хөрөнгө зарцуулдаг байжээ. Коммодус 192 онд гладиаторуудын адилаар амфитеатрын тойрогт тулаан хийж байхдаа алагдсан гэж түүхчид үздэг.
1
Спартак
Түүхэн дэх хамгийн алдартай гладиатор бол Трасийн цэрэг байгаад олзлогдон ирж боол болгон худалдагдсан Спартак юм. Капуагийн Лентулус Батиутус түүний чадварыг үнэлж гладиатор болгохоор шийджээ. МЭӨ 73 онд Спартак өөрийн дагагч нарын хамт бослого гаргажээ. Тэд эзнээ алаад ойролцоох Везувий уул руу зугтан гарав. Тэд энэ зуур илүү олон боолуудыг чөлөөлөн өөрсдийнхөө хүчийг зузаатгасаар МЭӨ 72 оны өвөл гэхэд 70 мянгуулаа болжээ. Ромын зүгээс 3 легион цэрэг (15 мянга) хөдөлгөн боолуудын бослогыг даруулахаар явуулсан боловч тулааны маш арвин туршлагатай гладиаторууд тэднийг бут цохив. Тиймээс МЭӨ 71 онд Ромын Консул Марк Лицин Крассус илүү сайн бэлтгэлтэй 50 мянган цэргийг агуу жанжин Помпейн удирдлагад өгч босогдыг үнсэн товорго болгохыг тушаажээ. Спартакын гол хүч өнөөгийн өмнөд Италид явж байгаад урхинд орсон бөгөөд энэ үеэр Спартак өөрөө амиа алдсан юм. Түүний 6000 дагагч нарыг цовдлон Капуагаас Ром хүртэлх замд эгнүүлэн тавьсан байдаг.