Иссэй Сагава Европ эмэгтэйчүүдэд дуртай нэгэн юм. Гэхдээ Иссэй тэднийг бэлгийн дур хүслээ бус өлөө дарахад ашиглахаар шийджээ.
Рене Хартевелт хэмээх Нидерланд эмэгтэйтэй тэрээр Парис хотод суралцаж байх даа танилцаж гэртээ 2 удаа урьсан юм. Сагава эхний удаад түүнийг хөнөөх гэтэл буу нь гацжээ. Харин дараагийн удаа Ренегийн амийг таслаж чадсан байна.
Бүсгүйн амийг хороосны дараа Сагава хэсэг сандарсан бөгөөд түргэн тусламж дуудах шахжээ. Гэвч эцэст нь тэрэрэ тайвширч хөөрхий Ренег цогцосыг хувааж идсэн байна. Дараа нь тэрээр идэж болох хэсгүүдийг нь хөргөгчинд хадгалж, үлдсэнийг нь 2 цүнхэнд хийгээд далайн усанд хаяхаар болжээ. Тэгтэл гудамжинд түүнтэй тааралдсан хүмүүс цүнхнээс нь цус гарч байгааг анзаараад цагдаа дууджээ.
Гаж донтон маань цагдаа нарыг ирмэгч хүний амь хөөнөөгөөд зогсохгүй түүний махыг идсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Сагава ийнхүү 2 жилийг Францын шоронд өнгрөөсөн юм. Эцэст нь шүүхээс түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн үзсэн тул ял шийтгэлгүй өнгрөөж бүх насаар нь сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ.
Дараа нь түүнийг Япон руу шилжүүлсэн юм. Сагаваг энэ үед илүү том аз дайрч Францын тал түүний хэргийн бичиг баримтыг бүрэн нууцалсан тул Японы талд хүлээлгэн өгөөгүй аж. Тиймээс Япончууд түүнийг албан ёсоор хорьж чадалгүй суллажээ.
1986 онд тэрээр албан ёсоор суллагдсан бөгөөд өнөөг хүртэл эрх чөлөөтэй явж байгаа гэнэ. Токио хотод амьдардаг энэхүү гаж донтой алуурчин хүний мах идэх хүслээ дарж чадаагүй нь мэдээж. Сагава хэд хэдэн ном бичсэн бөгөөд тэдгээртээ өөрийн дур хүслээ бүрэн илэрхийлсэн байдаг.