Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй 10 алмааз эрдэнэ

2015-10-15, 22:10
14,387

Эрдэнийн чулуу дундаа хамгийн тансаг, гоёмсог гэгддэг "алмаз" буюу очир эрдэнэ нь хэн хүнд олдоод байхгүй ховор эд билээ. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг бэлгэддэг бөгөөд уур хилэнг номхотгож зугаа цэнгэлээс хөндийрүүлж, эрч хvч өгдөг байна. Ингээд бид та бүхэндээ дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн 10 алмазыг хүргэе. 

Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй 10 алмааз эрдэнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. The Archduke Joseph, 21 сая доллар
Швейцарийн Женева хотод 2012 оны 11 дүгээр сард дуудлага худалдаагаар зарагдсан энэхүү дөрвөлжин хэлбэртэй 76 каратын алмаз нь 21 сая долларын үнэд хүрчээ.



9. The Perfect, 22 сая доллар
Африкаас олдсон уг алмаз буюу очир эрдэнэ нь 100 каратынх бөгөөд маргад эрдэнийн хэлбэрт оруулжээ. “The Perfect” алмазны зүсэлтийн хэлбэр нь төгс болсон гэгддэг учраас дуудлага худалдааны үеэр 3 минутын дотор л ийм өндөр үнэтэй зарагдсан байна.



8. The Perfect Pink, 23 сая доллар
14.23 каратын энэхүү ягаан алмаз Хонконгийн дуудлага худалдааны үеэр 2010 онд 23 сая доллараар зарагдсан бөгөөд эзэд нь ийм өндөр үнэд хүрнэ гэж бодоогүй ажээ.



7. The Winston Blue, 23.8 сая доллар
Энэ нь дэлхийн хамгийн том цэнхэр алмаз бөгөөд 2014 онд 23.8 сая доллараар зарагдсан байна.



6. Зуйван алмаз, 30.6 сая доллар
2013 оны 10 дугаар сард зарагдсан уг алмаз 118.28 карат бөгөөд дэлхийн хамгийн том зуйван хэлбэрт алмаз ажээ.



5. Улбар шар алмаз, 35.5 сая доллар
Дэлхийд цор ганц гэгдэх уг алмаз нь 14.82 карат бөгөөд 2013 оны 11 дүгээр сард дуудлага худалдаагаар 35.5 сая доллараар зарагдсан байна. Хэлбэр дүрс, өнгө нь ахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг илэрхийлэх ажээ.



4. Prince, 40 сая доллар
Энэхүү 300 жилийн настай ягаан алмаз нь 35.65 карат юм байна. Эртний түүхтэй уг эрдэнэс маш олон хулгай дээрэм, өв залгамжыг дамжсан хэдий ч, 2013 онд 40 сая долларын үнэд хүрчээ.



3. The Graff Vivid Pink, 46 сая доллар
Английн тэрбумтан Laurence Graff-ийн 2010 онд 46 сая доллараар худалдан авсан энэхүү ягаан алмаз нь 24.78 карат бөгөөд сүүлийн 60 жилийн хугацаанд хэний ч өмч биш гагцхүү дуудлага худалдааны газарт л байсан байна. Сонирхуулахад үүний эзэн болсон баян эр үнэндээ ахлах сургуулиа ч төгсөөгүй нэгэн байсан гэнэ.



2. The Wittelsbach-Graff, 80 сая доллар
Гүн хөх өнгөтэй уг алмаз нь 31 карат ажээ. Анх үүнийг 23 сая доллараар 2008 онд зарсан ч, сүүлд ахин дуудлага худалдаагаар орж 80 сая долларын үнэд хүрсэн байна.



1. The Pink Star, 83.2 сая доллар
59.60 каратын энэхүү ягаан алмаз нь одоогоор дэлхийн хамгийн үнэтэй очир эрдэнэ ажээ. Уг эрдэнэс 2014 онд 83.02 сая доллараар зарагдсан байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()